Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Нэрийн хуудас ийм байвал ямар вэ
Хэдхэн хоногийн өмнө дэлхийд алдартай Нью-Йорк Таймс сониныг худалдан авах гэж санаархаад бүтэлгүйтсэн Хятадын саятан Чен Гуанбиао этгээд хачин байдлаараа нутагтаа алдартай байсан бол одоо бараг олон улс даяар танил болох нь. Баруунд томоохон бизнестэй болохыг хүсч байгаа энэ эрхмийн нэрийн хуудас харсан хүн болгоныг гайхшируулна. Тэрээр чухам л тэнгэрээс бууж ирсэн элч мэтээр өөрийгөө энэ хуудсан дээр танилцуулжээ.   Тэрээр эрхэлдэг ажил, албан тушаалаасаа юуны өмнө өөрийгөө Хятадын хамгийн нөлөө бүхий хүн, Хятадын хамгийн гарамгай сайн үйлстэн, Хятадын ёс суртахууны лидер, Хятадын газар хөдлөлтийн дараахь аврах ажиллагааны баатар, Хамгийн алдартай бас олны хайр талархал хүлээсэн үлгэр жишээ хүн, Хятадын хамгийн хүндтэй сайн дурын ажилтан, Хятадын хамгийн сэтгэл татах сайн үйлстэн гэх мэтээр танилцуулахыг илүүд үзжээ. Ийнхүү өөрийгөө танилцуулсан бизнесмэн Чен Гуанбиао  өөрийн үндсэн ажил болох хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийнхээ тухай эцэст нь дурдсан байна.
800 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг энэ саятан Нью-Йоркт нутгийнхаа хоёр эмэгтэйг мэс засалд оруулахаар авчирснаа хэвлэлийн хурлаар зарлаж, энэ үеэр сэтгүүлчдэд нэрийн хуудсаа тараасан аж.  Түүнийг АНУ-д авчирсан эмэгтэйчүүд засгийн газраа эсэргүүцэн өөрсдийгөө шатаахын завдсан ээж охин хоёр гэнэ. Тэдний нүүр хүн харахын аргагүй түлэгдсэн ч саятан эр тэднийг хэвлэлийн хэдэн зуун дурангийн өмнө гаргахаас татгалзсангүй. Тэрээр хоёр эмэгтэйн тухай хэвлэлийн хурал хийх далимдаа Нью-Йоркт Таймс сониныг өөрийнхөө нийт хөрөнгөнөөс ч давсан мөнгөөр буюу нэг тэрбум ам.доллараар худалдан авах бодолтой байгаагаа зарлаад авчээ. Гэвч дэлхийд нэртэй энэ сонины үнэ цэнэ 2,5 тэрбум ам.доллараар яригдана гэдгийг олж мэдсэн тэрээр үнийн саналаа огцом өсгөж гурван тэрбум ам.доллараар ч худалдаж авч болох юм хэмээн сэтгүүлчдийг гайхшируулжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан