Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Э.Түвшин: Төр,бизнесийнхэн нэгэндээ нээлттэй байх нь чухал
Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Э.Түвшинтэй ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга гаргасан. Тэгэхээр том төрөөс ухаалаг төр болно гэдгийг юу гэж ойлгох нь зөв юм бол. Ялангуяа бизнесийнхэнд илүү хамааралтай юм шиг?
-Төр бизнесийн салбартаа үйлчилдэг байх ёстой. Эрхзүйн орчин таатай болж, үйлчилгээний байгууллага болох, бизнесийг нь тогтвортой байлгах, шаардлагад нийцсэн стандартыг бий болгох, зөв шударгаар өрсөлдөх хэрэгтэй юм. Бизнесийнхэн маань урьд өмнө нь дагаж ирсэн систем одоо асуудал үүсгээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, урьд нь бизнесийнхэн төрдөө хаалттай. Төр нь татвараар боомилдог, эрхзүйн систем нь байнга өөрчлөгддөг тогтворгүй байлаа. Энэ үл ойлголцол нь явсаар гадаадынхан хөрөнгө оруулалтаа татах нэг хүчин зүйл болсон. Татвараа нуун дарагдуулдаг компанийг Өршөөлийн хуулиар өршөөгөөд байдаг. Татварын систем нь байнга өөрчлөгддөг. Ийм байхаар бизнесийнхэн оршин тогтнох боломж хаагдаад байгаа. Миний хувьд санхүүгийн системд есөн жил ажилласан учраас бизнес нь ил тод, төр нь ч шилэн данстай, үйл ажиллагаа нь нээлттэй болбол Монголын эдийн засаг өсөх боломж нь бүрдэнэ гэж хараад байна. Татварын нөхцөл, зөвшөөрлүүд, эрхзүйн орчин нь ойлгомжтой төр байхад л цаашдаа дэвжих боломж аяндаа гараад ирнэ.
-Төрийн алба дэндүү данхайсан бүтэцтэй гэдэг. Нүсэр бүтцийг сааруулах санал бас нэлээд явж байгаа.
-Энийг ярихын өмнө тооцоо хийгээд үзье. Монголын 2.7 сая хүн амынх нь 200 мянган нь төрийн албан хаагч, 200 мянга нь баялаг бүтээгч буюу бизнесийнхэн, 450 мянган нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, 400 орчим мянган нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд. Ер нь бид маш олон хүн амтай улс орныг хөгжүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Ердөө л 730 мянган өрхтэйгээс 200 мянган нь төрийн албан хаагч гэхээр гурван гэр бүл тутмын нэг нь төрийн албан хаагчтай байна гэсэн үг. Төр данхайсан байна гэдэг эндээс л харагдаад байгаа биз дээ. Хувийн хэвшлийнхэн болохоос нь болохгүйг хүртэл явдаг учраас бүтээмжтэй ажиллаж чаддаг. Гэтэл төрийнхөн хийсэн ч, хийгээгүй ч цалингаа авч л байдаг.
-Бизнесийнхэн улстөрчтэй, улс төртэй хэтэрхий их хутгалдсан. Энэ нь нөгөө талаас бизнесийнхнийг төрөөс улам холдуулах нэг шалтгаан болдог байх?
-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг үг байдаг. Төр өөрөө тендер зарлаад ажил хийгээд байна. Бизнесийнхэн нь авлигатай холбогдсон зүйлүүдээ өөрсдөө л гаргадаг. Заавал нэг танил талаа харж, ажлаа бүтээдэг. Өнөөдөр ингээд аргалаад ажлаа явуулчихаж байгаа боловч ирээдүйд өөрийгөө боомилж байгаа хэрэг. Том төр гэдгийг бас хоёр утгаар авч үзмээр юм шиг. Том гэхээр нэг талаас их олуулаа ажиллаж байна гэж ойлгож болохоор. Нөгөөтэйгүүр эрх нь хэт төвлөрсөн гэсэн утга яваад байна. Хүмүүс төрд ажиллах гэж яагаад зүтгээд байна гэхээр бизнес хийх орчин нь муу, татвар, тайлангаа шударгаар өгч байгаа хувийн хэвшил нь хөгждөггүй урсгалаараа явж байгаад л дампуурдаг. Харин хоёр гурван тайлан гаргаад, ямар нэг нам ивээн тэтгээд яваад байгаа компаниуд нь хөгжөөд байдаг. Тэгэхээр энэ нийгэмд шударгаар буруу явах нь ашигтай гэсэн ойлголт бий болчихож байгаа биз дээ. Маш их эрсдэл хүлээж хувийн хэвшилд ажилласанд орвол төрийн албан хаагч байсан нь ашигтай гэсэн буруу тогтолцоо яваад байгаа юм. Ерөнхийлөгч Элбэгдорж “Төр бүгдийг нь өөрөө хийх гэж зүтгээд яахав. Чаддаг хүмүүст нь хийж чаддаг зүйлийг өгчих” гэж хэлсэн шүү дээ. Яам болгонд барилга захиалагчийн алба гэж байх шаардлагагүй шүү дээ. Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам бодлого боловсруулдаг байтал барилга захиалагчийн албаар яах юм бэ.
