Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ

Монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон”-ыг байгуулах төсөл сүүлийн 2 жил гаруйн хугацаанд судалгааныхаа түвшинд явагдсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх аж.

   “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, Эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт дэлхийн стандартад нийцсэн их ордон Улаанбаатар хотноо байгуулагдана. Мөн тус ордоны тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшиний байх бөгөөд дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдахад зориулагдсан байхаар төлөвлөгджээ.

   Ийнхүү уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний соёл урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах “Соёл урлагийн ордон” байгуулах төслийг, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олноос санаачилан, урлагийн бүх төрөлд бүтээлээ туурвидаг уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагууд болон нийгэм олон нийт, бизнесийн байгууллага, тэр дундаа монголын ард түмний дэмжлэгтэйгээр 2014-2017 оны хооронд хэрэгжүүлэх аж.

  Төсөл энэ оны эхний улиралд монголын бүх урлагийн төлөөлөл бүхий 1000 уран бүтээлчийн дэмжин оролцож буйгаа илэрхийлсэн батламж бичгийг ард түмэндээ болон төр засаг, нийгэм олон нийтийн байгууллагад хүргүүлж, танилцуулсан хурлаар албан ёсны нээлтээ хийх ажээ.

0 Сэтгэгдэл
Энэ одоо юу вэ
Энэ барилгын зурагыг ямар болхи мэдрэмж, сэтгэлгээтэй хүн зураа вэ? Эрдэнэбилэг ахаас гуйсан бол арай л амьд зураг хийгээд өгөх байх шүү.
Энэ барилгын зурагыг ямар болхи мэдрэмж, сэтгэлгээтэй хүн зураа вэ? Эрдэнэбилэг ахаас гуйсан бол арай л амьд зураг хийгээд өгөх байх шүү.
haana barih um be
Малнууд ийм зураг гаргаад тэрийгээ барих гээд байгаа юм биш биз. Төсвийн мөнгө ***** гээд яарсандаа хийсэн халтуурны зураг уу. Ичиж үхээсэй. Урлаг гээд хуцаад байхын бас. Эмээгийн авдар түшүүлээд тавьсан морин хууруу ккк. Боль боль...
Нэг оюутны бие даалтын ажил шиг л харагдаж байна ийм сонин барилга барисанаас бариагүй нь дээр хөөе
Ter gazar bh humuus munguu niiluuleed baria bitgii ard tumni hurunguur togloh geed bai yamar ted nart bh gazar mundsan bish
арай ч үгүй байлгүй.. ийм барилга барих гээгүй байлгүй дээ.. хэрэв үнэхээр ийм барилга барихаар шийдсэн бол ёстой балиар харагдаж байна.. ямар ч гоо зүй алга.. угаас харж нүд баясгах барилга байгууламж байдаггүй шахуу хотод нэмээд ийм балиар юм барьчихвал хажуугаар нь зөрөх болгондоо нүдээ таглах хэрэг гарах биз.. нээрээ, арай ч дээ.. ийм зураг гаргаж байдаг архитектор ч тэр, захиалж байдаг засаг ч тэр таарсан хар таарнууд юм даа.. бүр шал ой гутчихлаа.. бидэнд өөр бахархал байдаггүй улс юм уу? монгол гэхээр л яагаад заавал Чингис хаан, эсгий гэр, морь, чоно, шонхор, морин хуур байх ёстой гэж? ямар ч гүн ухаан алга.. ямар ч эрүүл ухаан алга..

Aa medehgui. Buduuleg haragdaj bna. Manaiahan, Africiinhan l neg iimerhuu um sanaachlah um daa. Gadniihan iim um haraad dotroo shoolj ineene dee.
зүгээр байшин барих гэж байгаа бол больсон нь дээр шүү, томоохон төв эсвэл бродвэй гэдэг шиг байвал яадын бол
Yadarsanch zurag boldoo
Хамгийн их уншсан