Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Б.БАТЦЭНГЭЛ: ХАМТДАА ДУУЛЖ, БҮЖИГЛЭХ НЬ ГЭНЭТИЙН БЭЛЭГ БИШ ГЭЖ ҮҮ
Шинэ оноо угтахад 15 хоног үлдэж байна. Амжилт бүтээл, аз хийморь, баяр жаргал дуудсан шинэ оноо нийслэлчүүд хэрхэн угтан авах талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.
-Шинэ оноо угтахад хэдхэн хоног үлдлээ. Энэ шинэ жил онцгой болох байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байна?
-Шинэ жилийг тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг энэ сарын 31 буюу он солигдох мөчийг тун онцгой байдлаар угтахаар бэлтгэл ажлаа хангаж байна. “Мөнгөн шөнө” арга хэмжээ албан ёсоор 20:00 цагт эхлэх бөгөөд рок попын дуучид түлхүү оролцоно. Энэ үеэр тэсрэлт хийсэн урлагийн үзүүлбэрийн үеэр салют буудаж, нийслэлчүүд сүр жавхлантайгаар шинэ оноо угтах болно.
-Рок попын дуучид гэхээр бүгдээрээ оролцоно гэсэн үг үү?
-Бүх уран бүтээлчид гэж ойлгож болохгүй л дээ. Залуу, сүүлийн үед төрж байгаа уран бүтээлчид гэвэл илүү зохимжтой байх. Шинэхэн уран бүтээлчид маань нийслэлчүүддээ уран бүтээлээ толилуулж, хамтдаа шинэ он гаргана.
-Гэнэтийн бэлэг юу байгаа бол?
-Нийслэлчүүд хамтдаа шинэ оноо угтан дуулж, бүжиглэх нь гэнэтийн бэлэг биш гэж үү. Ямар ч гэсэн ирсэн хүмүүс уйдамгүй сайхан арга хэмжээ зохион байгуулахын тулд бид ажиллаж байна.
Чингисийн талбайдаа шинэ оноо гаргах гэж ирсэн хүмүүсээ ая тухтай байлгахын тулд халуун хоол ундны үйлчилгээ байхаас гадна иргэдийг дулаацуулах дулаахан цэг байрлуулахаар болсон.
teneg
Шинэ оноо угтахад 15 хоног үлдэж байна. Амжилт бүтээл, аз хийморь, баяр жаргал дуудсан шинэ оноо нийслэлчүүд хэрхэн угтан авах талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа. -Шинэ оноо угтахад хэдхэн хоног үлдлээ. Энэ шинэ жил онцгой болох байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байна?
-Шинэ жилийг тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг энэ сарын 31 буюу он солигдох мөчийг тун онцгой байдлаар угтахаар бэлтгэл ажлаа хангаж байна. “Мөнгөн шөнө” арга хэмжээ албан ёсоор 20:00 цагт эхлэх бөгөөд рок попын дуучид түлхүү оролцоно. Энэ үеэр тэсрэлт хийсэн урлагийн үзүүлбэрийн үеэр салют буудаж, нийслэлчүүд сүр жавхлантайгаар шинэ оноо угтах болно.
-Рок попын дуучид гэхээр бүгдээрээ оролцоно гэсэн үг үү?
-Бүх уран бүтээлчид гэж ойлгож болохгүй л дээ. Залуу, сүүлийн үед төрж байгаа уран бүтээлчид гэвэл илүү зохимжтой байх. Шинэхэн уран бүтээлчид маань нийслэлчүүддээ уран бүтээлээ толилуулж, хамтдаа шинэ он гаргана.
-Гэнэтийн бэлэг юу байгаа бол?
-Нийслэлчүүд хамтдаа шинэ оноо угтан дуулж, бүжиглэх нь гэнэтийн бэлэг биш гэж үү. Ямар ч гэсэн ирсэн хүмүүс уйдамгүй сайхан арга хэмжээ зохион байгуулахын тулд бид ажиллаж байна.
Чингисийн талбайдаа шинэ оноо гаргах гэж ирсэн хүмүүсээ ая тухтай байлгахын тулд халуун хоол ундны үйлчилгээ байхаас гадна иргэдийг дулаацуулах дулаахан цэг байрлуулахаар болсон.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
2013.12.17
























