Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дэлхийн хамгийн баян хүн Санта болж бэлэг илгээхдээ...
Дэлхийн хамгийн баян хүн Сантагийн дүрд хувирвал юу бэлэглэх бол гэж бодож байна уу. Тэгвэл манай гаригийн хамгийн баян хүн, тэрбумтан Билл Гейтс энэ зул сараар Сантагийн дүрд хувирч, нэгэн бүсгүйд гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр "Reddit"-ийн гишүүн Рэчел хэмээх бүсгүйн "Not So Secret Santa" болсон учир түүнд бэлэг илгээсэн байна. Бүсгүй шуудангаар илгээсэн бэлэг дээрх Билл гэсэн нэрийг хараад дэлхийн тэргүүн баян Билл Гейтс гэж төсөөлөө ч үгүй гэнэ. Гэтэл бэлгээ задлаад үзтэл Билл Гейтс түүнд явуулсан бэлгээ өөрийн гарт бариад зогсч буйг харуулсан зураг дотроос нь гарч ирж Рэчелийг балмагдуулж орхижээ. Билл Гейтс түүнд "National Geographic"-аас гаргасан аялахад хамгийн сайхан 500 газрын тухай 40 ам.долларын үнэтэй ном, үнээний чихмэл тоглоом илгээсэн байжээ. Бэлэг үүгээр дуусаагүй. Билл Гейтсийн илгээсэн хамгийн чухал бэлэг нь "Heifer International" хэмээх байгууллагад Рэчелийн нэрийн өмнөөс хандив өргөсөн тухай батламж бичиг байжээ. Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн төдийгүй дэлхийн хамгийн өгөөмөр хүмүүсийн нэг. Хөрөнгийнхөө ихэнх хувийг бусдын сайн сайхны тусын тулд зарцуулна хэмээн амласан тэрээр зул сарын хамгийн сайхан, утга учиртай бэлэг бол тусламж хэрэгтэй хүмүүст хандивын гараа сунгах хэмээн боджээ. Б.Гейтсийн энэ бэлэг Рэчелийн сэтгэлийг маш их хөдөлгөж, өөрөө ийм сайхан бэлэгний эзэн болоод зогсохгүй, бусдад өөрийн нэрийн өмнөөс хандив өгсөнд үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлэн, Reddit-ээр дамжуулан Билл Гейтст зурвас илгээсэн байна. "Heifer International" нь фермерүүдэд өвс тэжээл, мал гээд янз бүрийн тусламж үзүүлдэг байгууллага аж. Тийм ч учраас энэ явдлыг дурсаж яваг хэмээн Билл Гейтс түүнд үнээ бэлэглэсэн юм байна.

0 Сэтгэгдэл
w1
үнэхээр сайн хүндээ билл гэйтс
2013.12.20