Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 10 сарын 23-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирсэн дуудлагын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ. 2013 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 08.00 цагаас 12 дугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас 123 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэжээ. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 22 хувийг орон сууцны халаалттай холбоотой, 36,6 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 38.3 хувиар буурч, орон сууцны халаалттай холбоотой гомдол 46. хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөвлөлгөөний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга баярын өдрүүдэд цагдаа, онцгой, дулаан, ус, эрчим хүчний байгууллагууд хэрхэн ажиллах болон ямар нэгэн доголдол үүсэхэд бэлэн эсэхийг тодрууллаа. Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газрын албан хаагчид 12 сарын 25-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд баярын өдрүүдэд дулаан, цахилгааны доголдол үүсэхгүй, хэвийн горимонд ажиллана гэж холбогдох албаныхан мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл