Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Өдөрт хэдэн халбага элсэн чихэр хэрэглэх вэ
Та өдөрт хэр их элсэн чихэр хэрэглэдэг вэ. Элсэн чихэр гэхээр зөвхөн байхуу цайндаа хийдэг нэг, хоёр халбага элсэн чихрээр хязгаарлагдана гэж бодож байна уу. Тэгвэл бидний алхам тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүд элсэн чихрийг ямар их хэмжээгээр агуулдаг гэж бодно. Ямар ч тослог, сахаргүй гэж сурталчилдаг үйлдвэрийн тарганд хүртэл таван халбагатай тэнцэх хэмжээний элсэн чихэр агуулагдаж байдаг бол Хайнзын улаан лоолийн сүмсэнд гэхэд дөрвөн халбага сахар байх жишээтэй. Хэдийгээр манайд худалдаалдаггүй ч бидний уух дуртай Starbucks-ын бага хэмжээтэй карамель фрафуччинод 11 цайны халбага элсэн чихэр агуулагддаг гээд бод доо. Бас бидний амны зугаа болгох дуртай Mars шоколадыг идлээ гэхэд найман халбага элсэн чихэр идлээ гэж бодох хэрэгтэй. Витаминжуулсан ус гэгддэг амтлаг цэвэр ус гэхэд дөрвөн халбага элсэн сахар агуулж байдаг бол кока кола, пепси ундаанд дунджаар 35 гр буву 9 халбага элсэн чихэр байдаг байна.

Ийнхүү бараг бүхий л хүнсэнд элсэн чихэр агуулагдаж байгаа нь өнөөдөр сахарыг “шинэ тамхи” болгон хувиргаад байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөгөөрөө тамхитай эн зэрэгцэнэ гэсэн үг. Элсэн чихэр нь хамгийн түрүүнд таргалалт, сахарын өвчнийг үүсгэж, цаашлаад бүх өвчний суурь болж байгаагаараа хүн төрөлхтөний эрүүл мэндэд асар их хор хөнөөл, гарз хохирол учруулж байгаа юм.
Их Британид хийсэн судалгаагаар англичууд өдөрт дунджаар 12 халбага элсэн чихэр хэрэглэдэг гэнэ. Зарим хүмүүс бүр 46 халбага хэрэглэдэг гэдгээ хэлсэн байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санамжаар бол өдөрт ихдээ арван халбага элсэн сахар хэрэглэ гэсэн байдаг. Гэхдээ тэд энэ хэмжээг хоёр дахин багасгавал өөрөөр хэлбэл өдөрт дээд тал нь таван халбага сахар хэрэглэвэл эрүүл мэндэд аюулгүй гэж зөвлөсөн байна.
Ер нь, хүн сахарын хэрэглээгээ 20-30 хувиар бууруулж чадвал өдөр тутам авдаг калорийг 100-гаар бууруулж чадах ажэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл