Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Суурьгүй гэр бүл амьдралд хөлөө олдоггүй
Нягтлан бодогч мэргэжилтэй, ажил амьдрал нь тэгширсэн Туяа найз маань Солонгосоос ирснээ дуулган орой уулзах болзоо тогтоов. Уулзаагүй олон жил болсон болохоор түүний 10 жилийн өмнөх сэргэлэн цовоо дүр төрх нь сэтгэлд тодхон бууна. Болзсон цагтаа уулзан хүний нутгийн сонин хачныг ярих зуураа танай хэд сайн уу хэмээн нөхөр, хүүхдийг нь асуувал “Салаад удаж байна. Сэтгэл холдвол бие холддог гэж ёстой үнэн юм.

Хүний нутагт унтах, идэхээ умартан байрны мөнгө босгочих санаатай үхэн хатан ажиллаж байхад манай хүн энд ганцаардсан, хэцүү байсан гэсэн үгээр хаацайлан нэг бүсгүйтэй амьдардаг болчихож. Хоёулаа явж байснаас нэг нь үлдэж ажил, мэргэжилдээ ахиг гэж бодсон маань салж сарнихад хүргэнэ гэдгийг яаж мэдэх билээ дээ. Нэгэнт сэтгэл нь хөрсөн хүнтэй зууралдаад яахав гээд хоёр хүүхдээ өөр дээрээ авсан. Гэхдээ надад хамааралгүй, бусдад тохиолддог мэтээр ойлгодог гэр бүл салалт хажууд отож байдаг юм байна” хэмээн хэлэх түүний үгс цаана нэг л уйтай.
Нээрээ л надад тохиолдохгүй хэмээн тоомжиргүй ханддаг гэр бүл салалт өдгөө нийгмийн “халдварт” өвчин болсон гэхэд буруудахгүй байх. “Цахим өртөө” төрийн бус байгууллагынхны Хятад, Англи, Герман, Япон, Солонгос улсад ажиллаж, амьдарч буй 160 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар тэдний 15 орчим хувь нь эхнэр, нөхрөөсөө тусдаа амьдардаг бол есөн хувь нь гэр бүлээсээ салсан гэжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхээ сайн сайхан амьдралын төлөө байр, машины мөнгө босгох гэсэн залуус нэг л мэдэхэд ганцаараа хоцордог аж. Гэвч гадаадад ажиллаж, амьдарч буй залуусын хэдэн хувь нь гэр бүлээ цуцлуулж байгаа талаархи тоймтой тоо манай бүртгэлийн байгууллагад алга.
Харин албан бус тоогоор манай улсын 102 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдардаг гэдэг. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэгчлэн хүний нутагт амьдарч буй тэдний өмнө олон бэрхшээл тулгардаг аж. Цааш судалгааны дүнг сонирхвол гадаадад ажиллаж буй залуусыг дэмжих талаар төрөөс ямар бодлого явуулах ёстой гэж үзэж байна вэ гэсэн асуултад оролцогсдын 13 хувь нь эх орондоо буцаж ирэхэд нь ажлын байраар хангах, тодорхой тохиолдолд тэтгэмж өгч байх гэсэн бол 9,91 хувь нь гэр бүлээр нь гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, 8.2 хувь нь гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийн талаар бодлого боловсруулж, хуульчлах гэсэн бол гэр бүлийн амьжиргааны төвшин, тохиолдож байгаа бэрхшээл, даван туулах арга зам, туслалцааны талаар дорвитой судалгаа хийхийг цөөнгүй хувь нь хүсчээ.
Үнэндээ, манай улс гадаадад байгаагаа байтугай дотоодод аюулын харанга дэлдэж буй гэр бүл салалттай тэмцэхэд хүчин мөхөстөж буй. Зөвхөн л хэдэн төрийн бус байгууллагынхан энд тэнд семинар, хурлынхаа үеэр хөндөж ярихаас биш дорвитой хийсэн зүйлгүй гэвэл буруудахгүй. Одоо дөнгөж л Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар дорвитой өөрчлөлт оруулъя гэсэн санаа цухалзаж буй. Энэ талаар ч гэр бүл судлаач Л. Нарантуяа ”Нийгмийн цөм гэгдэх гэр бүлийн талаар манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого маш сул. Өнөөдөр 30,40 настай нь байтугай 21 настай залуу гэр бүлээ цуцлуулж, үр хүүхдээ өнчрүүлж байна. Энэ маань нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ унаснаас үүдсэн хэрэг. Тиймээс Гэр бүлийн тухай хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах ёстой юм. Нөгөөтэйгүүр, хууль, бодлого шийдвэрээр гэр бүл салалт буурчихдаг юм биш. Яагаад гэвэл, хоёр өөр орчинд өсч торнисон залуус хамтдаа амьдрал бүтээнэ гэж нэг гэрт орсон бол итгэл, сэтгэл дээр гэр бүл тогтдог гэдгийг хэлмээр санагддаг. Амьдралд нь өчүүхэн асуудал тулгарангуут шантардаг, салж сарнихдаа хүрдэг. ЕБС-ийн ахлах ангийнханд энэ талаар хичээл заамаар байгаа юм” гэв.
Ямартай ч, гэр бүл судлаачдын “толгойн өвчин” болсон салалт гадаад гэлтгүй дотоодод ч амьдарч буй монголчуудаа тойрч бус дайрч буйг Туяа бүсгүйн амьдрал харуулна. Гэхдээ хоёр биенээсээ хол гадаадад амьдардаг нь битгий хэл эх орондоо тостой тогоонд хошуу холбон амьдарч байгаа нь ч гэр бүлд нь тулгарсан олон шалтгааны улмаас салалтад өртдөгийг судалгаа харуулдаг. Салалтын шалтгааныг тогтоохыг оролдсон “Цахим өртөө” төрийн бус байгууллагынхны судалгаагаар оролцогчдын дийлэнх нь хадам, найз нөхөд, хөршөөс 8.33 хувь, хайр халамж дутуугаас 8,95 хувь нь, үзэл бодлын зөрчилдөөнөөс 9.88 хувь нь, архидалтаас 12.35 хувь нь, мөнгө санхүүгийн асуудлаас 13.27 хувь, итгэл эвдэж, хууран мэхэлснээс 13.58 хувь, эхнэр нөхөр хоёр хол газар удаан байснаас 16.36 хувь нь салдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, УБЕГ-ынхны зарлахаас эмээдэг гэр бүл салалтын тоо жилээс жилд яагаад өсөөд байгааг энэхүү судалгаа батлах шиг...

0 Сэтгэгдэл