Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэжлийн хяналтынхан ”Нарантуул” худалдааны төвд шаардлага хүргүүлжээ

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэгт байрлах зочид буудал, мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй нийт 10 павилионд шалгалт хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн авто зогсоол дахь орчны бохирдол, хог хаягдал их үүсч буйд хяналт тавьж, арга хэмжээ авч өгнө үү хэмээн иргэнээс гомдол ирсний дагуу дээрх шалгалтыг хийжээ.

Шалгалтаар  өргөтгөлийн хэсэгт байрлах автомашин зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэх зөрчил илэрчээ. Мөн худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг талбайд  байрлах дэн буудал нь нэг хүнд ногдох зай талбайгаас хэтрүүлж зочин авсан, зочны өрөөнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн нь илэрсэн байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагчид зөрчилтэй газруудад хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн дээрх зөрчлүүдийг арилгах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар улсын байцаагчдын хамтарсан найман заалт бүхий албан шаардлагыг "Нарантуул" худалдааны төвийн удирдлагад хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан