Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл МОНГОЛ хүүхэд аяны үр дүн энэ гэж үү

 -Саяд нэг удаа тохиолдох Ствиенса Джонса гэх ховор өвчин туссаныг яагаад хожуу мэдэв-


Хэдий  ойрд цас үе үе хаялан жиндүүхэн байгаа ч өглөө ээж, аавдаа хөтлүүлэн сургуулийн зүг явах охид, хөвгүүд жаргалтайяа харагдана. Харин биеийнх нь эд эсийг хэмлэн идэх өвчиндөө шаналан уйлах Н.Энхбилэг охины хувьд өдөр бүхэн хар дарсан зүүд шиг санагдан ээж, ааваасаа өвчнөө илааршуулж өгөхийг царайчлан гуйх дүр зураг олон эцэг, эхийн зүрхийг өвтгөж эхэллээ. Үеийн найзуудтайгаа дэрвэж, дэгдэн хүүхэд насны жаргалаа эдлэх ёстой долоон настай тэр жаахан охин өнөөдөр саяд нэг тохиолддог ствиенса джонса гэх ховор өвчнөөр энэлэн шаналж байна. Эмч нарын оношилсноор охины суурь өвчин вакцины нөлөөллөөр гарч ирж биеийнх нь эд эсийг үхжүүлж байна гэх боловч тэр тайлбарын эсрэг тэгвэл яагаад тарихаасаа өмнө эмчийн нарийн үзлэгт оруулж нягтлаагүй юм бэ гэдэг асуулт хариулт нэхсээр. Угтаа, ном журмаараа хүүхэд гэлтгүй том хүнд вакцин, тариа тарих бол амбультороор эмчлүүлэгчийн картанд эмчийнх нь тэмдэглэсэн эрүүл мэндийнх нь түүхийг харж гэмээнэ ямар суурь өвчлөл, тарианы харшилтайг мэдэх нь эмчийн үүрэг. Гэвч охины ангийнхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах нь байтугай ямар нэгэн харшилтай, өвчтэй эсэхийг нь ч асуухгүйгээр гадна байдлаар нь дүгнэн тарьсан нь өнөөдөр түүнийг эмнэлгийн байнгын өвчтөн болгоход хүргэлээ.

Эмч нарын хариуцлагагүй, хайнга үйлдлээс болж долоон настай охин нь хүний гарт орсонд эцэг, эх нь зүрхний угаас эмч нарт гомдож байгаагаа хэлсэн. Арга ч үгүй. Аминаасаа тасалж төрүүлээд, эрүүл энх өсөн торниж байсан охин нь эмч мэргэжилтний гараар вакцин тариулсныхаа маргаашнаас хөгжлийн бэрхшээлтэй болчихыг ямар эх хүн дуугүй хүлээн зөвшөөрч чадах билээ.
Монголд анхны тохиолдол, эмчлэх боломжгүй гэх өвчнөөр шаналж буй Н.Энхбилэг охины талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Дархлаажуулалтын вакциныг жилд хоёр удаа хийдэг.

Энэ жил ч мөн тав, аравдугаар сард вакцинаас хоцорсон 7, 15 настай хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалт хийсэн. Энэ вакцин Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, манай улс хэрэглээд олон жил болж байгаа. Хадгалах хугацаа нь 2016 он, хэрэглэсэн зүү тариурын хувьд 2015 оны зургадугаар сард дуусах байсан. Манай төвөөс Баянхонгор аймагт тус вакциныг тээвэр¬лэхдээ горимын дагуу хүргэсэн. Өөрөөр хэлбэл, вакцинд ямар ч асуудал байхгүй, аюулгүй. Харин хүүхэд дутуу төрсөн, эцэг эх нь төрсний дараа товлолынх нь дагуу вакциныг цаг тухайд нь хийлгэдэггүй байсан. Биеийн жин багатай, суурь өвчтэй байсан юм билээ” гэсэн мэдээлэл өгч байв.

Харин вакциныг гардан хийсэн Баянхонгор аймгийн сувилагч “Би дүрэмд зааснаар тунгийнх нь  дагуу тарьсан. Одоо цагдаад мэдүүлэг өгөөд явж байна” хэмээсэн. Аль аль нь хууль журмынхаа хүрээнд ямар нэгэн асуудалгүй юм бол зөвхөн эрүүл хүүхдэд хийнэ гэсэн бичигдээгүй дүрмээ мөрдсөн үү гэдэг асуулт урган гарч байна. Саяд нэг тохиолдох өвчтэйг нь өрхийн эмнэлгийн эмч тогтоож чаддаггүй юм аа гэхэд өнгөрсөн жил сүртэйхэн нээлтээ хийсэн “Эрүүл монгол хүүхэд” аян яагаад олж тогтоогоогүй юм бол... Энэ аян бүрэн утгаараа хэрэгжсэн бол өнөөдөр Н.Энхбилэг охин ангийнхантайгаа мөр зэрэгцэн эрдэм номд шамдан суралцах байлаа. Гэвч хөдөө гэлтгүй нийслэлийнхэнд ч үйлчилгээ нь хүртээмжгүй эрүүл мэндийн салбарын эмчилгээ, оношилгоо болоод аян, хөтөлбөр  ийм л үр дүн харуулж байх шиг.

Уншигч танд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагийн яриаг сонирхуулъя. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн нэгэн ярилцлагадаа “Аравдугаар сарын 7-нд Н.Энхбилэг охины ангийнхан сахуу татрангийн вакцин хийлгэсэн. Вакцин хийлгэсний дараа гар нь хавдаж, хэл нь бадайрах зэрэг хүндрэл гарсан учраас аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад манайд ирсэн. Тухайн үед харшлын ямар нэгэн урвал илэрснийг үгүйсгэхгүй. Хэлэн дээр нь судасны өөрчлөлтүүд гарсныг нь эмчилсэн. Энэ нь дархлаа сул байхад идэвхжиж гарч ирдэг системийн васкулит гэж оношилсон. Өвчний нууц үе гэж байдаг. Магадгүй, энэ нууц үед вакцин хийсэн нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” хэмээн эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, хүртээмж ямаршуухан байгааг нотолсон. Тэр дундаа салбарын үйлчилгээг иргэддээ ойртуулах гэсэн 18 тэрбум төгрөгийн өртөгтэй “Эрүүл монгол хүүхэд” аян хэрхэн үр өгөөжгүй хэрэгжсэнийг долоон настай Н.Энхбилэг охины өвчлөл ч харууллаа.

Бичигч миний мэдэхийн эрүүл мэндийн салбарт багагүй төсөл, хөтөлбөр хэрэгжсэн. Гэвч хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй энэ олон төслөөс үр өгөөжөө өгсөн нь цөөхөн. Тэр дундаа “Эрүүл монгол” хөтөлбөрийн хүрээнд 5,4 тэрбум төгрөг салхинд хийссэнийг ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгч байхдаа шүүмжлэн хэлж байсан  удаатай. Тэрээр энэ тухай хөндсөн нэгэн ярилцлагадаа “Эрүүл монгол хүүхэд” аянтай, аянгүй монголчууд хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж л таараа. Өрхийн эмч, дүүргийн эмч нар ажлаа хийдгээрээ л хийнэ. Ингэж хөтөлбөр гэж сүржигнэн 2012 онд эмч нарт хэт ачаалал өгөх шаардлага байхгүй. Өнөөдөр Монголд хүүхдийн нэгдсэн эмнэлэг байхгүй байна. Ингэж хүүхдийг нэг удаа үзээд өнгөрөх тэр төгрөгөөр чинь бүхэл бүтэн хүүхдийн нэгдсэн эмнэлэг барьж болно шүү дээ. Сургууль, цэцэрлэгийн 23 хувь нь л эмчтэй байгаа. Тэр эмч нар нь үдийн цай хөтөлбөрийн цэстэй ноцолдон өдөр хоногийг өнгөрөөн суудал бөглөж байна.“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 5,4 тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулсан шиг энэ аяны мөнгийг салхинд хийсгэмээргүй байна” гэж байсныг эрүүл мэндийн салбарынхан санаж байгаа болов уу.

Тухайн үедээ тууз хайчлан нээлтийг нь сүртэй хийсэн хүүхэд бүрийг эрүүлжүүлэх зорилго өвөртөлсөн “Эрүүл монгол хүүхэд” аяны хүрээнд 0-18 насны бүх хүүхдийг эмчийн үзлэгт хамруулан оношлон эмчлэх байв. Үүнд зориулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөгийг тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр санхүүжүүлсэн юм. Гэвч эл аянаар хүүхэд, багачуудын шүдний эрүүл ахуйг шалгаснаас биш эрүүл мэндийн “жинхэнэ” манаагаа хийсэн гэхэд эргэлзээтэй. Хэрвээ хөтөлбөр шүдний өвчлөлөөсөө илүүтэй нарийн шинжилгээ хийсэн бол охины суурь өвчин илрэх байсан биз. Эсвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлсэнчлэн ачааллаа дийлэхгүй эмнэлгийн эмч нарыг түргэн авахуулж байснаас 18 тэрбумаараа хүүхдийн томхон шиг нарийн мэргэжлийн эмнэлэг байгуулсан бол Н.Энхбилэг охин байтугай дараа, дараагийн вакцины тарилгаар илэрч болох суурь өвчтэй олон хүүхдэд гарч болох хүндрэлээс сэргийлж болох байсан мэт.

Ямартай ч, энэ явдлаас үүдэн салбартаа чухал асуудал хөндөн ярихын оронд суурь өвчтэйгөө мэдэхгүй вакцин тариулж өвчнөө хүндрүүлсэн гэж юу ч мэдэхгүй бяцхан охинд өөрт нь хамаг бурууг тохоод өнгөрөх гэсэн эрүүл мэндийн салбарынхны увайгүй үйлдэл ичиг ичиг...
0 Сэтгэгдэл
bi huuheddee hezee ch bag hiilgehgvi
urhiin emcheer chadvartai hun tavumaar bna yu ch medehgui yumnuud l bhiin arai denduu
Эруул мэндиин салбарыг улс торчид удирдаж эхлэснээс хойш дампуурсан юм биш уу дээ ? Монголыг соноож байгаа хархнууд бол монголчууд тэр дотроос улс торчид нь гэдгииг ойлгох цаг ирсэн дээ
huuhdedee baktsin hiilgeh uu? yahuu????????????
ene uneheer elgeeree mulhuud baigaa eruul mendiin salbartaa anhaaral taviachee arai denduu yumaa etseg eh n aminaasaa ch iluu hairlaj baigaa yu ch medehgui nyalh ursed mini vaktsin nereer yu tariad bnaa ....
emnelegt huuhed 10 houulhaar daatgalaas 600 myangan togrog avdag gene gej tend baisan humuus yarij bna ene unen uu
ovorhangain uynga sumaas irsen 8 sartai huuhed eh nyalhasiin medrel dotoriin tasguudaar 22 honog onosh togtoogdohgui bj bgaad 4 honogiin omno seheend orchloo anh hevtehdee ineegeed aaviigaa haraad temuuldeg baisan huuhed 22 honogiin hugatsaand edgereh bish ulam muudsaar seheend orchloo ene saidiig n ogtsruulmaar yum daa eh nyalhasd ajilladag emch n hurtel boor ovdohod tsiston uudag biluu gej sahiur etseg ehees asuuj bna daa tsaana chin bid amid yavah batalgaa bna uu mongoliin urs mash olon boltugai gej ih zohiolch erooson gesen getel EH NYALHASIIN EMNELEG yagaad olon bolgohgui bur alaad bgaa yum be bi tend huuhdee sahij bgaa gomdoltoi etseg ehuudees tsoohniih n utasnuudiig avsan herev todruulmaar baival 99062195 dugaart zalgaarai
Хамгийн их уншсан