Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
БОГДХАН УУЛЫН БОДЬ МОД
Улаанбаатар хотын
өмнө орших Богдхан уулын нэгэн аманд бодь мод ургадаг гэх яриа бий.
Хуучин их хүрээ гэж байх үед, одоогоос бараг нэгэн зуу гаруй жилийн өмнө
болсон явдал ажээ. Их хүрээний гучин
аймгийн нэгэн болох Дархан эмчийн аймгийн лам, Их хүрээний Дашчоймпэл
хэмээх цанид дацангийн шавь, олноо Шижээ гавж хэмээн алдаршсан
Агваанлувсандондовт тохиолдсон явдал гэнэ. Тэрээр Их хүрээний цорж
Агваанбалдангийн шавь байсан ажээ. Тэрээр анхан дацанд шавьлан суугаад
байх үедээ номын ухаарц өөрт нь нэг л орж өгөхгүй буюу багшийн зааж буй
ном дагсалыг ойлгохгүй байжээ. Нэгэн удаа арванаараа (Арван гэдэг зиндаа
дотроо арав арваараа хуваагдан номоо давтахыг хэлнэ) Богд уулын нүхтийн
амнаа очиж хичээлээ давтацгаажээ. Тэр үед шар ногоон навч бүхийй нэгэн
мод Шижээ гавжын замд таарсан тул шар навчнаас нь нилээд их идээд,
ногоон навчнаас нь багахныг идээд, биеэ орхимжоороо уг модтой хүлээд
унтжээ. Тэгтэл зүүдэнд нь үзсэн ном нь ойлгогдон зүүдлэгдэж, түүнээс
хойш номонд сайжирсан гэнэ. Тэрхүү мод нь бодь мод байсан бөгөөд шар
навчийг нь идсэн хүн шашны номонд сайжирдаг, ногоон навчийг нь идсэн хүн
төрийн номонд сайжирдаг хэмээх домогтой ажээ. Энэхүү бодь модыг хэрхэн
олдог тухай өөр нэгэн яриа байдаг нь одоогийн Эх нялхасын эмнэлгийн
ойролцоо нэгэн суварга байсан бөгөөд тэрхүү суваргыг хэдэн өдөр тойрч
эргэсний дараа урд Богд ууланд гэрэл харагддаг. Тэр гэрлээр баримжаалж
очвол бодь модыг олдог гэсэн яриа тархсан байжээ.
( “Монголын бурхан шашны аман түүх II “ номоос )
https://www.facebook.com/ikhmaidar
Их майдар төслийн хуудсанд тавтай морил

очвол бодь модыг олдог гэсэн яриа тархсан байжээ.( “Монголын бурхан шашны аман түүх II “ номоос )
https://www.facebook.com/ikhmaidar
Их майдар төслийн хуудсанд тавтай морил
0 Сэтгэгдэл