Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Монголын судлаач бүсгүй MIT-гийн Левитаны тэтгэлэг хүртлээ
Өнгөрөгч онд дэлхийн хамгийн шилдэг их сургуулиар тодорсон Массачусеттсын Технологийн Институт буюу MIT-д багшилдаг монгол бүсгүй Б.Мандухай сургуулиасаа 25 мянган ам.долларын судалгааны тэтгэлэг хүртжээ. Тэрээр удахгүй гаргах “Парламент хүртэлх мянган алхам: Сонгууль, Эмэгтэйчүүдийн оролцоо ба пост социалист Монгол дахь жендерийн шилжилт” хэмээх номныхоо судалгааны ажлыг дуусгахад энэ тэтгэлгээ зориулахын зэрэгцээ Монголын эмэгтэй улстөрчдийн жишээ болгон УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тухай баримтат кино хийхэд ашиглах юм байна.
Түүний хүртсэн тэтгэлэг нь MIT-гээс олгодог Жеймс А.Левитаны нэрэмжит, нэр хүндтэй шагнал бөгөөд энэ жил олон сайн судалгааны санал нэр дэвшсэнээс АНУ-д Монголоор дагнасан антропологийн ганц судлаач болох Б.Мандухайг сонгожээ.“Левитаны шагналыг хүртсэн нь миний амьдралыг өөрчлөх болно. Энэ тэтгэлгээр би Монголын эмэгтэй улстөрчид пост социалист нийгэмд ямар сорилт бэрхшээлтэй тулгарч, ардчиллын эхэн үеийн сонгуульд хэрхэн бүдэрч байсан, эргээд тэр нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүч авахад хэрхэн тусласан тухай судалгаагаа дуусгах боломжтой болно” хэмээн сургуулийнхаа “MIT News” цахим хуудаст ярьжээ.
Б.Мандухайгийн бичиж буй дээрх ном нь түүний хоёр дахь ном аж. Түүний анхны ном нь 2012 онд Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газар эрхлэн гаргасан “Tragic Spirits: Shamanism, Socialism and the State of Neoliberalism in Mongolia” нэртэй коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад бөө шүтлэг хэрхэн эргэн сэргэж буй тухай бүтээл байжээ.
Ер нь, профессор Б.Мандухай шашин, бөө мөргөл, жендер, феминист судалгаа, ардчилал, сонгууль, улс төрийн антропологи, улс төрийн хүчирхийлэл зэрэг сэдвээр Монгол, төв болон зүүн Ази, Орос, Зүүн Европын жишээн дээрх голчлон судалгаа хийдэг аж.
Харин УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн баримтат киноны тухайд 2008 оны сонгуулийн үр дүнгийн дараа сонгууль будилсан гэх гомдлоор хэрхэн шүүхэд хандаж ялсан, гэвч суудлаа авч чадаагүй, энэ бүхний дараа 2012 оны сонгуульд ялсан жишээнээс нь аваад түүний аливаа асуудалд анализ хийх, бодож дүгнэх, шийдэх ур чадварыг нь харуулна хэмээн тодорхойлжээ. Арилжааны хэв маягтай болсон сонгууль,мөнгөөр замаа засдаг улс төрийн намуудын эсрэг өөрт байгаа хязгаарлагдмал нөөцийг маш их бодож төлөвлөсөн оюуны чадвараа ашиглан хэрхэн УИХ-ын гишүүн болсон тухай өгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Харин Б.Мандухагийн тухай цухас танилцуулахад, МУИС-д утга зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хүртсэнийхээ дараа сургуульдаа багшилж байгаад Харвардын их сургуульд докторын зэргээ хамгаалсан байна. Тэрээр MIT-д орохоос өмнө Харвардын антропологийн тэнхимдээ багшилж байжээ. Левитан бол түүний хүртсэн анхны тэтгэлэг биш. Тэрээр 1995 онд Фулбрайтын тэтгэлэг хүртсэнээс хойш Харвардын, Соросын сангийн, Уэннер Грэний,MIT-гийн гээд маш олон тэтгэлэг жил дараалан хүртэж байжээ.
Өнгөрөгч онд дэлхийн хамгийн шилдэг их сургуулиар тодорсон Массачусеттсын Технологийн Институт буюу MIT-д багшилдаг монгол бүсгүй Б.Мандухай сургуулиасаа 25 мянган ам.долларын судалгааны тэтгэлэг хүртжээ. Тэрээр удахгүй гаргах “Парламент хүртэлх мянган алхам: Сонгууль, Эмэгтэйчүүдийн оролцоо ба пост социалист Монгол дахь жендерийн шилжилт” хэмээх номныхоо судалгааны ажлыг дуусгахад энэ тэтгэлгээ зориулахын зэрэгцээ Монголын эмэгтэй улстөрчдийн жишээ болгон УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тухай баримтат кино хийхэд ашиглах юм байна. Түүний хүртсэн тэтгэлэг нь MIT-гээс олгодог Жеймс А.Левитаны нэрэмжит, нэр хүндтэй шагнал бөгөөд энэ жил олон сайн судалгааны санал нэр дэвшсэнээс АНУ-д Монголоор дагнасан антропологийн ганц судлаач болох Б.Мандухайг сонгожээ.“Левитаны шагналыг хүртсэн нь миний амьдралыг өөрчлөх болно. Энэ тэтгэлгээр би Монголын эмэгтэй улстөрчид пост социалист нийгэмд ямар сорилт бэрхшээлтэй тулгарч, ардчиллын эхэн үеийн сонгуульд хэрхэн бүдэрч байсан, эргээд тэр нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүч авахад хэрхэн тусласан тухай судалгаагаа дуусгах боломжтой болно” хэмээн сургуулийнхаа “MIT News” цахим хуудаст ярьжээ.
Б.Мандухайгийн бичиж буй дээрх ном нь түүний хоёр дахь ном аж. Түүний анхны ном нь 2012 онд Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газар эрхлэн гаргасан “Tragic Spirits: Shamanism, Socialism and the State of Neoliberalism in Mongolia” нэртэй коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад бөө шүтлэг хэрхэн эргэн сэргэж буй тухай бүтээл байжээ.
Ер нь, профессор Б.Мандухай шашин, бөө мөргөл, жендер, феминист судалгаа, ардчилал, сонгууль, улс төрийн антропологи, улс төрийн хүчирхийлэл зэрэг сэдвээр Монгол, төв болон зүүн Ази, Орос, Зүүн Европын жишээн дээрх голчлон судалгаа хийдэг аж.
Харин УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн баримтат киноны тухайд 2008 оны сонгуулийн үр дүнгийн дараа сонгууль будилсан гэх гомдлоор хэрхэн шүүхэд хандаж ялсан, гэвч суудлаа авч чадаагүй, энэ бүхний дараа 2012 оны сонгуульд ялсан жишээнээс нь аваад түүний аливаа асуудалд анализ хийх, бодож дүгнэх, шийдэх ур чадварыг нь харуулна хэмээн тодорхойлжээ. Арилжааны хэв маягтай болсон сонгууль,мөнгөөр замаа засдаг улс төрийн намуудын эсрэг өөрт байгаа хязгаарлагдмал нөөцийг маш их бодож төлөвлөсөн оюуны чадвараа ашиглан хэрхэн УИХ-ын гишүүн болсон тухай өгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Харин Б.Мандухагийн тухай цухас танилцуулахад, МУИС-д утга зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хүртсэнийхээ дараа сургуульдаа багшилж байгаад Харвардын их сургуульд докторын зэргээ хамгаалсан байна. Тэрээр MIT-д орохоос өмнө Харвардын антропологийн тэнхимдээ багшилж байжээ. Левитан бол түүний хүртсэн анхны тэтгэлэг биш. Тэрээр 1995 онд Фулбрайтын тэтгэлэг хүртсэнээс хойш Харвардын, Соросын сангийн, Уэннер Грэний,MIT-гийн гээд маш олон тэтгэлэг жил дараалан хүртэж байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























