Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пентагоноос “НИСГЭСЭН” даяаршлын нууц код: “FACEBOOK”
/Даяаршлын давалгаанд дархлаа хэрэгтэй. Цуврал шүүмж-нийтлэл/

Фэйсбүүк хэмээгч “Хөх муур” дэлхийг хэрэн торлож дуусах нь. Буруу зүйл биш л дээ, гэхдээ атгаг санаа агуулаагүй гэдгийг бид баталж чадахгүй. Цаг нь ирэхээр "Аан" гээд л өнгөрнө. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр.
Их тайван хүмүүс. "Жолоо" хэрэгтэй гэдгийг тэд сануулаад байхад.
Сайн, муу нийлж сав дүүрдэг хорвоо... гэх. Сонин улс.
"Сонин дээрээ соохолзоно, сониноо буурахаар гоохолзоно, тэгсхийж байгаад учир нь олдоно биз дээ" гэнэ. Хачин хорвоо. Хаашаа ялгарахыг нь тааж мэдэхгүй атлаа.

АМЕРИКЧУУДАД ГЭНЭТИЙН, САНААНДГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ОГТ БАЙДАГГҮЙ МЭТ САНАГДДАГ.
Пентагон бол дэлхийн цэргийн чиг хандлагыг төдийгүй, хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ цаг үед бүх зүйл үнэлэмж болж. Аар саар урсгал-үнэлэмжүүд явж явж Пентагон-д “цутгаад” байх шиг хар төрөөд.
Хүн төрөлхтнийг тодорхойлж байгаа гурван асуултын тэмдэг нь /Бидэнд магадгүй анхаарлын тэмдэг ч байж болох/:
1. Харвард
2. Пентагон
3. Америк.

Харвард бол Америк-сургалтын брэнд. Чанар гэхээсээ илүү бодлого ч их бий. Хөөгдсөн Гейтсээ сургуулийг нь төгсгөөд өнөөх нь хожмоо бүх хөрөнгөнийхээ хэдэн хувийг хандивлах тухай бодлогоширч сууна. Энэ нь өнөө маргааштайгаа зууралдаад байдаггүй, нөгөөдөр, нөгөөдрийн маргаашаар амьдардаг Харвардын тактикийг сануулж байгаа хэрэг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ.
Тэд баруун гараараа “1 зүйл” өгсөн бол зүүн гараараа “1 зүйл” авч байж л сална.
Зүүн гараараа өгсөн бол харин баруун гараараа.
Биллээс дутахгүй Зукербэрг бол Харвардын энгийн хөзөр нь, Харвард бол Пентагоны. Пентагон бол Америкийн гол хөзөр.
Америк харин дэлхийн.
Түүнийгээ мэддэг, мэдэрдэг учраас тэд “Тоглох” дуртай. Даяаршлын давалгаанд жижиг “горхи-улс”-уудыг татан оруулахад бүх зүйлийг хүчээр хийх боломжгүй тул:
1-д бодлого.
2-д хэл.
3-д нэгдэл /даяаршил/-ээр татаж байна.
- Тэнгис далай яагаад том байдаг гээч?
- “Жижиг гэж горхийг ч голдоггүйд байгаа юм” гэж үг бий. Мөн:
- Тэнгис далай яагаад агуу гээч?
- Хамгийн нам дор байрладаг. Америк ийм л бодлогыг баримталдаг. Гэхдээ тэд бас дипломат зангаа хадгалж жижиг улсууд бөхийхгүй бол “жижгэрч” мэхийхгүй гэдгээ ч мэддэг.

Гейтс, Жобсоор бид бахархдаг ч тэд Пентагоны л “хүүхэлдэйнүүд”.
Бид тэгвэл Пентагоноор, цаашлаад Америкаар бахархдаг.
Харин биднээр хэн бахархаж байна. Сэтгүүлч, эмч, хуульч, шүүгч, багш, барилгачид бахархах бахархлаа алджээ. Нийтийн оюун санаа яг үнэндээ асар их “Хир”-тэж байна. Тэд “Фэйсбүүк” гэгч нууц ноёнтон, “Хөх муур”-аар л бахархаж байна. Ихэнхи нь живэхээс өөрцгүй болтлоо эх газраасаа нэгэнт алслагджээ. Бахархах бахархалд хүртэл анхаарал хэрэгтэй баймаар.
Улс түмний оюун санаа "живнэ" гэдэг их том эмгэнэл.
Харин АНУ: “Бахархах том зүйлтэй, том “ар”-тай байна гэдэг бардамнах сайхан боломж” гэж ярьдаг. Сонин “логик” шүү.

1969 онд интернэтийг туршиж эхлээд 1991 онд нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг ч 2 дугаар дайны үе буюу 1940-өөд онд ч ашиглаж байсныг үгүйсгэх арга байхгүй. "3 дугаар дайн мэдээллийн дайн" гэж юуг ёрлоном!
Үүний нэгэн адил Фэйсбүүк ч мөн тэдний туршилтын туулай. Үүнээс өмнө “Hi5” гээд “туулай” дэгдэж л байсан. Одоо Гүүглээс “Facebook.com” гэж хайхад 10 250 000 000 илэрц. Нүсэр "Давалгаа". Асар том сервэр улс гүрнүүдийн мэдээллийн архив л гэж ойлгож болно.
Тэд одоо аль хэдийнээ бидний дараагийн зугаацах тоглоом “Facebook-2”-ыг /Тэд ямар ч нэр хайрлаж болно, нохойныхоо эсвэл муурныхаа нэрийг өгөөд/ боловсруулчихаад бэлдсэн өгөөшөө хэзээ тавихаа тооцоолоод л эхний ээлжинд өөрсдөө зугаацаад “уйдаж эхлэхээрээ нисгэх үү, байх уу” гээд л марзганаж суугаа.
С.Спилбэрг “Аватор”-ыгаа бүтээхдээ шинэ технологио хүлээж 10-аад жил болсон гэдэг.
Тэгэхээр Америкчуудын төсөөлөл технологоосоо түрүүлсэн байдаг биш технологийн нууцлал нь төсөөллийнхөө гүйцэтгэлийг хүлээлгэдэг гэсэн үг. Тэр нь аксиом болж. Тэгвэл Холливүүд хийгээд Америк ертөнцөд “Шинэ амталгаа”-гаар кайф аваад залхах үедээ жижиг улс түмнүүдээр тохуурхдаг зүйл бий болжээ.
Хэл л гэхэд тэд посткоммунист орнууд шиг шууд “Англи хэлийг дэлхий нийтээрээ сурах ёстой” гэж тушаал өгдөггүй. Харин ерөнхийлөгч болох эрхэм, гишүүд болох хүүхэлдэйнүүдийг нь л Англи хэлээр бахархах бахархалтай болгон сургалтанд суулгачихаж байгаа юм.
Гарах гарцгүй болгож чаддаг хүмүүс. Ийм болохоор эхний нүүдэл нь “Уусгах”. Тэд өөрсдийгөө хамгаалах гэж үйл тамаа үзэж байгаа “Ноён”-оос илүү “Бэрс” гарах хүүхдүүдэд л хайртай.
Пентагон “Хүүхдүүдийг таних” нүдтэй.
“Хүүхэлдэй” болгох авяастай.
Түүнийгээ ажиглаж ч чаддаг.
Ашиглаж ч сурсан. Ардчилал нэртэй “хатууг зөөлнөөр”. “Харыг цагаанаар”.
Ойрхны жишээ МУ-ын ерөнхийлөгч. “Хүү” Ц.Элбэгдорж тэдний дуранд Цамбагаравын хургачин хүү, цэргийн сэтгүүлч залуу. Ардчиллын 13-ын нэг. “Өсөх ирээдүйтэй”, “Идэвхитэй”, гол нь “Ноён зан”-гүй харагдсан хэрэг. Түүнд уулынхны зоригтой чанар, сэтгүүлчдийн манлайлах чадвар, тэгээд дээр нь улс төрчийн "Өөрийгөө тойрон хүрээлүүлж чаддаг" ховор ухаан. Тэр бүгд нийлээд “БЭРС” гарах магадлалтайг олж харжээ.
Бага зэрэг дэмжлэг байхад “Багаж” болно гэдгийг мэдэж.
Бид ерөнхийлөгч маань Харвард төгссөн гээд бахархаж суухад, тэд харин “БЭРС-ОЮУТАН” маань Азийн цээжинд тусгаар улсыг толгойлон ажиллаж байгаа гээд л бардамнаж суугаа. Ерөнхийлөгч маань бидний бахархал, тэдний бардамнал.
Ийнхүү биднийг даяаршил гэгч далайруу хөлөг онгоцоо чиглүүлэхээс өөр замгүй болгож байгаа юм. Мэдээж ахмадууд нь Англи хэлтэй, Америк “Толгой”-той ноёд, хадагтай нар.
Тэд 20-30 жилээр түрүүлж сэтгэж байхад бид давалгаанд нь хөвсөн зомгол шиг өрөвдөлтэй сууж байдаг.
Бидний сэтгэлгээ яагаад сонгуулийн 4 жилдээ л тушигдаж явах ёстой гэж. Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт: “Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэсээр” гэдэг шиг.

Фэйсбүүк мэдээж харилцааны том хэрэгсэл. Туршилтын том-далай. Түүний цаана түүнээс том далай байгаа. Тэрний цаана нь ч бас. Хэн ч үгүйсгэх арга байхгүй. Тэдний хүн төрөлхтнөөр тоглох "Тоглоомын кодчилол" тасрахгүй.
Сатаарах зүйл ихтэй юманд сайн чанар бага байдаг. Хүүхдүүдийг сатааруулах гэж л хүүхэлдэй авч өгдөг биз дээ.
Хэзээ хэзээний нэг монгол муу зан байна аа.
Өөриймшүүлэхээсээ илүү дагаж намирдаг дутагдал. Хөлгүй нуурыг сонирхож хөл, гараа дүрж үзэж байгаад хөл алдаж живсэн түүх шиг.
Гэхдээ мөн чанарыг нь хүндэтгэж үзэх ч бүрэн дүүрэн ач холбогдол өгөөд баймааргүй.
Аав ээж, ах эгч, ард түмэн, эх орондоо 100 хувь өгдөггүй ач холбогдлоо арай өөр зүйлд хандуулаад байвал арай өөрөөр л эргэх байх даа, бидний ирээдүй.
Том Крузын гол дүрд нь тоглосон “Сүүлчийн Самурай”/Last Samurai/ кинонд Японы хурандаа: “Бид одоо Америк хувцас, Америк үзэл, Америкийн гэх бүх зүйлээр “Өвчилж” байна. Харин бид хаанаас гаралтай, ямар улс гэдгээ мартаж боломгүй” гэж хэлдэг. Энэ л жинхэнэ "Япон-ач холбогдол".
Бид яг ийм цаг үед иржээ. Өөрсдөөсөө олон олон асуулт асуумаар.

Нээрээ л Мэйжийн хувьсгалаас хойших хамгийн том хувьсгал гэж /Хувьсгал гэдгээ л шинэчлэгдэж байна гэж ойлгож байсан Япончууд шинэчлэлд хүртэл буруу, зөв шинэчлэл байна. Өнгөн чанарын шинэчлэл, мөн чанарын шинэчлэл хоёр огт өөр зүйлс гэдгийг л ойлгож эхэлсэн байдаг/ андуурч явсан алдаагаа эртхэн засаж эхэлснээс хойш л эх оронч үзэл нь төлөвшиж, эх оронч үзлийнх нь дархлаа сууж юм бүхэнд дагаж намирдаг туг шиг биш, юм бүхнийг дагуулж намируулах туг нь байя гэж шийдсэн хэрэг.

Дархлаагүй ард түмнүүдээр дайжигнахдаа тэд хамгийн агуу нь билээ. Дархлаагүй олон нийт дагаж далдаганаж байгааг нь харахад тэдэнд хамгийн том аз жаргал билээ.
Энэ бүхний эцэст цэвэрлэгээ хэрэгтэй гэдгийг л сануулж буй. Фэйсбүүк-ертөнцийн утаа, хог хаягдал, ёс зүйгүй байдал Улаанбаатарын утаанаас илүү гамшгийн хэмжээнд хүрчээ.
Монгол ёс суртахуун, хүмүүжил, эх оронч үзэл, элэг нэгтнээ хайрлах хайр, эцэг дээдсийн ариун сургаалууд хоосон цаасан дээр бичсэн хоосон үгнүүд үү? Бидний “Ач холбогдол” болсон "Эх оронч" үзлийн үнэ цэнийг дарж авах гэсэн бүхэл бүтэн “Фэйсбүүк-арми” ажиллаж байна.

Америкчуудад гэнэтийн, санаандгүй зүйл гэж огт байдаггүй санагддаг...
Бидэнд харин бүх зүйл л гэнэтийн, санаандгүй болчихсон мэт. Оюун санааны дархлаа нь хэтийдсэнийх үү, уусаж байгаагийнх уу?

Лу.Батнасан
0 Сэтгэгдэл
eron tegeed bid chin ihl sain shvvm hiij chadaj bn daa eron tegeed lu batnasan gedeg hvnuy helh geed baigaa um de shine um surch medej sain muug ylgaj baij l tsaash yaw um bishvv l gej helh geed bn l daa tegeed odoo ya geed baigaa um be ter amerk gedeg chin tiim auyltai daisan umuu elbegdorj chin amerkuud awchiraad tawchihsan umuu hen chamaig ene aimaar amerkiim facebookd orood enged aigaad bai gesen um be tiim ih eh oronch um bol vvniig zogsooh arga charga tehnik tehnelog olood temtsl dee engej bitgii sohoroor bur bai
Бид Европ хувцастай Солонгос соёлтой Англи хэлтэй Америк мөрөөдөлтэй Хятад хэрэглээтэй Орос школлтой Африк ардчилалтай Анархист хүмүүжилтэй Ангараглуу цагаачлах мөрөөдөлтэй улс болжээ...
Залуучууд ер нь хэн ч гэсэн нэг тогтуухан суугаад уншаад үзэхэд зүгээр зүйл байна шүү.
1 сарын 4-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
1 сарын 4-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
хүмүүс шүүмж хийж байдаг хэнийг муу хэлэхдээ гол нь биш муу хэлүүлж байгаана гол нь яагаад муу хэлэх болов гэдэг нь сонин юм. Америк бол байдаг л зүйл бид л өөрийн гэсэн толгойтой бол болоо
1 сарын 4-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
1 сарын 4-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
Христ шашинаар дамжиж байна,Америк *тахал*чинь Яана даа энэ залуус
таалагдлаа. маш зөв бичсэн байна. элбэгдоржийг муу хэлэхдээ биш элбэгдоржийг америк онилж суугаа нь үнэн шүү дээ
хэнийг хэлсэн нь ил биш үү манай хүнд 3-лаа байгаа ш дээ
unen unen!!! facebookiig americachuud zugeer neg zohiogoogui asar ih dald bodlogotoigoor hiisen gej odoo europiin erdemted yariltsaj bn. itgene uu baina uu uursduu med facebookeer damjuulaad hun buriin medeelel huviin nuuts america.n tagnuuliin gazar ochdog geed europiin erdemted togtooson. sayhan spainii negen nevtruulgeer erdemted ene talaar ih nuhatstai yariltsaj bn. facebook bol yawj yawj mash tom ayul uls ih ornii dotoodiin nutsad nevtreh tiim tom huchtei tagnuuliin zewseg gd ih chuhal yariltsaj bsan. manaihan bas bodoh l heregtei dee
komunist zangaasaa salj ehtuuhee unsh sudal zamd ih zuil hairlana za.
facebook ээр далдалж юм хэлэх гээд яахавдэ шууд хэлчээч
komunist zangaasaa salj ehtuuhee unsh sudal zamd ih zuil hairlana za.
Хамгийн их уншсан