Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
VIII Богдын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12
сарын 20-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Хөшөө шилжүүлэн байрлуулах
тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор
Н.Нацагдорж танилцуулсан юм. Тэрээр VIII Богд гэгээн Жавзундамба
хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг
дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах саналыг танилцууллаа.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. 1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, Монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүхч судлаачид үздэг. Тиймээс 12 сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар төлөвлөжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар тогтоол гаргалаа.
tsu2 eh orongui boltsgoovol biti gaiharai mongoliin tusgar togtnol ardin huwisgal gedeg zuilig ugui hiij baina sukh baatar huwisgalt nam huwisgalchid tednii nereer nerelsen buh zuil bhku bogd haan huwisgal gargasim bainalda bolo2
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12
сарын 20-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Хөшөө шилжүүлэн байрлуулах
тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор
Н.Нацагдорж танилцуулсан юм. Тэрээр VIII Богд гэгээн Жавзундамба
хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг
дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах саналыг танилцууллаа.VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. 1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, Монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүхч судлаачид үздэг. Тиймээс 12 сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар төлөвлөжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар тогтоол гаргалаа.
0 Сэтгэгдэл
2013.12.27
























