Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах газар
"Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын 2014 оны өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажил зохион байгуулах үүрэг бүхий "Нөөцийн махны менежер"-ээр "Баатарууд тэнгэр" ХХК, "Эи Эн Ди Эм" ХХК-иуд шалгаран, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байна.
2014 оны хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн махны жижиглэн худалдааг  2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
 
Уламжлалт "Сар шинийн баяр"-т зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Үүнд:
1.    Дүүргүүдэд 2014 оны 1-р сарын 11-ээс 29-ны өдрийг дуусталх хугацаанд доорх байршлаар:
Сүхбаатар дүүрэгт:
1.    Бүрд зах -"ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
2.    7 буудалд -"Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10 тн);
Баянгол дүүрэгт:
1.    Смарт худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2,5т);
2.    Хар хорин худалдааны төвийн гадна "ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
Хан-Уул дүүрэгт:
1.    Яармагийн эцсийн буудалд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 2,5т);
Чингэлтэй дүүрэгт:
1.    Бөмбөгөр худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2-2,5т);
2.    Нарантуулын гадна талбайд "ANDM" ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
3.    Хүчит шонхор худалдааны төвд  "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10т);
Баянзүрх дүүрэгт:
1.    Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
2.    Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;
Сонгинохайрхан дүүрэгт:
1.    3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
2.    Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
3.    21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);
Багануур дүүрэгт:  1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т);
Багахангай, Налайх дүүрэг тус бүрт 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК (2 машин 3.5-5т).
 
2.    Мишээл экспо худалдааны төвд 1-р сарын 14-өөс 24-ны өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт 4 машин.
 
3.    Дүнжингарав худалдааны төвд 1-р сарын 14-өөс 29-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт 4 машинаар
нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан