Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

176. 5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачжээ
Монголоос олборлож буй газрын тосыг Хятадын Хөх хотод боловсруулж, шатахуун импортлох гэрээ “Чайна ойл” компанитай хийсэн билээ. Иймд Монгол Улс ба БНХАУ-ын төмөр замын хэлэлцээрт 200 тонн бүтээгдэхүүний транзит тээвэр хийх асуудал, мөн тус улсаас 100 мянган тонн шатахуун төмөр замаар импортлох тухай тусгажээ. Ингээд өнгөрсөн жилээс эхлэн Хөх хотоос сард 10 мянган тонн шатахуун авч байгаа. Энэ оноос урд хөршөөс авах  шатахууны хэмжээ 3-4 дахин нэмэгдэнэ.  Өөрөөр хэлбэл, сард 40 мянган тонн шатахуун авна гэсэн үг. Иймд Замын-Үүдийн “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” төрийн өмчит үйлдвэрийн газрын хүчин чадлыг нэмж өргөтгөж байгаа юм.   Энэ өргөтгөлийн ажлыг энэ сарын 25-нд хүлээн авах болжээ. Өргөтгөл хийснээр шатахуун шилжүүлэн ачих  байр найм болох төдийгүй агуулах сав ч нэмэгдэх аж. “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ  өнгөрсөн онд /2013/   176.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан