Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Э.Тэмүүлин: Хот өнөөдөртөө 370 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлинтэй ярилцлаа.

-Улаанбаатар хотын үе, үеийн удирдлагуудын мөрөөдөл үнэт цаас гаргах байсан гэхэд буруудахгүй. Харин НИТХ-аас бонд худалдаалах шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бэлтгэл ажил хангагдаж байна уу?
-Өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсанаасаа хойш Эдийн засгийн хөгжлийн газар хэд, хэдэн том ажил авсан. Үүний нэг нь Улаанбаатар хотын бондыг гаргах. Бонд гаргах ажлын хүрээнд санхүүгийн тайлангуудаа цэгцлэх, хотын зээлжих зэрэглэлийг тогтоолгох мөн санхүүжүүлэх төслүүдийнхээ ТЭЗҮ-ийг бэлдсэн байх ёстой. Энэ мэт суурь ажлаа хийж эхэлсэн. Ер нь, маш сайн тооцоолж тодорхойлсны дараа бонд гаргая гэсэн зарчмаар ажиллаж байгаа гэж ойлгож болно.
-Анхны юм болгоныг эрсдэл дагадаг гэдэг. Гэхдээ эрсдэлийн цаана маш том боломж нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ч дэлхийн том хотууд зээлжих зэрэглэлээ тогтоон бонд гаргадаг байх л даа?
-Дэлхийн хотуудын туршлагыг судлалгүй яахав. Жишээ нь, бидний сайн мэдэх Москва, Варшав, Йоханесбург, Буенос Айрес гээд зээлжих зэрэглэлээ тогтоолгон бонд гаргасан хотыг дурдаж болно. Тиймээс дэлхийн жишиг хот болохоор хурдацтай хөгжиж байгаа Улаанбаатар ч зэрэглэлээ тогтоолгоод бонд гаргах цаг нь ирсэн. 2002, 2006 онд анх бонд гаргах оролдлого хийгээд Сангийн яамнаас зөвшөөрөл авч чадаагүй. 2012 онд Сүхбаатар аймгийнхан гаргах гэж оролдоход Улаанбаатар хот гаргаагүй байхад та нар болоогүй гэсэн юм билээ. Тэгээд 2013 онд төсвийн тухай шинэ хуулиар эрх зүйн орчин нь нээгдсэн учраас Улаанбаатар дахин хүсэлтээ тавихад бонд гаргаж болно, одоогийн харж байгаагаар 370 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэсэн. Гэхдээ одоо гаргахад жаахан хүндрэлтэй л дээ.
-Яагаад?
-Монгол Улсын нийт өр ДНБ-ий 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн шүү дээ. Одоо 49,8 хувьтай байна. 370 тэрбум чинь 250 сая ам.доллар гэсэн үг. Тэгэхээр хот бонд гаргахаар 50 хувьдаа хүрчих учраас түр хүлээ, харзнаач гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Бид үүн дээр ажиллаж байна.
-Ер нь, цааш цаашдаа бонд гарган хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн үү?
-УИХ-аар Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Энэ хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Хуульд орсон том өөрчлөлт нь орон нутгийн болон нийслэлийн бондыг гаргахад Засгийн газар батална гэсэн байна. Гэхдээ бид том асуудал гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл, өмнөх хуулиараа ч Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг байсан. Сангийн яам Засгийн газрын нэг хэсэг шүү дээ. Гэхдээ барууны жишгээр яривал, хот нь бонд гаргахдаа төр засгийн газраасаа зөвшөөрөл, баталгаа авдаггүй. Манай эрх зүйн тогтолцоо ингэнэ гээд заачихсан учраас хуулийнхаа дагуу зөвшөөрөл авч байж гаргана. Үнэндээ, хүн амын тэн хагас нь амьдардаг, ДНБ-ий 65 хувийг нь үйлдвэрлэдэг хотынхоо үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалт татах гэхэд нь хязгаарлалт тавих нь зөв үү, буруу юу гэдгийг ярих л ёстой гэж бодож байна. Цаг нь болохоор ярих биз дээ.
-370 тэрбум төгрөг хийх зүйлдээ хангалттай юу?
-Хаана нь ч хүрэхгүй. Энэ тогтолцоог өөрчилж байж их мөнгө ярьж, том бүтээн байгуулалт хийнэ. Та нар сонссон уу, үгүй юү. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө буюу 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагын бичиг баримтыг УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард баталсан. Тэрний дагуу Улаанбаатар хотод маш их бүтээн байгуулалт, тэлэлт хийх төлөвлөгөө гарсан ба үүнд 25 их наяд төгрөг шаардлагатай гэж батлуулсан. Хот найман дэд төвтэй, 14 дагуул хоттой, метротой, шинэ онгоцны буудал зэргийг 370 тэрбум төгрөгөөр байгуулна гэвэл бид байтугай бидний үр хүүхэд ч тэр бүтээн байгуулалтыг үзэхгүй. Тэгэхээр дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтыг хотын удирдлага нь орон нутгийн бонд гаргаж бүтээдэг шиг бид ч гэсэн чадна. Энэ л жишгээр явах ёстой. Одоохондоо нөхцөл нь хараахан бүрдээгүй байна. Гэхдээ алхам, алхмаар явъя. Явж байх хугацаандаа дэлхийн жишиг тогтолцоо руу шилжье гэсэн бодолтой байна.
-Улаанбаатар хотын зээлжих зэрэглэлийг хаана, ямар байгууллага тогтоодог билээ?
-Зээлжих зэрэглэлийг тогтоодог Стандарт энд Пүүрс, Мудис, Фич гэсэн олон улс ын гурван байгууллага байдаг. Нэг ёсондоо, олон нийтийн буюу public компани гэсэн үг л дээ. Манай улсын банкуудын зэрэглэлийг 2009 оноос тогтоож эхэлсэн бөгөөд 2012 онд Чингис бонд гаргахад улсын зээлжих зэрэглэлийг тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ гурван байгууллагын аргачлал өөр, өөр. Стандарт энд пүүрс манайхыг В1 гэхэд нөгөөдөх нь Вв-1 гэдэг юм уу. Гэхдээ хэмжээ нь адилхан ч, өгч байгаа оноо нь өөр. Ерөнхийдөө, Монгол Улс В1 зэрэглэлд явж байгаа. Сая Монголын эдийн засаг хямрах тийшээгээ хандахад гадаадын хөрөнгө оруулалт бууран төгрөг суларч, байдал эвгүйтсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр манай түүхий эдийг авдаг Хятадын худалдан авалт буурсан. Яагаад гэвэл, боловсруулсан түүхий эдийг нь авдаг барууныхан хямарснаас хятад үйлдвэрлэлээ багасгасан нь манайд нөлөөлсөн хэрэг. Үүнтэй холбоотойгоор зээлжих зэрэглэл буурах аюул тулгарч байгаа. Гэхдээ Монголбанк, Засгийн газар арга хэмжээ авна байх. Ер нь, Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн уулзалтад хэлэхдээ “Бид 2050 он гэхэд ААА зэрэглэл дээр очих ёстой” гэсэн. Миний бодлоор хот ч гэсэн ийм байр суурьтай байх ёстой. Зэрэглэл тогтоох байгууллагуудтай уулзахад Улаанбаатар хот Монгол Улсынхаа төсвөөс хамаагүй бага төсөвтэй ч сайн үзүүлэлттэй гарахаар харагдаж байна гэсэн нааштай сигнал өгсөн.
-Тэгвэл бидэнд боломж байна. Тийм үү?
-Гэхдээ эцсийн байдлаар гэрээ хийж, бид албан ёсоор үнэлгээ гаргаж ирсний дараа ярих асуудал. Хот хэзээ ч улсынхаа рейтингээс илүү гарна гэж байдаггүй. Италийн нэг хот улсын зэрэглэлээсээ дээгүүр оноо авсан ганц л түүх бий. Ямартай ч, манайх улсынхаа рейтингтэй дүйцэж очино гэсэн таамагтай байгаа. Яагаад гэвэл, хотын төсөв дандаа илүүдэлтэй байдаг, түүнийгээ ч Сангийн яам руу тушаадаг.
-Бонд гаргахын өмнө ямар төслүүдээ санхүүжүүлэх вэ гэдгээ сонгон шалгаруулах нь хамгийн их хүч, ухаан шаардсан ажил байдаг болов уу?
-Ерөнхийдөө, ТЭЗҮ-тэй төсөл маш цөөн байгаа. Ямар ч гэсэн Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэсэн төслүүдээ ач холбогдлоор нь эрэмблээд жагсаачихсан. Одоохондоо зарлах болоогүй. Бэлэн болохоор нь зарлавал дээр байх.
-370 тэрбум төгрөг олон төсөл санхүүжүүлэх мөнгө биш гэсэн. Тэгэхээр өөр санхүүгийн эх үүсвэр хайх уу?
-Ер нь бол тийм. Гэхдээ мөнгө босгох санхүүгийн янз янзын арга, механизм байна. Зөвхөн бонд арилжаад тэрүүгээрээ санхүүжих бус хүрээг нь ашиглаад давхар өөр хэрэгсэл ашиглан санхүүжүүлэх боломж байдаг. Тэднийг судалж үзээд боломжтой бол хэрэглэнэ дээ.
-Чингис бондыг гарахад бараг л нэг хүний гарт төвлөрлөө, эрсдэл үүслээ гэсэн яриа гарч байсан. Айдас дагуулсан эл асуудал хотын бонд дээр ч гарахгүй гэх баталгаа алга?
-Бонд бол өрийн бичиг. Хувьцаа, бонд гаргах ерөнхийдөө адилхан. Компанийн үйл ажиллагаа сайн явбал хувьцааны үнэ өсдөг. Бондын хүү нь тогтмол буюу fixed байдаг. Жилд таван хувийн хүүтэй гэсэн бол тэрийгээ л төлнө. Чи ашигтай ажилласан, ажиллаагүй ч хамаагүй. Тухайлбал, МSС компани гэхэд 600 сая төгрөгийн 8,75 хувьтай бонд гаргасан. Одоо нүүрсний үнэ бууран алдагдалтай ажиллаад хоёр дахь зах зээлд хоёр оронтой тоонд арилжаалагдаж байна. Ерөнхийдөө, манайхан Сингапурын хөрөнгийн бирж дээр бондоо арилжаалдаг. Сингапур бонд руу чиглэсэн бол Хонконг хувьцаагаа руугаа чиглэсэн зах зээл. Монголын бонд Сингапурт гарч, хувьцаа нь Хонконгийн бирж дээр борлогддог жишиг байгаа.
-Бонд гаргахаар тогтчихлоо. Хүүг хэдээр тогтоов?
-Нэгдүгээрт, зээлжих зэрэглэл ямар гарахаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар В1 гэвэл Чингис бонд 4-5 хувьтай гарсан. Америк ААА гэдэг зэрэглэлтэй. Тэгэхээр тэд хөрөнгийн зах зээлд очоод нэг хувийн хүүтэй авах бололцоотой. Манайх В байна гэдэг нь бид үнэтэй авч байна гэсэн үг. Бидний үйл ажиллагаа сайжраад байвал хүү нь багасаад л байна. Дээрээс нь, ямар төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа, эргэн төлөлт нь хэр юм, Улаанбаатар хот хэр найдвартай зээлдэгч үү гэдгийг хөрөнгө оруулагчид судалж үзээд, дээрээс нь зэрэглэлийн рейтинг хараад шийдвэрээ гаргана. Тухайлбал, Нэг хөрөнгө оруулагч таван хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын бондыг авъя гэж Хөрөнгө оруулалтын банкинд захиалгаа өгвөл нөгөө хэсэг нь 5,6 хувиар авъя гэгэнгүүт 5-7 –ийн хооронд хэлбэлзлийг нэгтгэн дунджлаад хүү нь тэд байх юм байна гээд гаргадаг. Ингэж сүүлийн үнэ ханшийг гаргадаг. Түүнээс биш шууд л гаргачихгүй. Бид гурван хувийг төлмөөр байна гэвэл манайхыг хэн ч авахгүй. Яагаад гэхээр, Улаанбаатар хот В- зэрэглэлтэй учраас эрсдэлтэйд тооцогдох байхгүй юу. Гэтэл Германы бонд 3,5 хүүтэй байгаа. Энэ улс Монголыг бодвол хамаагүй найдвартай зээлдэгч. Тэгэхээр хөрөнгө оруулагч Монголынхыг авч байснаас Германыхыг авсан нь дээр биз дээ. Ийм жишгээр үнэ ханшийг нь тогтоодог юм.
-Энэ асуудлыг хариуцаж буй таны хувьд Монгол Улсын нүүр царай болсон Улаанбаатар хот хэр найдвартай зээлдэгч байж чадах вэ?
-Бид найдвартай шүү гэж зарлаад явахгүй. Хөрөнгө оруулагчид яаж хардаг вэ гэхээр Улаанбаатар хотын тайлан балансыг л үзчихдэг. Орлого, зарлага нь хэд вэ, мөнгөө яаж зарцуулдаг, засаглал нь хэр юм гэдгийг нь зэрэглэл тогтоодог байгууллага нь судлаад тогтоочихно. Тэр үнэлгээг харж байгаад найдвартай, найдваргүйг нь хараад мэддэг.
-Тэгвэл хэр засаглал сайтай юм бэ. Сүүлийн үед компанийн засаглалыг толгойтой бүхэн ярьж байгаа ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байна гэж учир мэдэх хүмүүс хэлдэг шүү дээ?
-Би хотыг төлөөлж байгаа хүний хувьд магтаад, муулаад байх нь хаашаа юм. Гэхдээ маш боломжийн тал руугаа явж байгаа гэж би хардаг. Дээрээс нь, өнгөрсөн жилд Дэлхийн банктай хамтраад Улаанбаатар хотын санхүүгийн тайланг ил тод, хүнд ойлгомжтой болгохоор ажиллаж, www.Улаанбаатар.mn дээр тавьсан. Тэгэхээр хүссэн хүн энэ сайтад ороод хотын орлого, зарлагыг харах боломжтой. Энэ бол нээлттэй засаглалын нэг хэлбэр. Тэр нь бидэнд давуу тал болж, санхүүгийн тайлангаа зэрэглэл тогтоодог байгууллагад өгөхөд л манай удирдлагуудтай уулзаад байдал ямар байна, хүндрэл болон давуу тал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг нь нарийн судлаад зэрэглэл тогтоочихно.
-Хөрөнгө оруулагчид дэлхийн хотуудын бондыг хэр худалдан авдаг юм бол. Нөгөөтэйгүүр, бондоороо томоохон бүтээн байгуулалт хийсэн жишээ байвал та хэлэхгүй юү?
-Бидэнд ойр санагдах Санктпетрбург хот 1997 онд 300 сая ам.долларын бонд гаргаж, хоккейн цогцолбор байгуулсан байдаг. Учир нь, тэр жилдээ дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авсан ч, төсөв хөрөнгөгүйн улмаас шинээр цогцолбор барих мөнгөгүй байж. Ингээд 300 сая ам.долларын бонд гаргаж цогцолбор барихаас гадна үзэсгэлэн, хурал семинар байгуулж болохоор том байгууламж барьж. Өөр нэг жишээ яривал, Тайланд улс цахилгаан станц барих гэтэл тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч. Бонд гаргахаар болтол эргэн төлөлтөө баталгаажуулсан байх ёстой гэсэн учраас хөрш орныхоо Засгийн газартай цахилгаан станцынх нь үйлдвэрлэсэн эрчим хүчийг 20 жил худалдаж авна гэсэн гэрээ хийж. Тэгэхэд хөрөнгө оруулагчдад найдвартай байх нь гэсэн итгэл төрүүлсэн байна. Энэ мэтээр бондын гарах хэлбэр, эргэн төлөлтөөс нь хамаарч хоёр хуваадаг юм.
-Хэрхэн хоёр гэж?
-Ерөнхийдөө нэг дэх нь, итгэлцлийн бонд. Нэг үгээр хэлбэл, итгэл гэдэг маань тэднийх ийм орлоготой, татвараа орлогоосоо ингээд төлчихнө гэж итгэсэн хэрэг. Хоёр дахь нь, орлогын бонд. Миний хэлсэн Тайланд цахилгаан станцын түүх бодит жишээ л дээ. Засгийн газар хооронд гэрээ байгуулчихаар орлого нь найдвартай орж ирэх баталгаатай болчихдог. Та нар анзаарсан бол УИХ-ын дарга З.Энхболд бонд хоёр хуваагдах гэж байна. Эргэн төлөгддөг, төлөгдөггүй гэж ярьж байна лээ. Тэгэхээр цаанаа орлогын болон ерөнхий нөхцөлийн бонд л ярьж байна гэсэн үг. Манайхан Чингис бондыг гаргахдаа ерөнхийгөөр нь гаргачихсан, шүүмжилдэг хүмүүс нь эргэн төлөгдөхөд оруулаач ээ гэдэг юм. Үүнийгээ анх гаргахдаа миний бодлоор тодорхой хувийг нь эргэн төлөгддөг, үлдсэнийг нь ерөнхий нөхцөлийн гэж гаргах байсан санагддаг юм.
-Хотын захиргаа аль замыг нь сонгож байна?
-Бид бол эргэн төлөгдөхийг нь сонгох болов уу. Яагаад гэвэл, манай төсөв чинь бага шүү дээ. Том төслүүд рүү орвол төсөв дийлэхгүй. Эхний ээлжиндээ бид заавал эргэн төлөгдөх төслүүд рүү оруулж байж хувиа олж авахгүй бол татварынхаа мөнгөөр төлж барагдуулна гэвэл дийлдэхгүй л дээ.
-Гараа сайн бол бариа сайн гэдэг. Эхний ээлжинд эдийн засгийн хувьд өгөөжтэй ямар төсөл байна вэ. Улаанбаатар метро төсөл энэ тодорхойлолтод орох уу?
-Улаанбаатар метро онцгой төсөл дөө. Хэдий Улаанбаатар хотоос санаачилсан ч Монгол, Японы Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл. Тэгэхээр хүмүүсийн ярьдагчлан ашигггүй биш, харин ч япончуудын тооцоогоор ашигтай гэж гарсан. Хоёрт, Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Муугаар ярихад хөрөнгө оруулагч хөрөнгө татлаа гэхэд энэ төсөл өөрөө орлогоо татаад 100 төгрөг өгөх байсных нь 50 төгрөг авбал нөгөө 50 төгрөгийг Засгийн газар өгнө гэсэн үг. Ийм л учиртай. Монголд 1.5 тэрбум гэхээр том сонсогдож байгаа ч,гайгүй өртгөөр хийх нь гэж бодож байгаа. Сайн судлаад үзвэл бүр хямдруулах боломж байдаг юм билээ. Хоёр Засгийн газар хэрхэн тохиролцох нь уу, төслийн нэгж байгуулагдаад явбал байдал бүр ч тодорхой болох биз ээ.
-Монголын эдийн засгийн байдал дээрдэж байгаа учраас донор байгууллагууд хотод хэрэгжүүлж буй ганц, хоёр төслөө зогсооно гэсэн яриа гарсан. Эхний ээлжийн бонд маань амжилттай арилжаалагдвал хот бүхэлдээ санхүүгийн хувьд бие даасан болж чадах уу?
-Хариулахад эрт байна. Яагаад гэхээр, эхнийхээ бондыг амжилттай арилжаалъя. Цаашдаа байдал ямар байхыг бид хэлж мэдэхгүй. Магадгүй, эдийн засаг сайжраад донор байгууллагууд мөнгө оруулъя, төслөө хэрэгжүүлье гэж болно шүү дээ. Бонд гаргах гэж байгаа маань гадны санхүүгийн байгууллагуудад маш нааштай сигнал өгнө.

0 Сэтгэгдэл