Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Гэрэл нь унтарч буй гэрэлтүүлэгч салбар
Эсгий хот буюу Нийслэл Хүрээнийхэн 1916 онд цахилгаантай танилцсан гэж хэлж болно. Тухайн үед 20 килоВатт хүчин чадалтай цахилгаан үүсгүүр ажиллаж эхэлсэн гэдэг. Үүний дараа 1931 онд Дунд голын Чийдэнгийн хороо буюу Цахилгаан ашиглалтын газар ашиглалтад оржээ. Өөрөөр хэлбэл, Монголын анхны дулааны цахилгаан станц ажиллаж эхэлсэн гэсэн үг.

Өнөөдөр Монгол Улс жилд дөрвөн тераВатт цаг цахилгаан хэрэглэдэг. Энэ нь, дөрвөн тэрбум килоВатт цаг цахилгаан юм. Эрчим хүчний энэ хэрэглээ 2020 он гэхэд 10 тэрбум килоВатт цагт хүрэх тооцоо бий. Гэтэл цахилгааны хэрэглээ сүүлийн гурван жилд огцом нэмэгдэж, түүнийгээ хангаж хүчрэхгүй хомсдолд ороод байна. Энэ байдал удаан үргэлжилбэл хямрал болох нь дамжиггүй. Манай улс оргил ачааллын буюу 17-21 цаг хүртэл эрчим хүчний дутагдлаа хойд хөршөөс нөхдөг. ОХУ-аас өдөрт авч буй цахилгаан өнгөрсөн онд нийт хэрэглээний дөрвөн хувь байжээ. Гэтэл энэ онд зургаан хувь болж өссөн байна.
Улаанбаатарт олон барилга байшин сүндэрлэн босч, хүн ам нь нэмэгдэж буй нь эрчим хүч, дулааны хэрэглээг өсгөх болсон. Одоогоор төвийн эрчим хүчний систем өвлийн улиралд бүх нөөцөө ашиглаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлаа хангах нөөцгүй, онц байдал зарласан гэж хэлж болох нь. Товчхондоо харанхуй, хүйтэн хоёр биднийг хүлээж байгаа юм.
Дулааны бага зэргийн нөөц бий ч түүнийгээ түгээх шугам сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй байгаа билээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө нийслэлд тавдугаар цахилгаан станц шинээр барих тухай яриа гарсан ч өнөөг хүртэл нэг ч тоосго өрөгдөөгүй. Ирэх хавраас хувийн хөрөнгө оруулалтаар барилгын сууриа цутгаж, тоосго өрж эхлэх сураг гараад байгаа.
Эрчим хүчний хэрэглээг огцом нэмэгдүүлэх нэг шалтгаан нь жил бүр нээгдэж буй олон уурхай, ашигт малтмал боловсруулах хүнд үйлдвэрүүд юм. Цахилгаан, дулаангүй л бол улс орны эдийн засгийн бат суурийг цутгаж иргэдийн амьжиргааг хэмээдэг нүүрс, зэс, төмрийн хүдэр боловсруулах, дотоодын хэрэгцээгээ ханган валютын гарах урсгалыг хумих хөнгөн үйлдвэрүүд хөгжиж цэцэглэх хөрс суургүй болох нь мэдээж.
Дулааны цахилгаан станцыг дэлхийд мөрдөж буй стандартаар 50-60 жил ашиглаад технологийн шинэчлэлт хийх ёстой гэдэг. Гэтэл манай улсын одоо ашиглаж буй станцын ихэнх нь өвгөрч буй юм. Тухайлбал, “ТЭЦ-II” 52, “ТЭЦ-III” 45, “ТЭЦ-IV” 30, Дарханы цахилгаан станц 48, Дорнодынх 44 жил болж байна. Цахилгааны энэ хомсдлоос гарах гарц нь “ТЭЦ-V”, Таван толгойн дулааны, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай барих явдал хэмээн эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд үздэг. Түүх сөхвөл, Монгол Улс хоёр удаа эрчим хүчний хямралд оржээ. Тухайлбал 1980-1983, 1990-1996 онд эрчим хүчний хямралд орж тосон дэнлүү, лааны гэрэлд амьдарч байв. Тэр үед цахилгаан тасрах, хязгаарлах, бүр гэрэлгүй хонох нь ч хэвийн үзэгдэл болж байлаа. Орон сууцанд амьдардаг иргэд байрныхаа агааржуулалтын хоолойг нүхэлж богино яндантай жижиг зуух тавьдаг байж билээ. Хөдөө орон нутагт алслагдмал сум сууринд гэрэл асахгүй, бүх тас харанхуй байсан. Энэ үеийг монголчууд “хөнжилдөө эрт шургаж хүн амаа өсгөх үйлст хүчин зүтгэсэн” гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Энэ удаагийнх нь 2010 оноос эхэлсэн ч хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй. Эрчим хүчний өлсгөлөнгөөс аврах шинэ цахилгаан станцуудын эхнийх нь 2017 онд ашиглалтад орно. Тэгэхдээ төслийн саадгүй, цаг хугацаандаа хурдан амжвал гэж байгаа юм. Иймээс бид наад зах нь гурван жил эрчим хүчээр өлсч цангах нь гарцаагүй боллоо. Энэ хугацаанд шинээр байшин барилга баригдахгүй, дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй царцанги байдалд орох нь дамжиггүй. Муу амлаж байгаа юм биш. Өнөөдөр цахилгаан тасрах, хязгаарлалт хийх, дамжуулах станцууд нь ачааллаа даалгүй эвдрэх явдал олон гарах болсон нь хямраад байна шүү гэдгийг илтгэж буй хэрэг.
Монголчууд манай улсын эдийн засаг хурдацтай өсч байна, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өслөө, уул уурхай монголчуудыг баяжуулна гэх боловч хүний хөгжлийн хамгийн эмзэг, нэн тэргүүнд шаардлагатай нэг зүйлийг ор тас мартаж ирсэн. Тэр нь эрчим хүчний салбар. Амьдрал хэцүү иргэд төлж чадахгүй хэмээн үнийг нь төрөөс хүчээр барьж ирсэн нь өнөөдөр энэ салбар элгээрээ хэвтэхэд хүргэсэн хэмээдэг. Манай улсад нэг килоВатт цахилгааны үнэ таван цент байна. Энэ нь үйлдвэрийн үнээсээ 3-4 центээр доогуур ханш гэж мэргэжилтнүүд хэлдэг. Иргэдэд хүрэх нэг килоВатт цахилгааны үнэ 8 цент, аж ахуйн нэгжийнх 10 цент болчихвол цахилгаан станцууд өр ширгүй, засвар үйлчилгээгээ хийх хөрөнгөтэй, технологио шинэчлэх боломжтой болох аж. Үүнээс гадна цахилгаан станцуудыг түлшээр хангадаг нүүрсний уурхайнуудын нэг тонн нүүрс 25 ам.долларт хүрвэл хэвийн ажиллана гэсэн тооцоо бий. Монголчууд бид цахилгааны үнэ нэмэгдлээ, унтраалга дарахаар гэрэл асахгүй байна хэмээн бухимддаг атлаа өндөр өндөр барилга барих, брэндийн гэх хувцас авах, шатахуун их зарцуулдаг үнэтэй машинаар хөл дүүжлэхдээ гар татдаггүй. Харин тэр барилгаа яаж цахилгаан, дулаанаар хангах, үрэх мөнгөө хэрхэн олох талаар санаа тавьдаггүй гэж болно. Учир нь, ашигт малтмалаа ухаад мөнгөтэй болно гэж муйхарлаад байгаа болохоос түүнийг олборлож боловсруулан худалдахад зайлшгүй цахилгаан, дулаан шаардлагатайг бодолцохгүй, санаачилгагүй ажиллах нь хачирхалтай. Гаднаа гоё машинаа сойчихоод, халаалтгүй, харанхуй байшиндаа брэнд хувцасаа давхарлаж өмсөөд лааны гэрэлд сүүтэгнэж хөнжилдөө эрт шургах өдрүүд айсуй.
Цахилгаан тасарчихлаа, халаалт муу байна, сар бүр мөнгөө бүрэн авч байж гэрэлтэй дулаахан байлгаж чадсангүй бухимддаг ойлголтоосоо салах ёстой гэдгийг эрчим хүчний энэ удаагийн хомсдол илэрхийлж буй юм.
