Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Цагаан морин жил” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ
24 жилийн өмнө, 1989 оны 12 дугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд тухайн үеийн нийгмийг эсэргүүцсэн залуучууд, Монголын ардчилсан холбооны анхны цуглаан болж байжээ. 1989-1990 оны долдугаар сарын 20-ны хооронд болсон ардчилсан хувьсгалын жагсаал, цуглаан бусад үйл явдлын толь болох “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Ардчилсан хувьсгалын түүхийг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан хүмүүс, тэдний мөрөөдлийг эдгээр гэрэл зургаас уншиж болно” гэж хэллээ. Мөн үзэсгэлэнг зохион байгуулсан гэрэл зурагчин С.Цацралт, Т.Энхболд, С.Амарсанаа нарт талархал илэрхийллээ.

2000 гаруй зургаас 150 орчмыг нь шилж энэ үзэсгэлэнд дэлгэсэн. Ирэх жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохионо. Энэ үеэр гэрэл зургийн цомог гаргахаар бэлтгэж байна. Цомогт аль болох олон уран бүтээлч, зурагчдын бүтээлийг багтаана гэж үзэсгэлэнгийн зохион байгуулагч С.Цацралт хэллээ.

0 Сэтгэгдэл