УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
ХҮҮХДЭЭРЭЭ ХӨГШИРСӨН НЬ
Унгарын хаан II Людвиг нь 14 настайдаа нас биед хүрсэн залуу шиг өтгөн сахалтай байсан. Арван тавтайдаа гэр бүлтэй болж, гурван жилийн дараа үс нь бууралтаж. Хорин насандаа хамаг бие нь өвгөрч өөд болжээ. Прогери буюу залуугаараа хөгширдөг хөгжлийн эмгэг нь 4-8 сая хүн тутамд ганцхан илэрдэг. Анагаах ухааны шинжлэх ухаанд энэ эмгэгийг 1886 онд бүртгэн авсан байдаг. Эл өвчин сая сая хүнд ганцхан тохиолддог болохоор тохиолдол бүрийг нь бүртгэсээр иржээ.

Өнөөдөр 100 орчим хүүхэд Поргеригоор өвчилсөн нь дэлхий нийтийн анагаах ухааны тайлагдаагүй нууц хэвээр байна. Төрөөд удаагүй хүүхдийн хэвлийн гадна сонин толбо гарснаар өвчин эхэлдэг байна. Эл өвчний шинж тэмдэг мэдэгдсэн хүүхэд, даралт ихсэх, барагтай л бол гараад байдаггүй чихрийн шижин мэтийн 40-50 насныхны өвчнөөр өвчилж, үс нь цайж, шүд нь өөрийн мэдэлгүй нойрноосоо сэрэхэд унанасан байдаг. Хэдхэн хоногийн өмнө зүгээр байсан арьс нь үрчлээ сууж, нуруу нь бөгтийх бол хамгийн эхний гэмээр шинж тэмдэг. Эл өвчнөөр өвчлөгсөд хар багаасаа үхлийн тухай бодож, үеийнхэнтэйгээ тоглохдоо хүртэл үхэж тоглодог болдог байна. Өнөөдрийг хүртэл эл өвчнөөр өвчилсөн хүүхдүүд 120 см-ээс нэг их өндөр болсон түүх байхгүй. Учир нь тэдний нуруу бөгтийж хатингаршдаг тул бие нь бөгтийн жижгэрсээр байдаг аж. Прогери өвчнийг анагаах ухаанд Хатчинсон Гилфордын хам шинж гэж бас өөрөөр нэрлэх нь бий. Ийм өвчтэй хүүхэд хамгийн их бүртгэлтэй нь одоогоор АНУ байна. Өнөөдөр эл өвчинтэй хамгийн хөгшин хүүхдийг Дэнни гэнэ. Тэр хэдий 20 настай ч 80 нас хэдийнээ гарсан мэт харагддаг аж. Хатингиршаж, бөгтийсөн түүний хөдлөх нь ч дэндүү удаан аж. Дээр нь үрчлээст баригдаж, шүд, үс нь унасан. Цус харваж, үе мөчний өвчний улмаас хуруу нь тахийсэн түүнийг байнгын асрамжинд байлгадаг аж. Дэнни одоо 120 см өндөртэй ажээ. Эрдэмтэд энэ хачин үзэгдлийн талаар өнөөг хүртэл шийдтэй хариу, дорвитой судалгаа гаргаагүй л байна.
Хэрэв энэ гаж хөгжлийн шалтгааныг эрдэмтэд тайлбал, эсэргээрээ хүн төрөлхтний мөнхийн залуу амьдрах рашааныг нээх биз.

0 Сэтгэгдэл