Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Зарим дүүрэг, хорооны Засаг даргыг урамшуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 18-ны өдөр
болж, “Нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог
бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай” асуудлыг
хэлэлцлээ.
Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/90 тоот захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харъяа газрын удирдах ажилтнуудад болон тэргүүний албан хаагчдад урамшуулал олгох тухай журам”, 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажилласан дүүрэг, хороодын Засаг даргыг шагнаж урамшуулахаар болсон. Үүний дагуу Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох ажлын хэсэг дүүрэг бүрээс ирсэн хороодын материалтай танилцаж, 22 шалгуур үзүүлэлтээр дүгнэн 3 дүүрэг, 50 хороодын Засаг даргыг урамшуулахаар болжээ. Тодруулбал Багануур, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар, Баянгол дүүргийн 1, 7, 8, 11, 12, 13, 18, 21, Багахангай дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, 5, 7, 8, 10, 13, 15, 22, 26, 28, Багануур дүүргийн 1, 5, Чингэлтэй дүүргийн 5, 8, 13, 16, 17, 19, Сонгинохайрхан дүүргийн 4, 7, 11, 12, 13, 19, 23, 24, 25, 29, Хан-Уул дүүргийн 3, 7, 8, 12, 16, Сүхбаатар дүүргийн 7, 10, 11, 12, 15, 16, Налайх дүүргийн 5, 6-р хорооны Засаг дарга нарт 1,6 -2,3 сая төгрөгөөр урамшуулна. Энэ онд нийслэл анх удаа хороо бүрийнхээ эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоож, цаашид хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Жил бүр тогтмол хийхээр болсон энэ ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон болон Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын дагуу үр дүнтэй ажилласан дээрх дүүрэг, хорооны Засаг дарга нарыг урамшуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 18-ны өдөр
болж, “Нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог
бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай” асуудлыг
хэлэлцлээ.Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/90 тоот захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харъяа газрын удирдах ажилтнуудад болон тэргүүний албан хаагчдад урамшуулал олгох тухай журам”, 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажилласан дүүрэг, хороодын Засаг даргыг шагнаж урамшуулахаар болсон. Үүний дагуу Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох ажлын хэсэг дүүрэг бүрээс ирсэн хороодын материалтай танилцаж, 22 шалгуур үзүүлэлтээр дүгнэн 3 дүүрэг, 50 хороодын Засаг даргыг урамшуулахаар болжээ. Тодруулбал Багануур, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар, Баянгол дүүргийн 1, 7, 8, 11, 12, 13, 18, 21, Багахангай дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, 5, 7, 8, 10, 13, 15, 22, 26, 28, Багануур дүүргийн 1, 5, Чингэлтэй дүүргийн 5, 8, 13, 16, 17, 19, Сонгинохайрхан дүүргийн 4, 7, 11, 12, 13, 19, 23, 24, 25, 29, Хан-Уул дүүргийн 3, 7, 8, 12, 16, Сүхбаатар дүүргийн 7, 10, 11, 12, 15, 16, Налайх дүүргийн 5, 6-р хорооны Засаг дарга нарт 1,6 -2,3 сая төгрөгөөр урамшуулна. Энэ онд нийслэл анх удаа хороо бүрийнхээ эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоож, цаашид хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Жил бүр тогтмол хийхээр болсон энэ ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон болон Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын дагуу үр дүнтэй ажилласан дээрх дүүрэг, хорооны Засаг дарга нарыг урамшуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо.
0 Сэтгэгдэл