-Төрийн бус байгууллагуудад зарим бүртгэл, зөвшөөрөл, хяналтыг өгөх хэрэгтэй гэсэн. Зарим тохиолдолд тодорхой нэг ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс ТББ байгуулчихдаг. Тэд нарт итгэх итгэлийг яаж бий болгох вэ?
-Хариуцлага, хууль, эрхзүйн тогтолцоогоор бий болгоно. Стандарт, шаардлагыг нь маш сайн тавих нь чухал. Польш гэхэд баялаг бүтээгчдэд тодорхой хэмжээний зээл өгсөн байдаг. Тэр шалгуурыг даваад хөл дээрээ босоод ирсэнийг нь дэмжээд бүтэлгүй зээлдэгчдийн эрхийг хаачихсан. Ийм байдлаар 2-3 дахин зээл өгч байж хувийн хэвшлээ босгож авсан байдаг. Тэгэхээр юу хийж чаддагт нь тэрийг нь хариуцуулчих хэрэгтэй гэсэн үг. Өөр салбарынханд огт мэдэхгүй зүйл хариуцуулж болохгүй. Төр хаа хамаагүй юмыг хамж өөр дээрээ аваад наагаад байх хэрэггүй. Айлаар жишээ авахад бүх хүүхдийнхээ ажил, амьдралд аав нь оролцоод байвал юу болох вэ. Үүнтэй л адилтай зүйл. Бодлогоо зөв зангидах нь чухал юм. Мал аж ахуй гэх мэт боломжтой салбараа олон улсын хэмжээнд гаргаж ирэх ёстой. Мал аж ахуйгаас гадна Ази Европыг холбосон төмөр замтай болж байж, транзит тээвэр хөгжих талаар ярьж байна. Бид нүүрсээ түүхийгээр нь гаргах биш эрчим хүч болгох нь зөв гэх мэт олон гарц, боломж манайд бий. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадыг түшиглээд хийх зүйл олон шүү дээ.
-Төрийг ухаалаг болгоход ямар хугацаа шаардагдах бол таны бодлоор. Эхлэл тавих нь хамгийн чухал ажил ч гэдэг?
-Одоо бол баялагт суурилсан эдийн засаг л яваад байна. Мэдлэгт суурилсан эдийн засагтай байхад боловсрол нь том төрийг ухаалаг болгох чухал хүчин зүйл болж өгнө. Өнөөдөр сурч, боловсорч байгаа хүүхдүүддээ маш сайн анхаарал хандуулах ёстой. Бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөөд, эрхзүйг нь бүрдүүлж, шаардлага, стандартыг тавиад явчих юм бол магадгүй тийм ч олон жил хүлээхгүй байх. Мэдлэг, чадвартай залуучуудаар ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Түүнээс гадна Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой. Энэ өөрчлөлтийг хийж байж намчирхаж, түүнийг дагаад өөрчлөгдөөд байдаг бизнесийн салбарыг өөрчилнө. Төрийн албанд ч бас ийм зүйл бий. Залуучууд маань маш их намчирхдаг болсон. Энэ бол маш эрүүл бус үзэгдэл шүү. Олон үзэл бодол уралдуулж байж дээшээ өгсөх учиртай. Түүнээс биш олон нам гаргаж ирээд цөөхөн хэдэн монголчуудаа тал тал тийш нь хувааж, хуваагдаж болохгүй. Нэг үрхийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг байдаг. Ажил нь зөв явж байгаа нь бий шүү дээ. Гэтэл тэнд нэг нөхөр буруу юм хийчихвэл нөгөө хүний ажилд шууд нөлөөлдөг. Энэ мэт байдлыг засах цаг болсон.
