Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Уба”-гаар угаалгасан тархи буюу устаж буй соёл
энэ дэлхийд эхнэрийн урхи гэдэг тийм тэнэг киног бүтээж өгсөн со нар агуу энэ киног шимтэн үздэг тэнэг үхэр монголчууд бүр агуу
мундаг юм аа,чи хэрүүл өдөөд байгаа юм шиг
Iim olon subag baihad zaaval so kino yzehgyi ch bolno manaid teneg so kino yadg hyn baihgyi
Hudal ugiig 1000 heleheer unen boldog gedeg shig bidnii ur huuheduud yamar humuujil awah ve nasnii yalgaatai bolgomoor odoogiin ene joohon hovguud er em ni medegdehee bailaa sh dee omsson zuusen bie byaldar ni Bid chin mahan ideshtee Mangas garaltaa Mongolchuud shu dee budaanii huuhduud shig bish shu
ХХ-д: Солонгос кино үзсээр байгаад яахаа мэдэхээ болиж дээ,хөөрхий Солонгос явж чадвал тэнд нь адилхан яахаа мэдэхгүй амьдарч дээ.
ARDCHILSAN NIIGEMD ENE BOL BAIDAG ZUIL UZEKHEE L BOLICHIKHOOCH
МАНАЙ ОДОО ХИЙГДЭЖ БАЙГАА КИНОНУУД ГЭЖ ХАЧИН ХУУЛБАРЛАСАН МОНГОЛ ЗАН АХУЙ СОЕЛ ТУСГАГДААГҮЙ ИХЭНХ ЖҮЖИГЧИД НЬ ЖҮЖИГЛЭХ УР ЧАДВАР ДОРОЙ ҮГ ХЭЛЛЭГ НЬ ХИЙМЭЛ ХАЧИН ЮТНУУД ГАРДАГ ШД ӨӨРСДИЙГӨӨ ШҮҮМЖИЛЖ СУР

би уба гаар тархиа угалгачихсан хүн байна тийм учраас бусдыг хүнийх нь хувьд хүндэлж мэддэг,баян ядуу гэж ялгах муухайг сурсан болохоор,бас ахмад хүныг хүндэлж мэддэг,дүү нарыг сургах засах дуртай,дутагдалын хажуугаар дуугүй амин хувиа хичээгээд яваад байж болохгүй гэдгийг сурсан,энэ хорвоод өөрийн чадалд найдаж амьдрахыг сурсан өөрийн ачааг өөрөө үүрэх,бусдаас шимэгчилэх муухай,юманд өөдрөг хандаж сурсан гм ээр уба г үзсээр байгаад ийм болчихлоо одоо яахуу?
so kino ganciig uzsen bhad bolloo neg l heviin ataa chutuu ushuu avalt tarhini havdar yaduu tarchigaas genet bayajaad esvel mundag zodoonchin ingeel boloo
Тэгээд одоо юу нь муу болчихоод байгаа юм эндээс авахаа авч хаяхаа хаяна биз Эсвэл америк,хятад орос сериал гаргах юм уу Ялгаагүй л алаан хядаан хор найруулалт биздээ Эсвэл ТВ-н тоог цөөрүүлбэл монгол сериал үзэж болох юм.
odoo zaohiogchiin erh geed kino buur gargahaa bolison amraar ni solongos gardag bolson buur ih gardag boloh bh
Хэрэв тийм л байгаа юм бол Монгол киногоо гаргаач.Сүүлийн үед Монгол кино олон л гарч байгаа ш дээ.
oros kino uzseer baigaad arxichin bolchoogui l biz dee.avaxch yum bii xayaxch yum bii xet tuilchraxburuu yum shigee
Хэн юугаа үзнэ үү хэнд хамаа байна аа.Алаан хядаан,хүчирхийлэл, ***** самуунтай кино үзсэнээс арай л дээр байх. Худалаа ингэж сүржигнэж байхаар өөр олон ноцтой асуудалууд цаана чинь зөндөө байгааштээ тэрийг хөндөөд бичилдээ.
Бүх урлагийн хаан нь кино урлаг гэдэг. Хаан урлагийн хөгжил хаана заларч явна вэ гэж алдарт Холливуд болоод барууны кино урлагийг тандвал ёстой л нөгөө “тасарчихаж” гэдэг нь таарч байх шиг. Гэхдээ зөвхөн биднээс. Ингэж хэлэхийн учир нь, уба, ажимма нараар тархиа угаалгасан манай үзэгчдийг солонгос сериал “солиоруулж” байгаатай холбоотой. Шинэ мянган гарсаар манайд мэдээллийн хэрэгслүүд тэр тусмаа телевизийн сувгууд борооны дараах мөөг шиг л олширсон. Арилжааны гэх тодотголтой тэдгээр телевиз гадаадын нэвтрүүлгийн санааг шууд монголчлон хуулахын хажуугаар Солонгос сериалаар завсар зайгүй бөмбөгдөх болов. Үзэгчид ч тэр хэмжээгээр савангийн дуурь руу хошуурч телевизүүд ч олон үзэгчдийг татахын тулд олон ангит киногоор өрсөлдөж эхэлсэн.

Энэ үеэс л манайд Солонгосын соёл үлэмж ихээр нэвтэрч манай иргэд тус улсыг зорьж хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэх болсон. Тэнд л сайхан амьдрал байдаг мэтээр урин дуудаж, эрүүл чийрэг мянга мянган монгол залуус Гуулин улсын зүг жилд хэдэн мянгаараа явцгаасан. Тэдний зарим нь эргэж ирсэн. Эргэж ирэхдээ эрүүл мэндээ золин байж Солонгосын хөгжилд хувь нэмэр оруулсныхаа төлөө хоёр өрөө байртай л ирсэн. Үүнд солонгосчуудын буруу гэж үгүй. Тэд соёлоо түгээх нь геополитикийн хувьд томоохон бодлого төдийгүй энэ нь аль ч дэвшингүй орны хувьд зүй ёсны хэрэг.
Гагцхүү үзэх юмгүй манай үзэгчид уба, ажиммагаас өөр сонголтгүй болсонтой холбоотой. Гэтэл Монгол кино мөнгө төгрөг, ашиг хонжоо харахаас хэтрэхгүй арилжааны шинжтэй болсоор удлаа.
Сонголт нь Монголын кино урлагийн хөгжлөөр хязгаарлагдаж байгаа хэрэг. 80 жилийн намтар түүхтэй Монголын кино урлаг модоо барихад хүрсэн гэвэл хэтрүүлсэн болохгүй. 80 жил гэдэг кино урлагийн хувьд ид хийж бүтээдэг идэр нас ч гэж болно. Гэтэл, манай улсад урлагийн эл төрөл унтаа, үхмэл байдалтай байгаа нь маргашгүй үнэн. Угтаа, унтаа үхмэл гээд хэлчихвэл урам хугарах киночид цөөнгүй биз. Гэхдээ энэ бол бодит байдал. Сайн кино сайн зохиолоос л эхэлнэ. Гэвч чансаатайхан зохиол биччихдэг чадалтай аавын хүү тун ховор болж. Хэт ашиг хонжоо хөөсөн киночид гадны киног “канон”-дсон мэт хуулбарлаж богино хугацаанд их ашиг олох гэсэнтэй нь холбоотой. Зохиолгүй учир л хуулбарлаж, хулгайлаад байгаа хэрэг. Хулгайн зохиолоор сарын дотор кино хийж бүхий л телевиз, сонин сэтгүүлээр завсар зайгүй сурталчилснаар зарцуулсан хөрөнгөө хэд хэд нугалж олдог. Сүүлийн арав орчим жилд манайхны хийсэн кинонуудаас үзэгчдэд үнэлэгдсэнийг нь дурдвал гарын таван хуруунаас хэтрэхгүй л болов уу. “Боолын гэрээ”, “Зөрлөг”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэргээр л хэмжигдэнэ. Түүнчлэн, телевизийн сувгууд нь савангийн дууриудыг санхүүжүүлж, анги бүрийг нь 50-100 ам.доллараар худалдаж авдаг нь Монгол киноны зах зээлийг эзэгнэсэн хэрэг. “Монголын үндэсний” гэх тодотголтой “Боловсрол” суваг нь хүртэл тааруухан солонгос цуврал шиг сунжирсан үйл явдал, өрнөлтэй Бразил савангийн дуурь гаргаж байгаа нь нэгийг хэлээд байх шиг. “Бразилийн өргөн чөлөө” гэх орой бүхэн үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж буй киноны хоёр ангийг хэрэг болгон үзлээ. Бразил жүжигчид тоглосон л болохоос Солонгос кино гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. 40 орчим минут үргэлжлэх кинон дундуур мөн л 40 минутын реклам нэвтрүүлдэг нь савангийн дуурь ямар ашигтай болохыг илтгэнэ.
Суваг солих бүрт савангийн дуурь, Солонгос сериал, уба ажимма нар үзэгчдийг байлдан дагуулж үнэхээр хүчтэй байна. Ид эгзэгтэй үед реклам явуулж киногоо хүлээсэн үзэгчид өнөөх рекламыг нь үзэхээс өөр аргагүй болно. Өдгөө дэлхийд алдартай Америкийн гоо сайхны “Procter & Gamble” компани 1950-иад онд багахан пүүс байхдаа гэнэн хэрэглэгчдийг татах нэгэн ашигтай арга олжээ. Анх савангаар үйлдвэрлэлээ эхэлсэн уг пүүсийн барааны борлуулалт тун муу, алдагдалтай ажиллаж байсан учир удирдлагууд нь мэргэжилтнүүдээс тусламж хүссэний дүнд шинэхэн нээлт хийсэн нь мөнөөх савангийн дуурь аж. Нэгэн кино продакшнд захиалга өгч олон ангит кино хийлгэн тухайн киноныхоо дундуур савангаа сурталчилсан нь гайхалтай үр дүнд хүрч, бүтэн жилд борлогддоггүй байсан саван нь хоёрхон сарын дотор дуусчээ. Мэргэжилтнүүд саван худалдан авдаг гол хүмүүс нь гэрийн эзэгтэй нар болон тогтмол гэртээ суудаг хөгшид болохыг тогтоон тэднийг татах гол арга нь цуврал кино юм байна хэмээн зөвлөсөн гэдэг. Үүнээс хойш үйл явдал нь ихээхэн сунжирсан олон ангит цувралуудыг “Савангийн дуурь” гэж нэрлэх болсон юм. Савангийн дуурийн үзэгчид хийх ажилгүй, цаг нөхцөөх аргаа олж ядсан, аливаа сонин хачинд дурламтгай хүмүүс байдгийг судлаачид тогтоосон байна. Эдийн засгийн болон улс төрийн гэх ашиг сонирхол савангийн дуурийг нэвтрүүлэгчдийн ард байдгаас болж улс орнуудын телевизийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр ийм кино багтдаг. Гэхдээ тодорхой хэмжээгээр шүү. Гэтэл манай улсад энэ төрлийн кино хэрээс хэтэрч, мөнөөх тодорхой хэмжээнээс ч хэтэрч эцэс сүүлдээ соёлын довтолгоонд бид өөрсдөө ч мэдэхгүй өртсөөр.
Суваг сольсоор, сольсоор солонгос савангийн дуурь үргэлжилсээр. Нэг охины хамраас цус гарлаа, шууд хорт хавдар. Нэг хүү насаараа өнчин гэж өөрийгөө бодож яваад гэнэт аав, ээжтэй болоод дүү охиндоо дурласнаа мэднэ. Тэгээд ёстой л нэг заваарч өгнө. Эр эм хоёр өөд өөдөөсөө хараад хагас цаг ямар ч хэрэггүй юм ярих юу ч биш. Гагцхүү энэ савангийн дууриудыг бид хот, хөдөөгүй хаа сайгүй, хөгшин залуугүй үзнэ. Арга ч үгүй өөр үзүүлж харуулах юм манай телевизүүдэд үнэндээ алга. Эфирийн цагаа дүүргэх хамгийн сонгодог арга бол солонгос кино. Тэгээд өөрсдөө ч мэдэхгүй улс түмнийхээ үүх түүхийг солонгос сериалаар баллуурдаж гарна. Гэтэл цаана нь өдөр тутам өсөн өндийж буй хүүхэд залуус солонгос савангийн дууриар орчлон хорвоог төсөөлөн хэмжиж буй угаагдсан тархитай шинэ цагийн “кориан стиль”-үүдээ яах вэ. Энэ тухай бодох сөхөөтэй түмэн олон төр засаг гэж байна уу.

0 Сэтгэгдэл
МОНГОЛ САЙХАН ЗАЛУУ
СОЛОНГОС САРМАГЧИНГУУДЫГ ХАРАХААС ЗЭВҮҮ ХҮРДЭГ ЮМ.ШЭЭСНҮҮД ГӨЛӨГНҮҮДИЙГ МОНГОЛООС ХӨӨЖ ЯВУУЛАХ ӨДӨР ИРНЭЭ.
2014.03.13
2013.12.25
2013.12.25
2013.12.25
2013.12.25
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24
2013.12.24