Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Монгол эх оронч үзэл, хүмүүжлийн уламжлал шинэчлэлийн асуудлаар эрдэмтэд санал солилцлоо
Эх оронч үзэл, үндсэрхэг байх, бахархаж омогших гээд хийсвэр юм шиг хэрнээ хүн бүрийн сэтгэл дотор үгээр илэрхийлэхийн аргагүй оргилж байдаг ойлголтуудыг амьдралын хөрсөнд хэрхэн буусан, уламжлал нь ямар байсан хийгээд ирээдүй, хэтийн төлөв нь ямархан байх, хэрхэн шинэчлэлийн салхитай хөл нийлүүлэх талаар салбар салбарын төлөөлөл орсон хэлэлцүүлэг саяхан өрнөлөө. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хэмээх цэргийн бодлого, түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид чуулсан газрынхан нэлээдгүй удаан хугацаанд өрнөсөн “Монгол эх оронч үзэл, хүмүүжил, шинэчлэл”, “Монгол улсын иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх тогтолцоо, түүний сургалт бэлтгэлийн агуулга, арга зүйн судалгаа” хэмээх хоёрлосон төсөл судалгааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлж буй нь энэ ажээ.

Ерөнхийдөө илтгэл тавьж, үг хэлж, санал бодлоо солилцож буй хүмүүсийг харвал цэргийн эрдэмтэн судлаачдаа төлөөлж төслийн удирдагч, доктор профессор Г.Мягмаржав, Н.Жалбажав, О.Пүрэв, улсын батлан хамгаалах салбарын бодлого баригчдаа төлөөлж БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, судлаачдын залуу үеийг төлөөлж БХЭШХ-ийн ИЦХСТ-ийн ЭША, докторант, хошууч Б.Содбилэг, урлагийнхныг төлөөлж Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Жанцанноров, спортынхноос гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, нийгмийн нэрт зүтгэлтнүүдээс Монгол улсын баатар, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа, ОТИС-ийн СЗТ-ийн багш, доктор профессор Б.Галиндэв нарын хийсэн гавьяатай, хэлэх сургаалтай хүмүүс цугларсан байлаа.
Эх орон хэмээх ухагдахуун нь үг зүйн талаасаа “төрсөн газар, ажиллаж амьдарч буй газар” төдий ч монголчуудын хувьд энэ нь төрж, өсч өндийсөн газар шороо, элгэн дээр нь хүн болсон хувь заяа, амьсгалах агаар, эрх чөлөөт амьдрал, аугаа их өвөг дээдсийн түүх, үеийн үедээ бахархан дуурайх замнал, тусгаар тогтнол, халдашгүй дархан хил хязгаар, ирээдүйдээ итгэх итгэл...бүхнийг багтаасан өргөн дэлгэр ойлголт билээ. Төслийн багийнхан эх орон, өв соёл, уламжлалаараа бахархдаг эсэх талаар 14-35 насны залуусын дунд судалгаа явуулсан байна. Тэдний 85,2 хувь нь өчүүхэн ч эргэлзэлгүй “бахархдаг” хэмээн хариулсан бол 11,8 хувь нь “энэ талаар бодсон зүйлгүй” гэж хариулжээ. Үлдсэн 3 хувь нь харин ч бүр “гутардаг” хэмээн хариулсан нь анхаарахгүй өнгөрч боломгүй асуудал юм. Монголын нийгмийн өнөөгийн өнгө төрх, ирээдүй хойчийг авч явах залуус маань эх орныхоо тухай сайн сайхан бодол тээж, үндэсний өв уламжлалаа өвлөж, эх оронч үзлээрээ бахархаж, их түүхээрээ омогшиж байж улс маань улсын дайтай хөгжиж дэвших нь үнэн билээ. Тиймдээ ч энэхүү төслийг удирдсан доктор Г.Мягмаржав “Монголчууд бид ташуураар бус тархиараа эх орноо хамгаалах цаг иржээ” гэж хэлсэн биз ээ.
Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ спортоор дамжуулан хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг хэрхэн төлөвшүүлэх талаар санаа оноогоо хуваалцаач хэмээсэн төслийн багийнхны саналыг дуртайяа хүлээн авч, тавих илтгэлээ өөрийн гараар жирийтэл бичиж, санал бодлоо хуваалцсан нь үнэлүүштэй. “Манай үе үеийн тамирчид дэлхийн хаана ч очсон омогшин тэмцэлдэж, өндөр амжилт үзүүлсээр ирсэн нь бидний дайчин өвөг дээдсийн их түүх, бидэнд дамжуулсан эр зориг, бахархал, арга ухаан, ов мэхтэй холбоотой. Эх орноо хайрлана гэдэг нь энгийн зүйлээс эхэлнэ. Энгийн гэдэг өөрөө аугаа утгатай ч гэдэг шүү дээ. Хамгийн энгийндээ жолооч нар замаар гарч яваа явган зорчигчиддоо зогсоод хүндэтгэл үзүүлж, явган зорчигчид нь ч улаан гэрлээр дайраад байлгүй ногоон гэрлийг хүлээн, бие биедээ хүндэтгэл үзүүлэх нь эх орноо хайрлахын энгийн жишээ гэж бодож байна” хэмээсэн түүний үг нээрээ л энгийн юм шиг атлаа хүн бүр санаж сахиж явж гэмээ нь “гурван өдрийн настай хууль”-иас илүү амьдралд хэрэгтэй, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаар байна.
БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир батлан хамгаалах болоод зэвсэгт хүчний салбар нь эх оронч, үндэсний үзлийн гол цөм, үндэс нь бөгөөд монгол улсын иргэн бүр монголоороо омогших түүхэн цаг үе ирснийг дуулгаад, Монголчууд түүхэндээ гурвантаа эх оронч үзлийн оргил цаг үеийг бий болгон туулсан бөгөөд эр зориг, эв найрамдал, аугаа бахархлаараа эвлэлдэн нэгдсэн тэр үеүдэд гагцхүү амжилтанд хүрч байсныг санууллаа. XX зууны эхэн үеийн монголчуудын эх оронч үзлийн оргил үе буюу 1910-аад онд тусгаар тогтнолоо олж авах ард түмний оюун санаа, сэтгэл зүйн дуудлагаар Манжийн эрхшээлээс салж, Богд хаант улсаа байгуулсан. Дараа нь Монголын үндэсний соёл, шашин төрөө мандуулахыг зорьсноор 1921 оны ардын хувьсгалыг хийж чадсан. Ардчиллын дуу цуурайлсан 1990-ээд оноос Монголчуудын хувьд эх оронч үзлийн гуравдахь давалгаа эхэлж, даяаршлын нийгэмд жинхэнэ утгаараа бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол улс болгох зорилгоо биелүүлж чадсан юм. Энэ түүхэн үйл явдлуудын гол хөтөч, манлайлагчид нь мэдээж үе үеийн эх орончид байсныг мөн мартаж болохгүй ээ. Эх оронч үзэл цэргийн салбарт хамгийн бодитойгоор илэрч байдаг. Цэрэг хүн эх орноо хамгаалах тангараг өргөж, энэ үүргээ сайн биелүүлж байдаг. Монголын цэрэг армийн хувьд хувь заяа нь бүрхэг он цаг байсан ч Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцож эхэлснээр манай зэвсэгт хүчин бахархах зүйлтэй болсон. Өөрөөр хэлбэл, монголын зэвсэгт хүчин, түүний бие бүрэлдэхүүн дэлхийн түвшинд хүрснийг харуулж байна хэмээсэн түүний үг батлан хамгаалах салбар болон эх оронч үзлийн нэгдмэл байдлыг илэрхийлж байлаа.
Монгол улсын баатар Ж.Гүррагчаа “Эх оронч үзэл монгол хүн монгол хүнээ хүндэлж, бахархахаас эхэлнэ. Өнөөдрийн бидний бахархаж байгаа бүхэн өнгөрсөн цаг үеийнхний бий болгосон, бидэнд дамжуулан өгсөн зүйлс. Одоо бид өнөө үеийн, маргааш ирээдүйн бахархлаа бий бологохын тулд зогсолтгүй санаж сэрж, хөдөлмөрлөх ёстой” гэсэн бол Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Жанцанноров эх оронч байх асуудал дээр уриа лоозогнолын, ганц өдрийн хийрхлээр хандаж болохгүйн чухлыг хэлээд, эх оронч үзэл нь бахархал, омогшлоос салгаж ойлгохын аргагүй ч энэ үзэл хэт ихдэж, цээжээ дэлдэх нь “саранд явган явж хүрэх хийгээд завьгүйгээр далайг гатлахтай” агаар нэгэн гэдгийг санууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, хошууч Б.Содбилэг “Монгол эх оронч үзэл” сургалтанд зориулан зохиосон программаа танилцуулсан нь хүүхэд залуус төдийгүй монгол хүн бүрт эх түүх, их түүхэнд мөрөө үлдээсэн нэр цуутай хүмүүс, унаган байгаль, газар шороо, үзэсгэлэнт газар, соёл урлаг, өв уламжлалтай холбоотой 1000 асуулт бүхий цахим тест, мэдлэг мэдээлэл өгөх бүтэц зохион байгуулалттай өгөөжтэй, гарт бууж, нүдэнд харагдахаар ажил болсон байна.
Ийнхүү эрдэмтэн судлаачид, нийгмийн салбар салбарын төлөөлөл эх оронч, үндсэрхэг үзлийн талаар санаа бодлоо уралдуулж, хэлэлцэн нэг өдрийг өнгөрөөв. Тэдэнд судалсан зүйл олон бий, хийж бүтээж, санаж сэтгэж яваа үйлс ч өрнүүн байгаа биз ээ.

0 Сэтгэгдэл