Иймд цахилгааны үнэ гурван центээр нэмэгдэхэд өрхийн сарын эдийн засагт тийм их дарамт болох уу, эсвэл эрчим хүчний салбараа татан буулгаад тас харанхуйд суух уу гэдгээ шийдэх цаг иржээ.
Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө дөнгөж судалж байна
Монгол цахилгааны хомсдолд орж суух улс уг нь биш. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний асар их нөөц байгаа ч түүнийгээ ашиглаж чадахгүй суугаа нь эмгэнэлтэй. Уул уурхайгаас илүү зөвхөн цахилгаан экспортлоход Ази тивдээ том тоглогч болж чадна.
Манай улс нүүрсний 180 тэрбум тоннын нөөцтэй. Үүний дийлэнх нь эрчим хүчний нүүрс гэдэг. Тэгэхээр өндөр хүчин чадалтай дулааны цахилгаан станц хэд, хэдийг барихад л дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй эрчим хүчний томоохон экспортлогч болох юм. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө Шивээ-Овоо уурхайд Хятадтай нийлж 10800 мегаВаттын хүчин чадалтай цахилгаан станц барих гэрээ хэлцэл хийсэн гэдэг. Уг цахилгаан станцыг Хятадын хөрөнгө оруулалтаар барихаар тогтсон аж. Энэ нь, өөрийнх нь хөрөнгөөр бариад өөрт нь бүтээгдэхүүнээ экспортолж мөнгө олох боломж байсан гэсэн үг.
Түүнчлэн дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар их ярих болсон. Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй. Судалгаанаас үзвэл нарны 4800 тераватт цаг, салхины эрчим хүчний 8100 тераватт цаг нөөц бий. Эдгээр нь, 12900 тераватт цаг болно. Дэлхийн жишигт сэргээгдэх эрчим хүчний нийт нөөцийн 10 хувийг нь байнга бодитой ашиглах боломжтой гэдэг. Судалгаанаас үзвэл 1 мегаВатт хүчин чадалтай салхин цахилгаан станц 20 жилийн хугацаанд 29 мянган тонн нүүрс, 92 мянган баррель нефть хэмнэдэг гэсэн тооцоо бий. Гаргаж буй цахилгааны үнэ нь ч хямд. Тухайлбал, салхины цахилгаан станцын гаргасан 1 киловатт тутам нь нарны цахилгаан станцынхаас тав дахин хямд байдаг ажээ. Өнөөдөр 1 ватт хүчин чадалтай нарны цахилгаан станцын 1килоВатт бүтээгдэхүүний үнэ нь 2.5-2.87 евро байна.
Тэгэхээр манай улс жилд нар, салхинаас 1300 тераватт цаг цахилгаан гарган авах боломж бий аж. Өөрөөр хэлбэл, 1300 тэрбум киловатт цаг цахилгаан үйлдвэрлэх хангалттай нөөц байна. Энэ нь Өмнөд Солонгосын жилийн эрчим хүчний хэрэглээнээс дөрөв дахин их гэсэн үг. Тус улс жилд 400 тераватт цаг эрчим хүч ашиглаж буй ажээ. Одоогоор Салхитын 50 мегаВаттын хүчин чадалтай салхин цахилгаан станц л ашиглалтад ороод буй. Энэ нь жилийн нийт хэрэглээний дөрвөн хувийг хангана. Цаашид 20 хувьд хүргэнэ гэж эрчим хүчнийхэн мэдээлсэн. Эрчим хүчний яамны мэдээллээс үзвэл нийт 500 мегаВатт хүчин чадалтай салхин цахилгаан станцын зөвшөөрөл олгоод буй ажээ.
Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар говийн бүсэд 30 мегаваттын нарны цахилгаан станц барих судалгаа хийхийг саяхан хэлэлцэж дэмжсэн байна. Мөн нарны эрчим хүч ашиглаж сум суурин газрын эрчим хүч, дулаан хангамжийг шийдвэрлэх судалгааг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хийхээр болжээ. Ийнхүү сэргээгдэх эрчим хүчний нөөц дөнгөж судалгааны шатанд явна. Эцсэт нь хэлэхэд, монголчууд эрчим хүчний нөөцөө ашиглаж чадахгүй хомсдол, хямрал яриад сууж байгаа нь гутамшигтай юм.

0 Сэтгэгдэл