Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боливи цөмийн эрчим хүч ашигладаг улс болно
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес “Бид тун удахгүй энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашигладаг улс болох гэж байна. Үүнд шаардлагатай түүхий эд бидэнд хангалттай. Бид ийм эрхтэй” гэсэн мэдэгдэл хийжээ.
Боливи нь цөмийн цахилгаан станц ашиглахад шаардлагатай боловсон хүчнийг хөрш Аргентинд сургалтад явуулан бэлдсэн аж.
Ийнхүү саяхан сансарт “Тупак Катари” нэртэй анхны хиймэл дагуулаа хөөргөөд авсан Боливи нь цөмийн цахилгаан станцтай болвол Латин Америкийн хамгийн буурай орон гэж хэлэгдэхээ болино гэдэгт итгэлтэй байгаагаа Эво Моралес онцолсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан