Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Баттуулын хэргийг давж заалдах шатны шүүгчид хуваарилав

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуулын гомдлыг шүүх хүлээн авч танилцан, хэргийг давж заалдах шатны шүүгч Н.Батсайханд хуваарилжээ.

Ингэснээр, хэргийг хариуцан авсан шүүгч тус хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, шүүх хурлын товыг гаргах юм. Ч.Баттуулын хувьд өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа ба анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Дашрамд дуулгахад, Ч.Баттуулыг Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн 19 дүгээр өрөөнөөс 15 дугаар өрөө рүү шилжүүлсэн бөгөөд, нэг өрөөнд хоригдож буй эмэгтэйчүүдээс олон төрлийн дарамт үзүүлж эхэлсэн нь маш хүнд байгаа талаар түүний өмгөөлөгч дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан