Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Ц.Баатархүү, A Cool нар 500 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өглөө
Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баяр нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон баяр хөөр авчирч чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero & Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр Монголын сурагчдын холбоо, Монголын лектор төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Тэд хүүхдүүдийг ингэж баярлуулснаараа тэднийг ирээдүйдээ итгэлтэй болоосой гэж хүссэнийх гэлээ.
Цаашид энэ шинэ жилийн баярыг жил болгон зохион байгуулж Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн төвөөс алслагдсан бүх хороодын хүүхдүүдийг баярлуулна гэдгээ ч тэд хэлж байв. Ингэхдээ тухайн дүүрэг бүрт нь зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа аж. Цаашлаад 21 аймгийн “Hero&Cool” шинэ жилийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ. Дуучин хүн зөвхөн уран бүтээлээ хөөгөөд явах бус нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг үүднээс энэ шинэ жилийн баярыг зохион байгуулж буйгаа дуучин А Cool хэлж байлаа.
Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баяр нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон баяр хөөр авчирч чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero & Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр Монголын сурагчдын холбоо, Монголын лектор төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Тэд хүүхдүүдийг ингэж баярлуулснаараа тэднийг ирээдүйдээ итгэлтэй болоосой гэж хүссэнийх гэлээ.

0 Сэтгэгдэл