Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг 3 жилийн дотор барина
Засгийн газрын 2013 оны 99 дүгээр тогтоолоор баталсан "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн концессын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хурдны авто замын трасс, нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлахыг Эдийн засгийн хөгжил, Барилга хот, байгуулалт, Зам, тээвэр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт даалгалаа. Мөн "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн авто замын трассын дагуу концесс эзэмшигчид газар олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Концессын гэрээг "Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам" ХХК-тай байгуулахаар тогтсон байна. Тус компани хурдны замыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр өөрийн хөрөнгөөр барина. Авто замын барилгын ажлыг 3 жилийн дотор гүйцэтгэж, гэрээний дагуу 30 жилийн хугацаанд ашиглаад улсад хүлээлгэж өгнө.
Концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш 9 сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө холбогдох яамдаар батлуулж, санхүүжилтийн гэрээ байгуулах юм. Төслийн эхний ээлжийн нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулж, бусад дагалдах гэрээ байгуулсны дараа концессын гэрээ хүчин төгөлдөр болно. Авто замын трассын дагуух газрыг чөлөөлж өгөх ажлыг Засгийн газар хариуцах, харин үүнтэй холбогдон гарах зардлыг концесс эзэмшигч төлөх юм.

0 Сэтгэгдэл