Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Л.Гантөмөр: Ирэх жил гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүн Д.Сумьяабазарын Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгад хариу өгснөөр эхлэв.
Д.Сумьяабазар гишүүн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр санаачлан зохион байгуулсан томоохон ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хүссэний сацуу анги дүүргэлт, нэг багшид оногдох сурагчдын тооны стандарт, түүний мөрдөлт ямар түвшинд байгаа талаар асуулга тавьжээ.
Мөн сурагчдын хувцасны үнийг тогтоохдоо ямар судалгаанд үндэслэсэн, дүрэмт хувцсыг айл өрх бүр амьжиргаандаа тохируулан нэмэлттэй болон нэмэлтгүй авч байгаа нь хир зохимжтой гэж үзэж байгаа, дүрэмт хувцсыг үйлдэрлэсэн өртгийн хичнээн хувь нь бодитойгоор эх орны үйлдвэрүүдэд ногдож байгаа талаар тэрээр асуусан байна.
Салбарын сайд Л.Гантөмөр, Энэ жил сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга 75-ыг ашиглалтад оруулж байна. Харин ирэх жил төсвийн төсөлд 153 дээрх төрлийн объектыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүн дээр бусад санхүүжилтын барилгууд нэмэгдэх төлөвтэй байна хэмээн танилцуулсан. Түүнчлэн сурагчдын дүрэмт хувцасны тухайд, Энэ жилээс ЕБС-ийн сурагчид эх орондоо үйлдвэрлэсэн шинэ загварын дүрэмт хувцас өмсөж эхэлсэн. Дүрэмт хувцасны борлуулалт нийслэлд 1-3 ангид 98 хувь, 4-5 дугаар ангид 40 орчим хувьтай байна. Дүрэмт хувцасны борлуулалт 12 дугаар сарын 25-нд улсын хэмжээнд дуусгахаар төлөвлөсөн. Үүнээс гадна дүрэмт хувцасны үйлдвэрлэлд манай улсын оёдлын салбарын 65 хувь, сүлжмэлийн салбарын 81 хувь, ноос ээрэхийн 98 хувь, ноос самнахын 98 хувь, ноос угаахын 25 хувийг эзлэх үйлдвэрлэгчид ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд Л.Гантөмөр өглөө.
Гишүүн Ү.Хүрэлбаатар, 3-4 хүүхэд нь зэрэг сургуульд сурдаг айлд энэ дүрэмт хувцас санхүүгийн дарамт болж байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн бол гишүүн Л.Гантөмөр орлого багатай иргэдэд тусгайлсан бодлого явуулах шаардлага байгааг үгүйсгэсэнгүй. Харин ч энэ талаар салбарын яам судалж байгаа гэсэн хариулт өглөө. Гишүүн А.Бакей, хөдөө орон нутагт концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэг барих талаарх боломж ямар байгааг тодрууллаа. Сайд Л.Гантөмөр, Сургууль цэцэрлэгийн барилга орон нутагт шинээр барихад Засаг дарга нарын санаачилга, идэвх оролцоо ихээхэн хамааралтай байдгийг тэмдэглээд ирэх жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургууль гэж байхгүй болгоно. Хамгийн их багтаамжгүй гэгдэж буй цэцэрлэгийн хүртээмжийг БШУЯ мөн ирэх онд 80 хувьд хүргэх гэнэ. Үлдэж буй 20 хувийг гэр цэцэрлэгийн хүрээнд шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаагаа хэллээ.
Энэ үеэр цөөнгүй гишүүд дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг тухайн орон нутагт нь явуулдаг байх, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж чадсан эсэх зэрэг асуудлаар асуулт тавьсны зэрэгцээ хот хөдөөгийн зургаан настнуудыг адил орчинд угтан авч, сургаж төлөвшүүлдэг байх, багшийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны хүрэлцээг сайжруулах, сургууль цэцэрлэгүүдийн барилгыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд салбарын сайдын анхаарлыг хандуулав.
Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын асуулгад хариулт өгснөөр чуулганы өнөөдрийн хуралдаан дууссан юм. Уг нь өнөөдрийн чуулганаар дээрх асуулгаас гадна дөрвөн ч асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрэлгүй 11 цаг болсон тул УИХ-ын дарга намын бүлгүүдийн дарга нартай зөвшилцсөний дагуу дээрх асуудлыг хэлэлцсэнээр энэ долоо хоногийн хуралдаан өндөрлөлөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүн Д.Сумьяабазарын Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгад хариу өгснөөр эхлэв.Д.Сумьяабазар гишүүн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр санаачлан зохион байгуулсан томоохон ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хүссэний сацуу анги дүүргэлт, нэг багшид оногдох сурагчдын тооны стандарт, түүний мөрдөлт ямар түвшинд байгаа талаар асуулга тавьжээ.

0 Сэтгэгдэл