Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх журам баталлаа
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” баталлаа. Энэхүү журам батлагдсанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болох юм. Нийслэлээс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор цахим өргөдөл гомдлын системийг нэвтрүүлж эхэлсэн төдийгүй нэг цэгийн үйлчилгээг эхлүүлэхээр “Иргэд хүлээн авах төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд шинээр байгуулсан юм. Шинээр баталсан журамд иргэд өргөдөл, гомдлоо “Иргэд хүлээн авах төв, Засгийн газрын “11-11” төв”, нийслэлийн лавлагаа, мэдээллийн төв”-ийн “1200” тусгай дугаарын утсаар, www.ub1200.mn цахим хуудсаар, Ухаалаг гар утасны Smart UB аппликейшнээр, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар, Мессеж /SMS/ болон бусад хэлбэрээр ирүүлэх боломжтой гэж заасан байна. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчид өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх шаардлагагүй, өөрт байгаа мэдээлэл, олгогдсон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлыг ажлын 8 цагийн дотор нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх, өөр байгууллага, албан тушаалтнаас тодруулга, лавлагаа авч, судалж шийдвэрлэх өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж журамд заажээ. Харин шалгаж тодруулах шаардлагатай, мөн тодорхой ажиллагаа хийгдэх боловч ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж тусгасан байна. Хэрвээ тухайн өргөдөл гомдол нь газар дээр нь нягтлан шалгах, судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай, ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр журамд заажээ.

0 Сэтгэгдэл