-Түрүүн та бизнесийн салбар төрдөө ил тод болох хэрэгтэй гэж ярилаа. Жаахан тодруулбал?
-Төр баялагт суурилсан бизнесийг дэмжихээсээ илүүтэйгээр мэдлэгт суурилсан бизнесийг дэмжих хэрэгтэй. Мөн баялаг бүтээдэг бизнесийг дэмжих хэрэгтэй. Тэгж байж бизнесийн салбар төрдөө ил тод болно. Төр, бизнесийн салбар хоёулаа шилэн данстай байх ёстой гэж бодож байна. Бизнесийнхэн нуусан зүйл ихтэй учраас айдаг. Гэтэл төр бизнесийнхнээс илүү ихийг авах гэдэг. Шинэчлэлийн Засгийн газрын санаачилсан шилэн данс, Ерөнхийлөгчийн санаачилсан шууд ардчилал, иргэний оролцоо төрд юу байгааг мэддэг болох нэг хувилбар шүү дээ. Тэгвэл бизнесийнхэн хөгжье, дэвжье гэж байгаа бол адилхан шилэн данстай болох хэрэгтэй.
Олон тайлан, данстай биш нэг байж тэр нь ил байхад л болно. Төр төрийн өмчийн компаниудаа хувийн хэвшлийнхэнд өгөх хэрэгтэй. Шивээ-Овоо, Багануур гээд хэзээ ч ашигтай ажилладаггүй байгууллагуудаа өгөх ёстой. Яагаад хувийн уурхайнууд ашигтай ажиллаад баяжаад болоод байдаг юм. Норвеги гэхэд төрийн өмчийн олон компанитай байж ашигтай ажиллаад болж л байна. Хувийн хэвшлийнхэн энэ мэт олон улсын туршлагыг маш сайн судалсан байдаг. Тэгэхээр төр хувийн хэвшилтэй хамтарч, шилэн данснуудтай болох нь том төрийг ухаалаг болгох нэг алхам болох байх.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Э.Түвшинтэй ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга гаргасан. Тэгэхээр том төрөөс ухаалаг төр болно гэдгийг юу гэж ойлгох нь зөв юм бол. Ялангуяа бизнесийнхэнд илүү хамааралтай юм шиг?-Төр бизнесийн салбартаа үйлчилдэг байх ёстой. Эрхзүйн орчин таатай болж, үйлчилгээний байгууллага болох, бизнесийг нь тогтвортой байлгах, шаардлагад нийцсэн стандартыг бий болгох, зөв шударгаар өрсөлдөх хэрэгтэй юм. Бизнесийнхэн маань урьд өмнө нь дагаж ирсэн систем одоо асуудал үүсгээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, урьд нь бизнесийнхэн төрдөө хаалттай. Төр нь татвараар боомилдог, эрхзүйн систем нь байнга өөрчлөгддөг тогтворгүй байлаа. Энэ үл ойлголцол нь явсаар гадаадынхан хөрөнгө оруулалтаа татах нэг хүчин зүйл болсон. Татвараа нуун дарагдуулдаг компанийг Өршөөлийн хуулиар өршөөгөөд байдаг. Татварын систем нь байнга өөрчлөгддөг. Ийм байхаар бизнесийнхэн оршин тогтнох боломж хаагдаад байгаа. Миний хувьд санхүүгийн системд есөн жил ажилласан учраас бизнес нь ил тод, төр нь ч шилэн данстай, үйл ажиллагаа нь нээлттэй болбол Монголын эдийн засаг өсөх боломж нь бүрдэнэ гэж хараад байна. Татварын нөхцөл, зөвшөөрлүүд, эрхзүйн орчин нь ойлгомжтой төр байхад л цаашдаа дэвжих боломж аяндаа гараад ирнэ.
-Төрийн алба дэндүү данхайсан бүтэцтэй гэдэг. Нүсэр бүтцийг сааруулах санал бас нэлээд явж байгаа.
-Энийг ярихын өмнө тооцоо хийгээд үзье. Монголын 2.7 сая хүн амынх нь 200 мянган нь төрийн албан хаагч, 200 мянга нь баялаг бүтээгч буюу бизнесийнхэн, 450 мянган нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, 400 орчим мянган нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд. Ер нь бид маш олон хүн амтай улс орныг хөгжүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Ердөө л 730 мянган өрхтэйгээс 200 мянган нь төрийн албан хаагч гэхээр гурван гэр бүл тутмын нэг нь төрийн албан хаагчтай байна гэсэн үг. Төр данхайсан байна гэдэг эндээс л харагдаад байгаа биз дээ. Хувийн хэвшлийнхэн болохоос нь болохгүйг хүртэл явдаг учраас бүтээмжтэй ажиллаж чаддаг. Гэтэл төрийнхөн хийсэн ч, хийгээгүй ч цалингаа авч л байдаг.
-Бизнесийнхэн улстөрчтэй, улс төртэй хэтэрхий их хутгалдсан. Энэ нь нөгөө талаас бизнесийнхнийг төрөөс улам холдуулах нэг шалтгаан болдог байх?
-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг үг байдаг. Төр өөрөө тендер зарлаад ажил хийгээд байна. Бизнесийнхэн нь авлигатай холбогдсон зүйлүүдээ өөрсдөө л гаргадаг. Заавал нэг танил талаа харж, ажлаа бүтээдэг. Өнөөдөр ингээд аргалаад ажлаа явуулчихаж байгаа боловч ирээдүйд өөрийгөө боомилж байгаа хэрэг. Том төр гэдгийг бас хоёр утгаар авч үзмээр юм шиг. Том гэхээр нэг талаас их олуулаа ажиллаж байна гэж ойлгож болохоор. Нөгөөтэйгүүр эрх нь хэт төвлөрсөн гэсэн утга яваад байна. Хүмүүс төрд ажиллах гэж яагаад зүтгээд байна гэхээр бизнес хийх орчин нь муу, татвар, тайлангаа шударгаар өгч байгаа хувийн хэвшил нь хөгждөггүй урсгалаараа явж байгаад л дампуурдаг. Харин хоёр гурван тайлан гаргаад, ямар нэг нам ивээн тэтгээд яваад байгаа компаниуд нь хөгжөөд байдаг. Тэгэхээр энэ нийгэмд шударгаар буруу явах нь ашигтай гэсэн ойлголт бий болчихож байгаа биз дээ. Маш их эрсдэл хүлээж хувийн хэвшилд ажилласанд орвол төрийн албан хаагч байсан нь ашигтай гэсэн буруу тогтолцоо яваад байгаа юм. Ерөнхийлөгч Элбэгдорж “Төр бүгдийг нь өөрөө хийх гэж зүтгээд яахав. Чаддаг хүмүүст нь хийж чаддаг зүйлийг өгчих” гэж хэлсэн шүү дээ. Яам болгонд барилга захиалагчийн алба гэж байх шаардлагагүй шүү дээ. Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам бодлого боловсруулдаг байтал барилга захиалагчийн албаар яах юм бэ.
-Төрийн бус байгууллагуудад зарим бүртгэл, зөвшөөрөл, хяналтыг өгөх хэрэгтэй гэсэн. Зарим тохиолдолд тодорхой нэг ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс ТББ байгуулчихдаг. Тэд нарт итгэх итгэлийг яаж бий болгох вэ?
-Хариуцлага, хууль, эрхзүйн тогтолцоогоор бий болгоно. Стандарт, шаардлагыг нь маш сайн тавих нь чухал. Польш гэхэд баялаг бүтээгчдэд тодорхой хэмжээний зээл өгсөн байдаг. Тэр шалгуурыг даваад хөл дээрээ босоод ирсэнийг нь дэмжээд бүтэлгүй зээлдэгчдийн эрхийг хаачихсан. Ийм байдлаар 2-3 дахин зээл өгч байж хувийн хэвшлээ босгож авсан байдаг. Тэгэхээр юу хийж чаддагт нь тэрийг нь хариуцуулчих хэрэгтэй гэсэн үг. Өөр салбарынханд огт мэдэхгүй зүйл хариуцуулж болохгүй. Төр хаа хамаагүй юмыг хамж өөр дээрээ аваад наагаад байх хэрэггүй. Айлаар жишээ авахад бүх хүүхдийнхээ ажил, амьдралд аав нь оролцоод байвал юу болох вэ. Үүнтэй л адилтай зүйл. Бодлогоо зөв зангидах нь чухал юм. Мал аж ахуй гэх мэт боломжтой салбараа олон улсын хэмжээнд гаргаж ирэх ёстой. Мал аж ахуйгаас гадна Ази Европыг холбосон төмөр замтай болж байж, транзит тээвэр хөгжих талаар ярьж байна. Бид нүүрсээ түүхийгээр нь гаргах биш эрчим хүч болгох нь зөв гэх мэт олон гарц, боломж манайд бий. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадыг түшиглээд хийх зүйл олон шүү дээ.
-Төрийг ухаалаг болгоход ямар хугацаа шаардагдах бол таны бодлоор. Эхлэл тавих нь хамгийн чухал ажил ч гэдэг?
-Одоо бол баялагт суурилсан эдийн засаг л яваад байна. Мэдлэгт суурилсан эдийн засагтай байхад боловсрол нь том төрийг ухаалаг болгох чухал хүчин зүйл болж өгнө. Өнөөдөр сурч, боловсорч байгаа хүүхдүүддээ маш сайн анхаарал хандуулах ёстой. Бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөөд, эрхзүйг нь бүрдүүлж, шаардлага, стандартыг тавиад явчих юм бол магадгүй тийм ч олон жил хүлээхгүй байх. Мэдлэг, чадвартай залуучуудаар ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Түүнээс гадна Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой. Энэ өөрчлөлтийг хийж байж намчирхаж, түүнийг дагаад өөрчлөгдөөд байдаг бизнесийн салбарыг өөрчилнө. Төрийн албанд ч бас ийм зүйл бий. Залуучууд маань маш их намчирхдаг болсон. Энэ бол маш эрүүл бус үзэгдэл шүү. Олон үзэл бодол уралдуулж байж дээшээ өгсөх учиртай. Түүнээс биш олон нам гаргаж ирээд цөөхөн хэдэн монголчуудаа тал тал тийш нь хувааж, хуваагдаж болохгүй. Нэг үрхийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг байдаг. Ажил нь зөв явж байгаа нь бий шүү дээ. Гэтэл тэнд нэг нөхөр буруу юм хийчихвэл нөгөө хүний ажилд шууд нөлөөлдөг. Энэ мэт байдлыг засах цаг болсон.
-Түрүүн та бизнесийн салбар төрдөө ил тод болох хэрэгтэй гэж ярилаа. Жаахан тодруулбал?
-Төр баялагт суурилсан бизнесийг дэмжихээсээ илүүтэйгээр мэдлэгт суурилсан бизнесийг дэмжих хэрэгтэй. Мөн баялаг бүтээдэг бизнесийг дэмжих хэрэгтэй. Тэгж байж бизнесийн салбар төрдөө ил тод болно. Төр, бизнесийн салбар хоёулаа шилэн данстай байх ёстой гэж бодож байна. Бизнесийнхэн нуусан зүйл ихтэй учраас айдаг. Гэтэл төр бизнесийнхнээс илүү ихийг авах гэдэг. Шинэчлэлийн Засгийн газрын санаачилсан шилэн данс, Ерөнхийлөгчийн санаачилсан шууд ардчилал, иргэний оролцоо төрд юу байгааг мэддэг болох нэг хувилбар шүү дээ. Тэгвэл бизнесийнхэн хөгжье, дэвжье гэж байгаа бол адилхан шилэн данстай болох хэрэгтэй.
Олон тайлан, данстай биш нэг байж тэр нь ил байхад л болно. Төр төрийн өмчийн компаниудаа хувийн хэвшлийнхэнд өгөх хэрэгтэй. Шивээ-Овоо, Багануур гээд хэзээ ч ашигтай ажилладаггүй байгууллагуудаа өгөх ёстой. Яагаад хувийн уурхайнууд ашигтай ажиллаад баяжаад болоод байдаг юм. Норвеги гэхэд төрийн өмчийн олон компанитай байж ашигтай ажиллаад болж л байна. Хувийн хэвшлийнхэн энэ мэт олон улсын туршлагыг маш сайн судалсан байдаг. Тэгэхээр төр хувийн хэвшилтэй хамтарч, шилэн данснуудтай болох нь том төрийг ухаалаг болгох нэг алхам болох байх.
0 Сэтгэгдэл
zochin
oboo zaluu shuu ali ali in gej mash zob helj
2014.01.02























