Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Next Stop” наадмыг Төрийн соёрхолт Д.Болд найруулж байна

Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан нэг үйл явдал бол яах аргагүй Монголын Залуучуудын Холбооноос 1992 оноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Next Stop” наадам байсан юм. Өнгөрсөн жилийн “Next Stop” наадмын Нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан. Энэ жилийн хамгийн онцгой нийгэм улс төрийн зүтгэлтэн, эдийн засаг бизнесийн цахиур хагалагч “Оны залуу”-аар хэн тодрохыг чих тавин хүлээн суух л үлдлээ. Тухайн жилийнхээ нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү харшийн наадамд шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн. Улс орны нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарыг нуруун дээрээ үүрч байгаа хүмүүс энэхүү наадмаас төрөн гарсан гэж бодохоор наадмын чанар чансаа, үнэлэгдэх үнэлэмж ямар хэмжээнд очсныг илтгэж байна. “Next Stop” наадмын нэр дэвшигчид олонд нээлттэй болсон цагаас шуугиулж эхэлсэн уг наадам өнөөдөр бас нэгэн дуулиан тарьсан нь Төрийн соёрхолт Д.Болд найруулж, камертон хамтлаг зохион байгуулж байгаа явдал байлаа. Өндөр хэмжээнд зохион байгуулагддаг “Next Stop” наадмыг найруулж, зохион байгуулах болсон нь үнэхээр нэр хүнд юм гэдгийг хамтлагийнхан хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл