Билгийн

Доллар (USD)

2787.0

Улаанбаатар

+10°C
USD / 3588.0₮
CNY / 499.7₮
KRW / 2.65₮
SEK / 376.6₮
JPY / 24.73₮
RUB / 49.72₮
EUR / 4054.0₮
CHF / 4316.0₮
GBP / 4800.0₮
HKD / 460.7₮
CAD / 2592.0₮
AUD / 2348.0₮
SGD / 2787.0₮
NZD / 2165.0₮
TRY / 95.1₮
USD / 3588.0₮
CNY / 499.7₮
KRW / 2.65₮
SEK / 376.6₮
JPY / 24.73₮
RUB / 49.72₮
EUR / 4054.0₮
CHF / 4316.0₮
GBP / 4800.0₮
HKD / 460.7₮
CAD / 2592.0₮
AUD / 2348.0₮
SGD / 2787.0₮
NZD / 2165.0₮
TRY / 95.1₮
USD / 3588.0₮
CNY / 499.7₮
KRW / 2.65₮
SEK / 376.6₮
JPY / 24.73₮
RUB / 49.72₮
EUR / 4054.0₮
CHF / 4316.0₮
GBP / 4800.0₮
HKD / 460.7₮
CAD / 2592.0₮
AUD / 2348.0₮
SGD / 2787.0₮
NZD / 2165.0₮
TRY / 95.1₮
USD / 3588.0₮
CNY / 499.7₮
KRW / 2.65₮
SEK / 376.6₮
JPY / 24.73₮
RUB / 49.72₮
EUR / 4054.0₮
CHF / 4316.0₮
GBP / 4800.0₮
HKD / 460.7₮
CAD / 2592.0₮
AUD / 2348.0₮
SGD / 2787.0₮
NZD / 2165.0₮
TRY / 95.1₮
СОГТУУ ЖОЛООЧ БҮХ НАСААРАА ЖОЛООНЫ АРД СУУХ ЭРХГҮЙ ГЭВ

Харамсалтай нь, дэлхийн хэмжээнд зам тээврийн осолд хүргэдэг гол шалтгааны нэг нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барих явдал гэдгийг улс орон болгоны статистик мэдээлэл харуулаад олон жил болж байна. Иймд улс болгон олон нийтийг хамарсан том баяр ёслолын үеэр, согтуу жолооч, согтуугаар жолоо барихын эсрэг кампанит ажил явуулдаг.
Үүний нэг жишээ нь  Польшийн Засгийн газрын санал болгосон хуулийг төсөл. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суусан хүмүүст хэрэглэх хорио цээрийн хэмжээгээр энэ хууль дэлхийн хамгийн хатуу хуулийн нэг болох бололтой.
2014 оны нэгдүгээр сарын 1-нд Польшийн Камень Поморский нутагт согтуу жолооч зургаан хүн, түүний дотор нэг нярай хүүхдийг дайрсан эмгэнэлтэй бөгөөд аймшигтай хэрэг гарсан байна.
Энэ хэргийн дараа Польшийн Засгийн газраас шинэ хууль санаачлан парламентдаа батлуулахаар оруулжээ. Шинэ хуулийн дагуу хүний аминд хүрсэн авто осол гаргасан жолоочийн эрхийг насанд туршид нь хасч байхаар болсон байна.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск “Хүнд ноцтой гэмтэл учруулсан эсвэл хүний аминд хүрсэн хүн шууд л цаашид хэзээ ч жолоо барих эрхгүй болох ёстой. Ийм осол гаргасан л бол ямар ч өршөөлгүйгээр бүх эрхийг хасдаг болох хэрэгтэй” гэжээ.Ши­нэ хуулийн дагуу осол гар­гаагүй ч халамцуугаар жолоо барьж байгаад баригдсан хүнд эхний удаад 1600 ам.долларын торгууль ноогдуулж, давтан хэрэг хийвэл 3200 ам.долларын торгууль ноогдуулж байх санал гаргажээ.
Үүнтэй зэрэгцэн 2015 он гэхэд Польшийн машин бол­гонд жолоочийн согтуурлын зэрэг тогтоогч суулгах ёстой гэсэн байна. Алко тестер буюу согтуурлын зэрэг тогтоогч нь машины асаах механизмтай шууд холбоотой байдаг. Улмаар жолооны ард суусан хүн тусгай суваг руу үлээсний дараа хуулийн дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү их этилийн спирт илэрвэл машин асахаа больдог.
Ийм мэдрэгч ба түүнтэй холбоотой асаах төхөөрөмж сүүлийн үед Европт түлхүү ашиглагдах болсон билээ.
Польшийн Ерөнхий сайд Туск энэ талаар “Ийм тө­хөөрөмж машин болгонд заа­вал байх ёстой. Бид хуульч­лан баталж чадвал “санамсаргүй” архи уусан гэдэг нэртэй хүмүүсийг жолоо барихаас урьдчилан сэргийлнэ ” гэжээ.
Ер нь, сүүлийн жилүүдэд авто ослын улмаас амиа алдсан хүний тоо геометрийн прогрессээр нэмэгдэж байгаа нь зөвхөн Польш гэлтгүй авто зам, машины хэрэглээ энгийн үзэгдэл болсон улс болгоны хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болоод байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Авто ослын улмаас гэмтэж бэртэхэд хүргэдэг зүйлс зөвхөн согтууруулах ундаа хэрэглэх гэвэл хэтрүүлэг болох биз. Жолоо барьсан хүнийг осолд хүргэдэг өөр олон хүчин зүйл бий.
Эдгээрт нь аюулгүй бүс зүүхгүй байх, улаан гэрлээр явах, зөвшөөрөөгүй газар машинаа тавих, хурд хэтрүүлэх гэсэн түгээмэл алдаа ордог.
Бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасах хэтэрсэн алхам гэх нэгэн гарах нь мэдээж. Гэхдээ л энэ мэт маш хатуу, цээрлүүлэх арга хэмжээ авч эхлэхгүй бол цаашид дэлхийн хэмжээнд авто ослын улмаас амиа алдсан хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр Сири, Ирак гэх мэт “мөнхийн” дайнтай улсад сум, бөмбөгөнд өртөн амиа алддаг хүний тооноос давж гарах дээрээ тулаад байгаа.
Энэ дашрамд дэлхийн улсуудад зам тээврийн ослын улмаас хүн гэмтэхэд хүргэдэг гол зөрчлүүдэд ямар шийтгэл оногдуулдаг талаар сонирхуулъя.

Их Британи

Хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс цагт 60 км-ээр хэтрүүлбэл 1000 фунт хүртэл торгууль ногдуулна. Та Монгол банкны сайт руу орж байгаад нэг фунт ямар ханштай байгааг хараад тооцоод үзээрэй.
Халамцуу үедээ машин баривал 3000 фунтээр торгоно.
Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол 500 фунтийн торгуультай. Манайхан яагаад ч юм жолооч л аюулгүйн бүс зүүх ёстой, зорчигчид зүүх албагүй гэсэн ойлголттой болчихсон. Харин Их Британид жолооч гэлтгүй зорчигч аюулгүйн бүс зүүгээгүй байхад л ийм их төгрөгөөр торгуулна.
Улаан гэрлийг зөрчин хөдөлгөөнд оролцвол 1800 фунтын торгуультай.

Герман

Хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлбэл 480 еврогийн торгуультай.
Халамцуугаар жолоо барьж байгаад баригдвал анх­ны удаад 500 евро, гурав дахиа баригдвал 3000 еврогийн торгуультай. Еврогийн монгол төгрөгтэй харьцах ханшийг харж байгаад та бодоод үзээ­рэй. 3000 евро гэдэг хэдий хэм­­­­­­жээний төгрөг болох  билээ.
Зөвшөөрөлгүй газар машинаа зогсоон бол 25 еврогийн торгуультай.
Аюулгүйн бүс зүүгээгүй бол 30 еврогийн торгуультай.
Гэрлэн дохио зөрчвөл 360 еврогийн торгуультай.

Ирланд

Хурд хэтрүүлбэл 80 евро.
Халамцуу машин барьвал 5000 еврогоор торгоод жолоо барих эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасна.
Зөвшөөрөлгүй газар машинаа тавьсан бол 80 евро.
Гэрлэн дохион зөрчвөл 80 евро.
Аюулгүйн бүс зүүгээгүй бол 60 евро.

Итали

Хурд хэтрүүлбэл 3119 еврогоор торгоно. Халамцуу машин баривал 6000 хүртэл еврогоогр торгоод хоёр жил жолоо барих эрхийг нь хасна.
Аюугүйн бүс зүүгээгүй жо­лоочийг 300 еврогоор торгоно.
Гэрлэн дохио зөрчвөл 599 еврогийн торгуультай.

Канад

Хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлбэл 10 мянган ам. доллараар торгоно.
Халамцуу машин баривал 600 ам.доллараар торгоод жолоо барих эрхийг түр хугацаагаар хасна.
Буруу газар машинаа тавьсан бол 100 ам.доллар.
Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол 1000 ам.доллар.
Гэрлэн дохио зөрчвөл 144 ам.доллар.

Хятад

Хурд хэтрүүлбэл 318 ам.доллар.
Согтуу машин баривал 2000 хүртэл юанийн торгууль ноогдуулахын сацуу, согтолтын зэрэг өндөр байвал зургаан сар хүртэл хугацаагаар хорино. Хүний аминд хүрсэн авто осол гаргавал шууд цаазаар авна. Ийм хатуу хуулийн хажууд Польшийн Засгийн газраас гаргасан бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасах хууль өршөөл шиг л санагдах биз.
Буруу газар машинаа тавибал 20 ам.доллар.
Аюулгүйн бүс зүүгээгүй бол 10 ам.доллар. Гэрлэн дохио зөрчвөл 30 ам. доллараар торгоод дээр нь зургаан торгуулийн оноо өгнө. Торгуулийн оноо явсаар 12 хүрвэл жолоо барих эрхийг шууд гурван сараар хураан авна.

АНУ

Америкийн муж болгон дот­роо мөрддөг тусдаа хуультай. Иймд дун­даж хэм­жээг үзүүлснийг бодол­цоо­рой.
Хурд хэтрүүлбэл 500 ам.доллар.
Согтуу машин баривал 1000 ам.доллар хүртэл торгоно. Үүний дээр согтуу жолооч шүүхэд дуудагдах бөгөөд заавал өмгөөлөгч хөлслөн авч өөрийгөө өмгөөлүүлэхэд хамгийн багаар бодож 4000 ам.доллар үрдэг.
Зөвшөөрөлгүй газар машинаа тавибал 40 ам.дол­лар. Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол 50 ам.доллар. Гэрлэн дохиог зөрчвөл 60 ам.доллар.

Финлянд

Хурд хэтрүүлбэл 115 евро. Гэхдээ торгуулийн хэмжээ нь хууль зөрчигчийн сарын дундаж орлогоос шууд хамааралтай. Хэдий чинээ баян хүн хурд хэтрүүлээд баригдана тэр хэмжээгээр ногдох торгууль өндөр байна. Финляндын хэмжээнд “дээд амжилт” нь нь хурд хэтрүүлсний төлөө 170 мянган евро төлсөн тохиолдол байдаг аж.
Согтуу машин барьж байгаад баригдвал согтолтын зэрэг ба тухайн хүний орлогын төвшнөөс хамаараад 90 еврогоос эхлээд 360 хүртэл еврогоор торгон, жолоо барих эрхийг гурван сараар хасах, цаашлаад шоронд хорих хүртэл шийтгэлтэй.
Буруу газар машинаа тавибал 40 евро.
Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол 35 евро.
Гэрлэн дохио зөрчвөл доод тал нь 64 евро. Дээд хэмжээ нь зөрчигчийн жилийн дундаж орлогоос хамаарна.

Франц

Хурд хэтрүүлбэл 1500 евро.
Согтуу машин баривал согтолтын зэргээс хамааран 4500 хүртэл еврогоор торгон гурван жил эрхийг нь хасна.
Буруу газар машин тавибал 10 евро. Аюулгүйн бүс зүүгээгүй бол 135 евро. Гэрлэн дохио зөрчвөл 90 евро.

Япон

Хурд хэтрүүлбэл 800 ам.доллар.
Согтуу машин баривал доод тал нь 8700 ам.доллар. Хүний аминд хүрсэн осол гаргасан бол 2,5 сая ам.долларын торгуультай.
Буруу газар машинаа тавьсан бол 900 ам.доллар.
Аюулгүйн бүсээ зүгээгүй бол 450 ам.доллар.
Гэрлэн дохио зөрчвөл 417 ам.доллар.
Эндээс хамгийн хатуу гэж болохоор шийтгэл нь хам­гийн гэмгүй гэж болохоор зөр­чилд ноогдуулж байгааг та ан­заар­сан биз. Тэр нь аюулгүйн бүс зүүгээгүйн төлөөх торгууль юм.
Дашрамд сонирхуулахад аюулгүйн анхны бүсийг тэртээ 1885 онд Америкийн Эдвард Клэгхорн гэгч бүтээж, патент авсан байдаг. Энэ бүс нь авто биш харин сүйх тэргээр үйлчилж байгаа сүйхчний аюулгүй байдлыг хангах зо­риулалттай байжээ. Машин, онгоц бий болж, олон нийтийн хэрэглээ болсны дараагаар Английн зохион бүтээгч Жорж Кэйли онгоцны аюулгүйн бү­сийг бүтээж. Дараа нь он­гоцонд ашигладаг байсан аюул­гүйн бүсийг зөвхөн урал­дааны машины жолооч нар хэрэглэдэг байв.
Харин 1950-аад оны сүү­лээр “Volvo” компанийн зохион бүтээгч Нильс Болин гурван цэгтэй аюулгүйн бүсийг бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд удалгүй энэ бүсийг авто машин болгонд заавал байрлуулдаг болсон байдаг.
Энэ бүс нь 1959 оноос хойш хэдэн арван сая хүний амийг гарцаагүй үхлээс аварсан түүхтэй. Тиймдээ ч бүс зүүгээгүйн хүнд ногдуулдаг торгууль дэлхийн хэмжээнд өндөр байдаг аж.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Маш сайн мэдвэл зохих мэдээлэл байна бүх сайтад тавиачээ тэгвэл дээр доооргүй ойлговол автын дайн багасна даа таньд талархаллаа иймэрхүү мэдээлэл бичиж ард түмнийхээ тархийг цэнэглэж баймаар байна
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан