Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулахыг дэмжих эсэх саналаа https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор өгнө үү.

Санал асуулга тавдугаар сарын 8-30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Тодруулбал, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт 1.5 сая тонн ахуйн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий үйлдвэрийг 2025-2028 онд барих юм.

Өнөөдөр нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2025-2028 онд хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологийн үйлдвэр барихыг зорьж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан