Эрэгтэйчүүд Венесуэлийн багийг 2.5:1.5-аар буулган авч, нэгэн ганган ялалт байгууллаа.

Багийн лидер С.Билгүүн хожигдсон ч 2 болон 3 дугаар ширээнд суусан олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин нар найдвартай байв. Харин 4-р ширээнд олон улсын мастер Х.Итгэлт эвийн гэрээ байгуулснаар хожил манай талд шилжиж, чухал оноо авлаа. Ингэснээо 6 хожил, 3 хожигдолтойгоор хүснэгтийн 42 дугаар байр руу дэвшив. Манай шатарчид Австрийн багтай хүч үзнэ.

Тэгвэл эмэгтэйчүүд дэлхийн шилдгүүдээр хүч зузаатгасан, чансаа өндөртэй Казахстаны шигшээ багтай маш өрнүүн бөгөөд ширүүн өрсөлдөөн гаргалаа.
Ширээ тус бүр дээр манай тамирчид эцсийн мөчийг хүртэл маш дайчин, ухаалаг тоглолт үзүүлж, 2:2-оор тэнцлээ.
Харин олон улсыр мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул нар хожигдлоо.
























