Европын Холбоо, Италийн АИФО төрийн бус байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах дэмжих” төслийн хүрээнд нийт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд шилдэг бичлэгийн уралдааныг энэ оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл зарлалаа.
Уралдаанд оролцох бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа, болон нийгмийн салбаруудыг хүртээмжтэй болгохыг баталгаажуулж тэдний хэрэгцээнд тулгуурласан салбар хоорондын стратеги болон өөрчлөгдөж “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх” хандлага болж байгаа тухай өгүүлсэн байх юм. Дээрх сэдвийг хөндөхдөө сурвалжлага, ярилцлага, тэмдэглэл, хөрөг найруулал гэх мэт сэтгүүл зүйн бүх төрөл жанраар бэлтгэж болох ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтэрч нийтлэгдсэн байх гэнэ.
Телевиз, радиогийн сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд сурталчилгааны богино хэмжээний ролек 2 ширхэг буюу эсвэл 15 минутаас дээш үргэлжлэх нэвтрүүлэг байж болно. Харин сонин, сэтгүүл, веб сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд бүтээл нь А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх гэнэ. Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар нэгдүгээр сарын 15-ны өдрийн 16.00 цагаас өмнө сонин сэтгүүл, веб сайтад нийтлэгдсэн эх файл болон электрон хэлбэрээр, телевиз, радиогийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар хүргүүлэх аж.
Уралдааны шагналын сан
|
Эзлэх байр |
Тоо |
Шагнал |
|
Вэб сайт: |
||
|
I байр |
1 |
500 000 |
|
II байр |
1 |
350 000 |
|
III байр |
2 |
200 000 |
|
Тусгай шагнал |
2 |
100 000 |
|
Телевиз. радио: |
||
|
I байр |
1 |
900 000 |
|
II байр |
1 |
700 000 |
|
III байр |
2 |
500 000 |
|
Тусгай шагнал |
2 |
200 000 |
|
Сонин сэтгүүл: |
||
|
I байр |
1 |
500 000 |
|
II байр |
1 |
350 000 |
|
III байр |
2 |
200 000 |
|
Тусгай шагнал |
2 |
100 000 |























