Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Алимаа: 700 гаруй хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж буй. Гэвч хөтөлбөрийн ажил удаашралтай байгаа аж. Иймээс ажлын хэсгийг шинээр бүрдүүлэхээр болжээ. Энэ асуудлаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаагаас тодрууллаа.
-Хүүхдийн хөдөлмөрийн талаархи үндэсний хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжсэн. Энэ хугацаанд хүүхэд хөдөлмөр эрхлэхийн эсрэг ямар ажил хийсэн бэ?
-Үндэсний хөтөлбөр өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Бид одоогоор ажлын төлөвлөгөөгөө нарийвчилан гаргаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд тодорхой ажлууд хийсэн ч ахиц гарахгүй байна гэдэгт санал нэгдэж үндэсний хорооны бүрэлдэхүүнээ шинэчилж, ажлын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй болгох болсон. Нэг ёсондоо, 2014-2016 онд яг ямар ажил хийх нь тодорхой болох юм.
-Өмнө нь нэлээд ажил хийсэн гэлээ. Ямар зүйл амжуулав?
-Хууль эрх зүйн хүрээн дэх ажлуудыг зохицуулж байгаа. Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой хууль эрхзүйн асуудлыг сайжруулахад нэлээд анхаарсан. Хууль зүйн яамнаас эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Мөн Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль гэсэн хоёр тусдаа хууль шинээр гарч байгаа. Эдгээр хуульд хүүхдийн хөдөлмөртэй холбоотой, тэвчишгүй хэлбэрийг ашигласан, зөрчил гаргасан хүмүүст үүрэг, хариуцлага ногдуулах юм. Гэвч ажлын явц удаан байгаа. Үндэсний статистикийн хорооны 2012 оны судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо нэмэгдсэн гэсэн тоон дүн гаргасан. Энэ дүн нь ажлын явц удаан байгааг баталж буй хэрэг. Иймээс өнөөдрөөс эхлээд ажлын хэсгээ шинээр зохион байгуулж байна.
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас өөрсдийн эгнээнд байдаг бүх улсдаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг даалгасан юм байна. Манай улс хүүхдийн хөдөлмөрийн асуудалд өмнө нь яаж хандаж байсан бэ?
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал 10 гаруй жил яригдаж байна. Бид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн конвенцид мөн нэгдсэн байдаг. Зөвхөн 2006 онд батлагдсан Олон улсын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажил хийж байна гэж ойлгож болохгүй. Засгийн газар энэ асуудлыг хориглох ёстой гэсэн чиг үүрэгтэй тул Хүүхдийн эрхийн тухай хууль баталсан. Гэхдээ хүүхдийн хөдөлмөр тэр дундаа хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Олон улсын байгууллагын төслийг хэрэгжүүлснээр илүү ахиц гарах нөхцөл бүрдэнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрлөж байгаа хүүхдүүдтэй ажиллах арга зүй, нийгмийн сэтгэл зүйн хувьд яаж хандах, хэрхэн нийгэмшүүлэх чиглэлийн багц мэдээлэл бий. Үүнийг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх, шинэ бүтэц зохион байгуулалттайгаар шинэ төвшинд гаргах зорилт тавьж байна.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яамд, агентлагуудын оролцоог тодорхойлж ажлыг нь хуваарилна гэсэн. Жишээ дурдвал..?
-Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. Хууль эрхзүйн хүрээнд, үндсэн найман зорилт тавьсан нийгмийн сэтгэл зүйд, хууль хүчний байгууллагууд нь юу хийх, эрүүл мэнд, боловсролынх нь яаж ажиллах гэх мэт чиглэл чиглэлээр нь төлөвлөгөөндөө заагаад өгсөн. Зөвхөн Хөдөлмөрийн яам эсвэл Хүн ам, нийгмийн хамгааллын яамны хийх ажил биш бусад яамтай харилцан уялдах асуудал юм. Ийм ч учраас өнөөдөр энэ олон байгууллагын төлөөллийг оролцуулж саналыг нь авч байна.
-Хүйтэнд наймаа хийгээд эсвэл тэрэг түрээд, бүр цаашилбал бэлгийн мөлжлөгт өртөж буй хүүхдүүд байсаар л байна. Тэдэнд чиглэсэн ямар бодлого байна вэ?
-Би түрүүн хэлсэн. Өнөөдөр бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ил болон далд хэлбэртэй байгаа. Ил хэлбэрийн хөдөлмөр эрхлэлт нүдэнд харагдаж байгаа учраас тодорхой үр дүн гарах боломж бий. Бид далд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгийг илрүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, бэлгийн болон далд байдлаар хөдөлмөр эрхлүүлж байгаа байдлыг тодорхой судалгаанд үндэслэн асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарц зам хайх ёстой. Жишээ нь, хүүхэд хамгаалах шинэ төв байгуулах асуудал бий.
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт өссөн гэсэн судалгаа гарчээ. Гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт бусад улстай харьцуулахад ямар хэмжээнд явж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 93 мянган хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Энэ судалгаагаар 700 гаруй нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр хийж буй юм. Өөрөөр хэлбэл, хуулиар хориглосон ажил хийж байна гэсэн үг. Манай улсын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа. Үүнийг арилгах, бууруулах нь өнөөдөр чухал юм.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж буй. Гэвч хөтөлбөрийн ажил удаашралтай байгаа аж. Иймээс ажлын хэсгийг шинээр бүрдүүлэхээр болжээ. Энэ асуудлаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаагаас тодрууллаа. -Хүүхдийн хөдөлмөрийн талаархи үндэсний хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжсэн. Энэ хугацаанд хүүхэд хөдөлмөр эрхлэхийн эсрэг ямар ажил хийсэн бэ?

0 Сэтгэгдэл