Түүнчлэн Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, Олон улсын атомын энергийн агентлагт манай улс гишүүнээр элссэний 40 жилийн ойд зориулсан “Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал тавхан хоногийн өмнө боллоо.
Шинэчлэлийн
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ч тус хуралд оролцож, салбарынханд санаа оноогоо хэлсэн юм. Гэхдээ Засгийн газрын цахим хуудсанд дурдсанаар
тэгш тоотой ойтойгоо золгож байгаа цөмийнхөнд баяр хүргэхийн зэрэгцээ
хатуухан шүүмж хэлсэн тухай онцолсон юм.
Юу гэхээр “Уран олборлолтоос
шалтгаалж Дорноговьд тугал үхлээ, Багануурын уурхайн нүүрс цацрагийн
агууламжтай байтал Засгийн газар түүнийг иргэддээ түгээж байна, Монголын төр
уран олборлолтыг дэмжиж, иргэдийнхээ аюулгүй байдлын эсрэг ажиллаж байна гэх
мэтчилэн олон нийтийг айдаст автуулсан мэдээллүүдэд салбарын эрдэмтэн судлаачид
няцааж хариу өгөхгүй байгааг” Ерөнхий сайд шүүмжсэн гэжээ. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн үг шүүмжилсэн гэхээс илүүтэй засгийн бодлогыг
өмгөөлж хамгаалах мэргэжлийнхний үг дутаад байгааг л онцлоод байсныг тэр хуралд
очсон хүмүүс мэдэж байгаа.
Түүнчлэн “Шинжлэх ухааны ололт, шинэ технологиудын хэрэглээ, үр шим, хор хохирлын талаар үнэн зөв мэдээлэл тайлбар өгөх нь та бүхний бас нэг үүрэг” гэж хэлсэн юм. Аливаа юм хоёр талтай гэхчлэн физикч ерөнхий сайд ураны талаар ч өөрийн байр сууриа энэ үеэр сайн хэлээд авсан. Уран бол айгаад байх зүйл огт биш ердөө л технологи, сайн сайхан амьдралд хүрэх, эрүүл амьдрахад хэрэгтэй л гэнэ.
Ер нь тун удахгүй хэд хэдэн цөмийн энергийн талаар төсөл хөтөлбөр Монгол Улсад хэрэгжих гэж байгаа талаар ч нуухыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймдээ ч салбарын эрдэмтдэд нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх даалгаврыг өгсөн нь мэдээж. "Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй" гэдэгчлэн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын орой руу энэ үгс лантуудуулсан юм шиг л орсон бололтой. Эрхэм дарга бүтэн дөрвөн өдөр оюун бодолдоо чилээн байж өөрийн фэйсбүүк хуудсандаа ийм мэдэгдэл гаргасан байгаа юм. Түүний үхсэн тугал, цацрагийн хор энэ тэрийн эсрэг бичсэн "ДААЦТАЙ МЭДЭГДЭЛ"-ийг уншигч танд толилуулахын сацуу иргэд энэхүү мэдэгдэлд ямар хариу барьсныг нийтэллээ.
Мэдээж оройтсон ч гэсэн Н.Алтанхуяг сайдынхаа үгэнд ордог чих зөөлөнтэй хүн болох нь харагдсан юм.
Дашрамд дурдахад манай редакцаас ноён Н.Тэгшбаяр руу удаа дараа утас цохисон боловч, гадаадад ажлаар явна ирээд холбогдоё гэсээр бараг сар гаруй хугацаа өнгөрчээ. Заримдаа ч ажлаа хийж байгаа эсэхэд нь эргэлзэж байсныг нуух юун. Гэхдээ ямартай ч засгийн тэргүүнийхээ даалгаврыг "ОНЦ" биелүүлсэн нь ажлаа хийж байгаагийн илрэл болж мунхаг сэтгүүлчийн эндүү бодлыг няцаажээ.
Манай нийгэмд айдас, эргэлзээ, хардлага төрүүлж буй цөмийн хог хаягдлын эсрэг бодлого, хууль, ерөнхийлөгчийн зарлиг байгааг цохон тэмдэглэмээр байна.
Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Аливаа цуурхал, худлаа мэдээлэлд хууртахгvй байхыг иргэд, олон тvмэнд сэрэмжилvvлж байна.
Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга бөгөөд Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч Н. Тэгшбаяр
Мэдэгдлийн араас бичсэн сэтгэгдлүүд
* Тэмээ гэхээр ямаа гэдэг нøxpvv vгvй юу чи. Зøвхøн гадны цøмийн хаягдал булшлахыг бус уран олзворлох, боловсруулах ашиглах, нутаг дэвсгэртээ булшлахыг цогцоор нь эсэргvvцэж байгаа шvv! Битгий чулуу хøøлгøx гээд нохойтоод байгаарай. Хумсаа нуух хэрэггvй. Хэрэв уран олзворлоно, ашиглана, би мэднэ, Тøp мэдэж байна гэх гэж байгаа бол гурван veийнхээ дэлгэрэнгvй намтрыг бичээд vлдээчихээрэй. Хойч ve чинь хотлоороо жигшин нулимаж байг!
Norov Bayar Уран олборлохгүй, гадаад улсын цөми йн хаягдалыг булуулахгүй бол АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ИДСЭН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР ГЭДЭГ байгууллагыг татан буулгах хэрэгтэй
Saruul Mgl Terbish usuhbaatar битгий хуц гэдэг шүлгийг нэг уншаарай. Чам шиг юмнууд Худал цуурхал тарааж нийгэмд.айдас төрүүлж бгн.
Tulga Mongol Bavuudorj Ene Ulsad Shinjleh uhaan bolon erdemten merged heregtei yu?
Terbish Usuhbaatar Øøpøø xoл очиж хуцаарай! Saruul Mgl!
Норовын Тэгшбаяр Уучлаарай. Энэ бол миний Page. Бvдvvлэг vг хэллэг хэрэглэсэн, бусдыг vл зvндэтгэсэн comments- г шууд устгана
Norov Bayar Усгах хасах байсан юм бол яах гэж хэлэлцүүлэг явуулдагийн юм бээ. Устгана хасна МӨРДӨНӨ гэдэг чинь Коммунист арга барил шүү. олон юу гэж бодож байгааг мэдэж ав л даа. Устгавал хасвал чамд л үнэн үг хэлэх хүн хасагдлаа гэсэн үг шүү дээ. Болохгүй учраас бухимдлаа илэрхийлж байгаа байх аа. төрийн хүн тэвчээртэй сонсож сурах хэрэгтэй. Алтанхуяг ЕС шиг бай л даа
Норовын Тэгшбаяр Аль ч нийгэмд хил хязгаар, хэм хэмжээ гэж байдаг юм. Тиймээс соелтой бичнэ vv ! гэж анхааруулж байгаа юм. Norov Bayar ooo
Munkhzorig Milaa Uran olborolson uls tsomiinn haygdalaa oorsdoo bulah estoi gesen olon ulsiin durem juram bnu u gui yu medeelel ogooch. uran bolon ashigth maltmalaa olborloh ni zobhon tsag hugatsaani asuudal hezee negen tsagt ashiglah ni damjiggui baih gehdee tohirson tsag hugatsaa ni yag munuu.
Norov Bayar Алтанхуяг сайд шиг тэвчээртэй сонсож, тэвхийсэн хариулт өгч сураарай ТЭГШ БАЯР аа
Tulga Mongol Bavuudorj Uran bolon Atomiin talaar sain zuilsiig ni bicheed tailbarlaad uguuch geheer Manai No Nuke humuus tailbarlaj helehgui yum. Dandaa muu muuhai zuil bodsoor bgaad sain saihan zuilsiig olj harah belgiin melmii ni haagdsan baigaagui bailtai. Ene asuultiig Bi Tegsbayar gedeg hunees asuugaagui yum shu. Tertee tergui sain taliig ni bol tailbarlaj chadna. Harin No Nuke-d maani Uranii talaar yamar sain taliin medeeleltei bdagiig l asuusan yum.























