Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт байгаа монгол иргэд 30 ам.долларын хураамж төлөхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын БНТУ-д хийсэн айлчлалын үеэр Анкара хотноо аравдугаар сарын 10-нд гарын үсэг зурсан “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих аж. Мөн монголчууд БНТУ-д байх хоног тутамдаа 30 ам.долларын хураамж төлдөг байсан хуучин журам хүчингүй боллоо.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан “Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Ингэснээр хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан