Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Амьд явахыг хориглоно
Сүүлийн хэдэн жилд Монголд юу болоод байна аа. Энх цаг байтал дайн дажин, хорлон сүйтгэх ажиллагаа болж байна уу гэлтэй. Өглөө ажилдаа явлаа хэмээн эхнэр, хүүхдээ үнсээд гарсан хүн орой нь бурхны оронд очжээ гэх мэдээлэл олон хүнийг айдаст автууллаа.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1,1-д “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээжээ. Түүнчлэн тус зүйлийн
1,2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгаль тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”
1.6-т “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”
1.18-т “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж тунхаглан заажээ. Гэвч цөөхөн хэдэн монголчууд Үндсэн хуульд тунхаглаж өгсөн эрхээ байтугай өндөр наслах эрхээ ч эдэлж чадалгүй цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзсээр.
Судалгаагаар 1945 оны чөлөөлөх дайн, 1939 оны Халхын голын дайнд алдсан цэрэг эрсээс илүү 3000 гаруй хүнээ бид жилдээ гэнэтийн ослоор алдаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, 100000 хүнд тохиолдох гэмт хэргээс улбаалан амиа алдсан хүн болон шоронгийн хоригдлын тоогоороо дэлхийд монголчууд тэргүүлж буй аж.
Харин статистикчдын тооцооллоор жилдээ 73 мянга орчим хүүхэд төрж, 15 мянга орчим хүн нас бардаг Монгол орны хувьд 3000 хүнээ зүй бусаар алдана гэдэг их тоо. Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн онд болзоондоо, хичээлдээ, ажилдаа, найзтайгаа уулзах гэж явж байгаад цаг бусаар амиа алдсан цэл залуухан охид, хөвгүүдэд тохиолдсон харамсалтай явдлыг санаж байгаа байх. Хотын хөгжил цэцэглэлт нэрийн дор “нуугдах” осол аваар, заналхийлэл хөгшин, залуу, хүүхэд гэж ялгалгүй алтан амийг нь авч одож байгаа Монголд амьд явах баталгаа байна уу хэмээн эрх баригчдаас асуухад хүргэж буй.
Худалч хүнд бараг гэрээсээ гараад л согтуу жолоочийн автомашинд, баригдаж буй барилгын тэнэсэн төмөр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нь хангаагүй кранд даруулах эрсдэл энд тэндээс отно. Цаашлаад хариуцлагагүй эмч, сувилагч, сурч боловсрох нөхцөл хангаагүй сургуулийн орчин гээд амьд явах баталгаагүй орчинд ажиллаж, амьдарч буй нийслэлийн иргэдийнхээ төлөө хотын удирдлага, төр засаг юу хийж байна вэ?
Өнөөдөр хамгийн амар тайван байж болох гэр орондоо ч сэтгэл тайван суух аргагүй. Хэн нэгэн согтуу жолооч байтугай намайг хамгаалах цагдаа хүртэл сархдандаа халуурч айл гэрийн голомтыг сүйтгэн эвдэлж, хоёр хүүхдийнх нь эрүүл мэндийг нь хохироосон өнгөрсөн есдүгээр сарын 9-нд гарсан хэрэг одоо ч мартагдаагүй байна. Амьд явах эрхэнд нь халдсан эмгэнэлт тохиолдол бүрийг дурдахаас илүүтэй тоо баримтаар өгүүлэхийг хичээлээ.
Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр манай улсад осол гэмтэл нь нас баралтын шалтгааны гуравдугаарт бичигдэж байна. 2002 онд осол гэмтлийн улмаас нас барсан үзүүлэлт 7.7 хувь байсан бол 2010 онд 9.3 хувь болж тус тус өссөн гэнэ. Харин насны бүлгээр нь үзэхэд ид хөдөлмөрийн буюу 20-44 насны эрэгтэйчүүдийн нас баралт тэргүүлж байгаа аж. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 2007-2010 онд нас барсан 1652 тохиолдол бүртгэгдсэнээс 30.4 хувь нь зам тээврийн ослын, 19.6 хувь нь бусдад хорлогдсоны, 17.9 хувь нь бүх төрлийн уналтын улмаас нас барсан байна. Зөвхөн тоогоор өгүүлэхэд л ийм дүр зураг гарч ирлээ.
Үнэндээ, төр засгийнх нь дулимаг, сул бодлого, төрийн үйл хэргийг иргэддээ хүргэх төрийн байгууллагынх нь үлбэгэр байдлаас болж хэчнээн хүн цаг бусаар хорвоог үдэж, үхсэнийх нь хохь, амьдынх нь зол болж явахыг таашгүй нь. ДЭМБ-ын ажилтан доктор С.Р Говинд “Хүчирхийлэл, осол гэмтэл болон тахир дутуу болох нь дэлхий дахинд нас баралтын есөн хувийг эзэлж байна. 15 - 44 насны хүмүүсийн дунд нас баралтын тэргүүлэх 15 шалтгааны долоо нь осол гэмтлээс үүдэлтэй ба хүүхэд болон өсвөр насныхан осолд илүү өртөмхий байдаг. Хүйсээр нь авч үзвэл осол гэмтлийн улмаас нас баралт эрэгтэйчүүдэд илүү байхад эмэгтэйчүүдэд түлэгдэлт, хамтран амьдрагчаас бэлгийн хүчирхийлэл, гэмтэлд өртөх эрсдэл өндөр. Түүнчлэн дэлхий дахинд жил тутам зам тээврийн ослын улмаас 1.2 сая хүн нас барж, 20-50 сая хүн гэмтэж бэртэж, улс орнуудын эдийн засагт үзүүлэх хохирол нь үндэсний нийт бүтээгдэхүүний 1-4 хувьтай тэнцэж байна. Эдгээр гэмтэл ослын улмаас нас барагсдын 90 хувь нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад оногддог. Хэрвээ энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дээрх шалтгааны улмаас нас барах хүний тоо 2020 онд 1.9 сая хүрэх төлөвтэй байна” хэмээсэн.
Хөгжингүй орнуудын туршлагаар хурдацтай хөгжлийг осол аваар үргэлж дагадаг бөгөөд төрийн бодлого, хатуу гар энэ бүхнээс сэргийлж чадна хэмээн албанынхан хэлсэн байдаг. Тэгэхээр Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлэхийн төлөө төр засгийн зүгээс сэтгэл тавьж, хуруугаа хөдөлгөөсэй.
Энэ өдөр хэн нэгний халамжит хань, хайртай ээж, аав, энхрий үр аюул ослоос хол байгаасай гэж залбиръя.
БОЛЬЁ ОО
Сүүлийн хэдэн жилд Монголд юу болоод байна аа. Энх цаг байтал дайн дажин, хорлон сүйтгэх ажиллагаа болж байна уу гэлтэй. Өглөө ажилдаа явлаа хэмээн эхнэр, хүүхдээ үнсээд гарсан хүн орой нь бурхны оронд очжээ гэх мэдээлэл олон хүнийг айдаст автууллаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1,1-д “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээжээ. Түүнчлэн тус зүйлийн
1,2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгаль тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”
1.6-т “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”
1.18-т “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж тунхаглан заажээ. Гэвч цөөхөн хэдэн монголчууд Үндсэн хуульд тунхаглаж өгсөн эрхээ байтугай өндөр наслах эрхээ ч эдэлж чадалгүй цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзсээр.
Судалгаагаар 1945 оны чөлөөлөх дайн, 1939 оны Халхын голын дайнд алдсан цэрэг эрсээс илүү 3000 гаруй хүнээ бид жилдээ гэнэтийн ослоор алдаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, 100000 хүнд тохиолдох гэмт хэргээс улбаалан амиа алдсан хүн болон шоронгийн хоригдлын тоогоороо дэлхийд монголчууд тэргүүлж буй аж.
Харин статистикчдын тооцооллоор жилдээ 73 мянга орчим хүүхэд төрж, 15 мянга орчим хүн нас бардаг Монгол орны хувьд 3000 хүнээ зүй бусаар алдана гэдэг их тоо. Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн онд болзоондоо, хичээлдээ, ажилдаа, найзтайгаа уулзах гэж явж байгаад цаг бусаар амиа алдсан цэл залуухан охид, хөвгүүдэд тохиолдсон харамсалтай явдлыг санаж байгаа байх. Хотын хөгжил цэцэглэлт нэрийн дор “нуугдах” осол аваар, заналхийлэл хөгшин, залуу, хүүхэд гэж ялгалгүй алтан амийг нь авч одож байгаа Монголд амьд явах баталгаа байна уу хэмээн эрх баригчдаас асуухад хүргэж буй.
Худалч хүнд бараг гэрээсээ гараад л согтуу жолоочийн автомашинд, баригдаж буй барилгын тэнэсэн төмөр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нь хангаагүй кранд даруулах эрсдэл энд тэндээс отно. Цаашлаад хариуцлагагүй эмч, сувилагч, сурч боловсрох нөхцөл хангаагүй сургуулийн орчин гээд амьд явах баталгаагүй орчинд ажиллаж, амьдарч буй нийслэлийн иргэдийнхээ төлөө хотын удирдлага, төр засаг юу хийж байна вэ?
Өнөөдөр хамгийн амар тайван байж болох гэр орондоо ч сэтгэл тайван суух аргагүй. Хэн нэгэн согтуу жолооч байтугай намайг хамгаалах цагдаа хүртэл сархдандаа халуурч айл гэрийн голомтыг сүйтгэн эвдэлж, хоёр хүүхдийнх нь эрүүл мэндийг нь хохироосон өнгөрсөн есдүгээр сарын 9-нд гарсан хэрэг одоо ч мартагдаагүй байна. Амьд явах эрхэнд нь халдсан эмгэнэлт тохиолдол бүрийг дурдахаас илүүтэй тоо баримтаар өгүүлэхийг хичээлээ.
Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр манай улсад осол гэмтэл нь нас баралтын шалтгааны гуравдугаарт бичигдэж байна. 2002 онд осол гэмтлийн улмаас нас барсан үзүүлэлт 7.7 хувь байсан бол 2010 онд 9.3 хувь болж тус тус өссөн гэнэ. Харин насны бүлгээр нь үзэхэд ид хөдөлмөрийн буюу 20-44 насны эрэгтэйчүүдийн нас баралт тэргүүлж байгаа аж. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 2007-2010 онд нас барсан 1652 тохиолдол бүртгэгдсэнээс 30.4 хувь нь зам тээврийн ослын, 19.6 хувь нь бусдад хорлогдсоны, 17.9 хувь нь бүх төрлийн уналтын улмаас нас барсан байна. Зөвхөн тоогоор өгүүлэхэд л ийм дүр зураг гарч ирлээ.
Үнэндээ, төр засгийнх нь дулимаг, сул бодлого, төрийн үйл хэргийг иргэддээ хүргэх төрийн байгууллагынх нь үлбэгэр байдлаас болж хэчнээн хүн цаг бусаар хорвоог үдэж, үхсэнийх нь хохь, амьдынх нь зол болж явахыг таашгүй нь. ДЭМБ-ын ажилтан доктор С.Р Говинд “Хүчирхийлэл, осол гэмтэл болон тахир дутуу болох нь дэлхий дахинд нас баралтын есөн хувийг эзэлж байна. 15 - 44 насны хүмүүсийн дунд нас баралтын тэргүүлэх 15 шалтгааны долоо нь осол гэмтлээс үүдэлтэй ба хүүхэд болон өсвөр насныхан осолд илүү өртөмхий байдаг. Хүйсээр нь авч үзвэл осол гэмтлийн улмаас нас баралт эрэгтэйчүүдэд илүү байхад эмэгтэйчүүдэд түлэгдэлт, хамтран амьдрагчаас бэлгийн хүчирхийлэл, гэмтэлд өртөх эрсдэл өндөр. Түүнчлэн дэлхий дахинд жил тутам зам тээврийн ослын улмаас 1.2 сая хүн нас барж, 20-50 сая хүн гэмтэж бэртэж, улс орнуудын эдийн засагт үзүүлэх хохирол нь үндэсний нийт бүтээгдэхүүний 1-4 хувьтай тэнцэж байна. Эдгээр гэмтэл ослын улмаас нас барагсдын 90 хувь нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад оногддог. Хэрвээ энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дээрх шалтгааны улмаас нас барах хүний тоо 2020 онд 1.9 сая хүрэх төлөвтэй байна” хэмээсэн.
Хөгжингүй орнуудын туршлагаар хурдацтай хөгжлийг осол аваар үргэлж дагадаг бөгөөд төрийн бодлого, хатуу гар энэ бүхнээс сэргийлж чадна хэмээн албанынхан хэлсэн байдаг. Тэгэхээр Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлэхийн төлөө төр засгийн зүгээс сэтгэл тавьж, хуруугаа хөдөлгөөсэй.
Энэ өдөр хэн нэгний халамжит хань, хайртай ээж, аав, энхрий үр аюул ослоос хол байгаасай гэж залбиръя.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Иргэн Д.
Амьд явах эрх үгүй болсон шүү дээ.Үүнийг чинь Элбэгдорж,Бат-үүл нар бий болгосон юм.Хожим хойно тэднийг харааж сүнсийнь өндөлзтөл хараана.
2014.01.09
2014.01.09























