Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хог боловсруулах хоёроос доошгүй үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ
НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны 13/53 дугаар тогтоолоор Нийслэлийн эдийн
засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталсан юм. Энэ онд хэрэгжүүлэх
эдийн засаг, нийгмийн зорилтыг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар
тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх
ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын
баримт бичиг”-ийг баримталж, нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2014 оны төсвийн
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл, бусад холбогдох бодлогын баримт
бичгүүдтэй уялдуулан, 5А зорилтын хүрээнд 23 чиглэл, 123 заалт бүхий 338
үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Энэхүү зорилтын Агаар нь
цэвэр Улаанбаатар бүлгийн Хөрс болон орчны бохирдлыг бууруулах ажлын
хүрээнд энэ онд хэд хэдэн ажлыг хийхээр тусгажээ. Тодруулбал, хот
тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусгай зориулалтын машин, механизмыг
шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Нарангийн энгэрийн хог ангилах ялгах
үйлдвэрийг өргөтгөн, үйл ажиллагааг нь сайжруулах, хотын хог хаягдлын
менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Мөн
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд хоёроос
доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байдаг. Энэхүү
үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэ онд Хувийн хэвшлийн
байгууллагуудтай хамтран төсөл сонгон шалгаруулах зарчмаар нийслэл хотод
хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж
байна. Түүнчлэн МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу арьс шир, ноос
ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн
шилжүүлэх ажлыг ҮХАА-н яамтай хамтран эхлүүлж, агаар, хөрс, орчны
бохирдлыг бууруулах зорилгоор бохирдол үүсгэдэг байгууллагууд, төвлөрсөн
захуудыг хотоос гаргах асуудлыг судалж, шаардлагатай бол НИТХ-аар
шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын
материал, авто машины зах, хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн байршилд дахин
төлөвлөлт хийхээр тусгасан байна.

0 Сэтгэгдэл