Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хонины ноосоор эсгий үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлнэ
Дулааны алдагдалгүй гэр буюу “Пассив
гэр” гэх уг төсөлтэй УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр биечлэн танилцжээ.
Төслийг танилцуулсан "Таван богд" группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан
Daemwool технологиор хонины ноосоор эсгий үйлдвэрлэн, хэрэглээнд
нэвтрүүлэх уг төсөл ирэх оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд
төслийн үр дүнд нүүрсний хэрэглээ багасч, агаарын бохирдол буурах,
монгол хонины ноосны эрэлт ихсэн, малчдын орлого нэмэгдэх гээд олон ач
холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Мөн дулааны алдагдалгүй дулаалгын
материал үйлдвэрлэснээр ажлын байр нэмэгдэхээс гадна энэхүү материалаар
монгол гэр болон Канад хаус, гэр хорооллын байшингуудын дулаалгыг шийдэх
бүрэн боломжтой юм байна.
Чийг болон галд онцгой тэсвэртэй, шингээлт, агаар нэвтрүүлэлт сайтай Daemwool дулаалгын материал нь монгол эсгийнээс 6 дахин хөнгөн тул олон давхарлах боломжтой аж. Энгийн эсгий гадаа -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайгаар цагт 50вт дулаан алддаг бол Daemwool дулаалгын материал гадаа -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайгаар цагт 37вт дулаан алддаг байна.
УИХ-ын дарга З.Энхболд төслийн талаар “Монгол гэрийн уламжлалт дулаалгын аргыг дэлхийн стандартын түвшинд хүргэн шинэчилж, үйлдвэрлэх нөөц бололцоо бидэнд байна” гэж онцлоод энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын утааг бууруулах боломжийг нэмэгдүүлнэ гэлээ. Төслийг хэрэгжүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч, шинэ технологиор гэрээ дулаалахыг хүссэн иргэнд хөнгөлттэй зээл олгох, агаар шүүгч, шалны халаагч импортлох сонирхолтой компаниудын дунд тендер зарлаж хямд өртгөөр нийлүүлэх боломж бүрдүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх тухай мөн ярив.
Түүнчлэн энэ бүхнийг хэрэгжүүлснээр ирэх өвөл утаа гаргадаг яндангийн тоо багасна гэдэгт итгэлтэй байна гээд “Хамгийн гол нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Шалны халаагч ашигласан тохиолдолд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон аргаар хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчдод хөнгөлөлттэй зээл тусламжаар дэмжлэг үзүүлэх боломжтой” гэв.
Энэхүү Daemwool технологийн хонины ноосоор хийсэн эсгий дулаалгын материалаар хийсэн гэрийн танилцуулгыг шинэ оны дараахан Чингис хааны талбайд байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулах юм байна.
Нүүрсний хэрэглээг багасгаж, агаарын
бохирдол бууруулах зорилгоор хонины ноосоор эсгий үйлдвэрлэн,
хэрэглээнд нэвтрүүлэх "Пассив гэр" төслийг "Таван богд" компанийн
хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл