Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Гадаад харилцааны чиглэлээр хэрхэн ажиллах талаар зөвлөлдлөө

Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгин газрын 2013 оны 05-р сарын 11-ний өдрийн 169-р тогтоолыг танилцуулах зорилтын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс Гадаад харилцааны яамтай хамтран гадаад харилцааны чиглэлээр хэрхэн ажиллах талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн 9 дүүргийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнууд гээд нийт 100 орчим албан хаагчид оролцсон юм. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамнаас Гадаад бодлого, зарчим ба нэгдмэл байдал, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журмын тухай, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны өнөөгийн бодлого, хандлага, Яриа хэлцэл хийх, гэрээ байгуулах зарчим зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцлоо

0 Сэтгэгдэл