Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Тэргүүний залуу-2013” ном хэвлэгдэн гарлаа

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Тэргүүний залуучууд” харшийн наадам өнгөрсөн оны онцлох шинэ жилүүдийн нэг байлаа. “Тэргүүний залуу” харшийн наадамд улиран өнгөрч буй 2013 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, хийсэн бүтээсэн нь орон нутаг, байгууллага, хамт олондоо үнэлэгдсэн, тухайн жил байгууллагынхаа шилдгээр тодорсон салбар салбарын шилдэг 200 гаруй залуус оролцсон. Шилдэг залуучууд нэг дор цугларч танилцаж, харилцан туршлага мэдлэгээ солилцож нэгэн үдшийг хөгжилтэй сайхан өнгөрөөсөн бөгөөд нийгэм улс төр, бизнесийн, урлаг соёлын төлөөлөгчид зочноор уригдан оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зочлон ирж хэлсэн үгэндээ “Энэхүү харшийн наадам үнэхээр ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа болж байна. Улс эх орныхоо хөгжлийн тулгуур, ирээдүйн сайн сайхныг цогцлоогчид залуус та бүхнээс их зүйл шалтгаална. Салбар салбартаа чин сэтгэлээсээ амжилттай ажиллаарай “ хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн наадмын үеэр уламжлал ёсоор “Тэргүүний залуу-2013” номын нээлт болсон юм.

0 Сэтгэгдэл