Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Үхлийн ирмэгт очоод эргэж амьдарсан 15 хүн
Хүний амьдралд юу эс тохиох билээ. Монголчуудын “Үхэхээс бусдыг үзсэн хүн” гэсэн нэг үг байдаг даа. Гэтэл үхэлтэй нүүр тулаад, гарцаагүй нөхцөл байдалд орсон ч ёстой бурхны ивээл, азаар амьд гарсан тохиолдол нэг биш. Ийм хүмүүсийн тухай өгүүлэх минь.
1. 30 метрийн гүнд 72 цаг болоод

Харрисон Окене живсэн хөлөг дотор гурав хоноод аврагдсан эр. Энэ оны тавдугаар сарын 26-нд Гвинейн буланд хөлөг онгоц живэхэд багийн бүх гишүүн амь үрэгдсэн гэж байтал Харрисон амьд байсан.

Түүний азаар хөлгийн хийлдэг бүслүүр агуулдаг өрөөнд ус бүрэн дүүрээгүй бяцхан зай үлдсэн байж.

Тэрээр хөлгөөс гарах гэж ийш тийшээ зөндөө сэлсэн ч гарц олоогүй гэнэ. Амь үрэгдсэн багийнхны цогцосыг гаргахаар ажиллаж байсан багийнхан түүнийг олж гаргасан байна. Хэрэв үүнээс жаахан удсан бол бүсэлхийгээ хүртэл хүйтэн усанд зогсоо тэр агаар дутагдаж амь алдах байжээ.

2. 480 метрийн гүнд 76 цаг

1973 оны наймдугаар сарын 29-нд усанд шумбагч Рожер Чапмен, Рожер Маллисон хоёр “Пайсис III” шумбагчаар Ирландын эрэг орчимд 480 метрийн гүнд ажиллаж байгаад живсэн.

76 цагийн дараа шумбагч хөлгийг “Жон Кабот” хөлөг, шумбагч “Пайсис”, “Пайсис II”-ын тусламжтай татан гаргасан.

Аврах ажиллагаанд хэдэн зуун хүн оролцсон гэдэг.

3. Задгай далайд 133 хоног

25 настай Пун Лим британийн худалдааны Merchant хөлөг дээр ажиллаж байтал 1942 оны арваннэгдүгээр сард хөлөг нь немцийн торпедод өртөж живсэн байна.

Пун хөлөг дээрээс үсэрч задгай тэнгист аврах завин дээр гарах үед түүнд печень, жаахан цэвэр ус, гар чийдэн, дохионы пуужингаас өөр юу ч байсангүй. Тэр бүхэн үнэндээ ганц сарын л хэрэглээнд хүрэх төдий.

Уг нь гурван долоо хонгийн дараа эхний хөлөг харагдсан ч түүнийг анзаараагүй байна. Ингээд л хүнс усаа хэмнэж, бас загас, цахлай агнан 131 хоноод нэг л өдөр усны өнгө өөрчлөгдөн урсгал орж ирэхийг мэдэрсэн нь Амазонкийн цутгалан байсан гэдэг.
4. Гүн тайгад 36 хоносон Наташа

1981 оны зургадугаар сарын 5-нд Эрик Алексеевын геологийн отряд якутын тайгад явж байгаад дадлага хийж явсан оюутан Наташа Косорукова төөрсөн. Багийнхан дуудаад, буудаж дохио өгөөд ч сураггүй.

Гэртээ харихаар явсан юм болов уу гэхээр баримт бичиг, ачаа тээш нь үлдсэн байдаг. Ингээд нисдэг тэрэг ашиглан эрж эхэлсэн.

Бараг 20 хоноод түүнийг баазаасаа эсрэг зүг явсан мөрийг нь олж мөрдсөөр долдугаар сарын 10-нд олсон.
Бүсгүй 36 хоногийн хугацаанд бараг 200 км газар явсан байлаа. Түүний үүргэвчинд азаар хатсан талх, шүдэнз байсан гэдэг.
5. 5220 метрээс унаад дөрөв хоног ойд ганцаараа

1981 оны наймдугаар сарын 24-нд 20 настай Лариса Савицкая нөхөртэйгээ АН-24 онгоцоор зорчиж явтал 5220 метрийн өндөрт бөмбөгдөгч Ту-116 онгоцтой мөргөлдсөн байна.

Онгоцны багийнхан, зорчигчид бүгд амь үрэгдэж бүсгүй найман минутын дотор л доош унасан ч азаар амьд үлдсэн.

Аврагчид гар хөл хүзүү гээд зөндөө бэртэлтэй Ларисаг дөрөв хоногийн дараа л олсон.
6. Агуйд 13 хоног

Агуй судлаач Жорж Ду Присийн олс нь тасарч 1983 онд Висконсийн агуйд унахдаа азаар газар доорхи голд унаснаар амьд үлдсэн. Аврагчид дөрөв хоног эрээд эрлээ зогсоожээ.

Түүнд эвхдэг хутга, гар чийдэн, цэвэр ус л байлаа. Тэр загасчилж амь зогоосон. Ойролцоох хотхоны иргэд түүнийг мэдэж аварсан байна.
7. Уурхайд дарагдаад 10 хоног

1998 оны долдугаар сард Австрийн уурхайчин Георг Хайнцл ээлжээ дуусгаад байтал 63 метрийн гүнд уурхайн хана нурж тэрээр түгжигдсэн.

Эрлийн хэсэг тийшээ орсон ч дахин нурж тэд амь үрэгдсэн байна. Ингээд 10 хоногийн дараа Хайнцлыг олоход харанхуй буланд маш багахан устай 10 хоносон уурхайчин амьд байжээ.
8. Андын нурууны цасан дунд 72 хоног

Уругвайн регбийн багийнхан, тэдний гэр бүлийнхний зорчиж явсан онгоц Андын нуруунд үүлэн дундах ханан хад мөргөн осолдож зорчигчдын гуравны нэг нь амь үрэгдсэн ч 16 хүн амьд үлдсэн. Хүндээр бэртсэн гурван нисгэгч ч бас амь алдсан.

Ингээд амьд үлдсэн 16 хүн 3500 метрийн өндөрт цасан дунд маш багахан хүнстэйгээр тэсэх болж хөлдөж үхэхгүйн тулд тэд амь үрэгдэгсдийнхээ хувцасыг хүртэл тайлж авч өмссөн.

Онгоц осолдсоныг хэн ч мэдээгүй, харин амьд үлдсэн Нандо Паррадо, Роберт Канесса хоёр 10 хоногийн турш уулан дундуур явж байж Чилийн нэгэн ферм олон аврагчдыг дуудсан.

Арванхоёрдугаар сарын 22-нд хоёр нисдэг тэрэг ирсэн ч амьд үлдэгсдийн дөнгөж хагасыг нь л авч явсан.

Бусдыг нь маргааш нь аварчээ. Энэ тухай олон ном зохиол, кино гарсан.
9. Хавцалд хавчуулагдаад 5 хоног

2003 оны дөрөвдүгээр сарын 26-нд Арон Ралстон америкийн Юта мужийн өмнөд нуаг дахь Бою-Жоны хавцлыг зорьжээ.

Хавцал дунд явахад нь гэнэт том чулуу нурж унахдаа түүний баруун арыг хананд хаданд хавчуулаад дарчих нь тэр.

Эхлээд тэр хадыг хөдөлгөх гэж үзээд болсонгүй, дараа нь хадыг эмтлэх гэсэн ч хутганаас өөр багажгүй бас болсонгүй.

Гар утас ажиллахгүй, ус хүнс багатай. Дүрс бичлэгийн камерт бүхнийг бичиж байж. Гарын өвчин, хүйтнээс болоод тав хоног унтаагүй Аронд эцсийн арга бол гараа тайрах л үлдэх нь тэр.

Ингээд л эвхдэг хутгаар өөрөө өөрийнхөө гарыг тайрч дээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан 10 км явж байж жуулчидтай таарсан.
10. Далайд завин дээр гурван сар

2013 оны есдүгээр сарын 11-нд Тоакау Тейтой нэртэй загасчныг далайд завьтайгаа явахыг аварсан байна. Түүнийхээр бол тавдугаар сард загасчлахаар хамтрагчтайгаа далайд гарчээ. Гэтэл хөдөлгүүр нь эвдэрч нэг нөхөр нь тэсч чадалгүй долдугаар сард нас барж Тоакау 106 хоногийн дараа аврагдсан нь тэр.
11. Онгоцны ослоос амьд үлдсэн нь

1971 оны арванхоёрдугаар сарын 24-нд Перугийн LANSA 508 онгоц 3000 метрийн өндөрт нисч яваад аянганд цохиулж хуваагдан унасан.

Нисэгч зорчигч 92 хүн амь алдаж ганцхан Жулиана Кёпке бүсгүй л модон дунд унаж амь гарчээ. Түүний эгэм хугарч, хамаг бие нь хөх няц болжээ.

Азаар хөдөлж явж болж байсан болохоор 9 хонг явж байж загасчидтай таарсан байна.

Тэрээр нэг л хэсэгтээ од болж сэтгүүлч сурвалжлагчид түүнийг мөрдөн, таних танихгүй хүмүсээс хэдэн зуун захидал ирж байлаа.
12. Задгай далайд 76 хонг ганцаараа

1982 оны нэгдүгээр сард Стивен Каллаханыг Пензасаас гарах тив дамжсан далбаат завины уралдаанд оролцуулахаар санал тавьж. Уралдаан Бага Антилын арлуудын чиглэлд болох байлаа.

Хоёрдугаар сарын 4-нд Каллаханы “Наполеон-Соло” завь хуурай газраас хагас мянган милийн зайд сүйрэх нь тэр. Каллахан SOS дохио ч өгч амжсангүй. Тэр ердөө л хийлдэг завьтай үлдлээ.

Ядаж чиглэл заагч ч байсангүй. Түүнд 9 хөлөг харагдсан ч тэд Каллаханыг олж харсангүй, өөртөө л найдахаас өөр аргагүй боллоо.

75 дахь өдөр нь Мари Галант арлын дэргэдээс түүнийг нутгийн загасчид олсон байна.

Каллахан задгай далайд 3300 км зам туулахдаа биеинй жингийнхээ гуравны нэг болох 20 кг-аар турсан байжээ.
13. Нуранги дор 27 хоносон эр

20 настай ажилчин Халид Хуссейн 2005 оны аравдугаар сарын 8-нд Пакистанд болсон гаар хөдлөлийн үеэр байшингийнхаа нурангид даруулсан байна.

Тоосго, модонд дарагдсан түүний зөвхөн гар нь л хөдөлж болохоор байлаа. Баруун хөл нь хэд хэдэн газраараа хугарсан түүнийг бараг сарын дараа арваннэгдүгээр сарын 10-нд олж аварсан.
14. Амазонкийн ширэнгэд 19 хоног

Йоси Гинсбург гурван нөхрийнхөө хамт Амазонкийн ширэнгэнд индианы үл мэдэгдэх омгийг эрэн сурважлахаар явж.

Замдаа тэд хёр хэсэг болж Гинсбург нь Кевинтэй цааш явсан ч хийлдэг завь нь хүрхрээ рүү унаж Кевин эрэг дээр гарсан ч Гинсбург цааш урсчээ. Ингээд 19 хоноход Гинсбург ёстой амьд гарах шалгуур туулсан байна. Ирвэс дайрч, шумуулд баригдаж, намганд живэх дөхөж, жимс, зэрлэг шувууны өндгөөр хооллож байж. Азаар Кевины зохион байгуулсан эрлийн хэсэг түүнийг олсон. Харин тэр хоёроос салж явсан Маркус, Карл хоёрыг хэзээ ч олоогүй.
15. Задгай далайд 41 хоног

1983 онд Тами Олдхэм Эшкрафт бүсгүй Ричард Шарпын хамт Таитигаас Сан-Диего орохоор 15 метрийн завиар гарч. Замдаа тэд дөрөвдүгээр ангиллын хар салхитай таарч, 17 метрийн давалгаанд өртөн завь нь хөмөрсөнч Тами завинаасаа салсангүй.

Харин Ричард сураггүй болсон байлаа. Ингээд бүсгүй ганцаар үлдэж одоор баримжаалан хөвсөөр, хүнс усаа хэмнэсээр 41 хоногийн дараа Хавайд хүрчээ.
aztai humuus

0 Сэтгэгдэл
mundag
khumuus amidrakh gej temtsej baikhad zarim ni omd gutal avch ogsongui gej amia khorloj baikh yumdaa uul ni khunii zayag olno gedeg zuu deesh ni kharuulj baigaa zuun jild negl udaa shar neg ayaga shar budaa asgaad uzuur deer ni 1 togtvol khumuun zayag oldog gej baigaa shd
2013.12.19
2013.12.18