Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болов

Өнөөдөр өглөө буюу 2014.01.09-ний өдөр нийт 850 том оврын автобус иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой байсан боловч өглөөний 08:00 цагийн байдлаар 326 том оврын тээврийн хэрэгсэл эх авалт тасарсан буюу ажилдаа гараагүй байна. Учир нь өчигдөр Автобус нэг ОНӨҮГ-ын ажилчид ажил хаясан байсан бөгөөд өнөөдөр Трансбус, Тэнүүн-Огоо, Тэнүүндэлгэр, Автобус нэгдэл компани нэгдэн ажилдаа гараагүй байна. Ажил хаялт зохион байгуулж буй компаниудын ажиллагсад, ТОАҮЭХ нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлтийг өчигдөр гаргасан боловч Э.Бат-Үүл дарга уулзах боломжгүй гэсэн хариу өгчээ. Ингээд өнөөдөр өглөө 08 цагт Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр дээрх 5 компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Ингээд үүсээд буй асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар Н.Гантөмөр даргатай удирдлагууд уулзан өнөөдөр өдөр 14 цагаас болох Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлэхээр болов. Харин Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, НЗД-ын Орлогч Н.Гантөмөр нар гадаа -33 хэмийн хүйтэн байна тиймээс автобуснуудаа үйлчилгээндээ гаргаж иргэдэд үйлчилгээгээ үзүүлнэ үү гэснээр уулзалт өндөрлөлөө. Одоогийн байдлаар зарим компанийн автобус үйлчилгээндээ гарсан гэж байгаа ч автобум нэг компанийн хувьд өнөөдөр 10 автобус л үйлчилгээнд гаргасан байна. Бусад нь хариу иртэл буюу өнөөдрийн хувьд ажилдаа гарахгүй гэдгээ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл