Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ҮАБЗ-өөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргав
Монгол Улсын ҮАБЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг дэмжиж, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, манлайллаар хангаж ажиллах, Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний болон улс төрийн зөвшилцлийг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон байна.
Мөн УИХ-д Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон бусад хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэн батлах, Хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ухаалаг төрийн зарчмыг баримтлах, түүнд нийцээгүй хууль тогтоомжийн төслийг хууль санаачлагчдад нь буцаахыг зөвлөмж болгосон бол Монгол Улсын Засгийн газарт Бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон хууль санаачлах, шийдвэр гаргахдаа ухаалаг төрийн зарчмыг гүйцэтгэх засаглалын бүх шатанд чанд баримтлах, Бизнес, эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн гадаад хамаарлыг багасгах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, Иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд төрийн шаардлагатай ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай болгох, Төрийн өмчийн барилгыг тодорхой нөхцөлөөр худалдах, хувийн өмчийн барилгыг түрээсэээр ашиглах замаар тодорхой яам, агентлаг, төрийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн байршил, үйлчилгээ, сүлжээнд хамруулах, Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн нэгдсэн санг бүрдүүлж, нээлттэй бөгөөд бүртгэл, хяналттай болгох, Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, цаашид ийм шийдвэр гаргуулахгүй байхыг зөвлөмж болгожээ.
Төрийн байгууллагуудад байгууллагадаа Ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг явуулж, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тодорхой ажлыг хариуцах эзэн, тодорхой хугацаатайгаар тусган хэрэгжүүлж, дээд шатны болон аудитын байгууллага, олон нийтэд тайлагнахыг зөвлөсөн байна.
Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад энэ зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөмж болгожээ.

0 Сэтгэгдэл