Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчид прокурорынхонтой хамтарч ажиллана
Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нар нэгдүгээр сарын 08-нд хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Бодит мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг нь хангаж  ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай  хүргэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах, Монгол Улсад эрүүл, ёс зүйтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхэд Прокурорын  байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар талууд санал нэгдсэн байна.
Прокурорын байгууллага иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө аль болох нээлттэй байх зарчмыг одооноос эхлэн баримтлах бөгөөд үүнд нь Монголын сэтгүүлчдийн эвлэл дэмжлэг үзүүлэх аж.
“Прокурорын байгууллага үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгож байгаа нь шинэчлэлийн бодлогын том илэрхийлэл юм. Үүнийг нь МСЭ ч бас бодлогын түвшинд  дэмжиж байгаа учраас ийм санамж бичиг үйлдэж байна” гэж МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан