Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийслэлд шинэ он угтах ёсолд 187,3 сая төгрөг зарцуулна гэнэ
Энэ жил Улаанбаатар хотод шинэ жил угтаж, нийслэлийн иргэдээ хоёр он солигдох мөчид цэнгүүлэхэд нийслэлийн ЗДТГ-аас нийтдээ 187,3 сая төгрөг зарцуулах гэнэ. Энд жанжин Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 ширхэг торшёрт сүлд модны хэлбэртэй бүслүүр хийж цэнхэр гэрлээр, төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимэхэд “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвт тусгажээ. Мөн Чингисийн талбайн сүлд модны дэргэд “Улаанбаатар 2013-2014” гэсэн бичиг, өвлийн өвгөний хамт байрлуулахад 5 сая төгрөг төсөвлөж, иргэд баярын зураг авхуулах боломж бүрдүүлэх юм. 12 сарын 15,31-ний өдрүүдэд болох үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцаж байгаа бөгөөд 80 сая төгрөгөөр хийх гэнэ. Он солигдох мөчид Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Баянхошуу, Шархад, Долоон буудал гэсэн 4 байршлаас буудахад 40.сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Төв талбайд болох Шинэ жилийн баярын цэнгүүнд Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Мөн фцэнгүүнд оролцох иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил гал бадраах юм байна.

0 Сэтгэгдэл
any
4 talaas zereg buudah n unenuu !!! :O
2013.12.08