Билгийн

Доллар (USD)

2828.0

Улаанбаатар

USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
“Автобус-1”-ийн ажил хаялт тасалбарын үнэ өсгөх нь


“Автобус-1” компанийн ажилчид хугацаагүй сул зогсолт хийсэн нь нийтийн тээврийн салбарт хүндээр туслаа. Цалин нэмэгдүүлэх шалтгаанаар ажил хаясан төрийн өмчит “Автобус-1” компанийн шаардлага даамжирч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч бусад компанид халдсанаар, нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг 600 төгрөг болгох хэмжээнд асуудал яригдав. Хэдийгээр ажил хаягсад тасалбарын үнийг нэмэгдүүлэхгүйгээр хөдөлмөрийн хөлсийг нэмэх боломжтой гэж байгаа ч өчигдөр 10.00 цагт хуралдсан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компанийн удирдлагууд үүнийг нь няцаав. Тэд “Тасалбарын үнийг өсгөхгүйгээр ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй” гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ асуудлаар өчигдөр хотын удирдлагууд хуралдсан бөгөөд бид энэ үеэр “Автобус-1” компанийн автобаазыг зорьж, хоёр талын байр суурийг сурвалжлав.

“АВТОБУС-1” КОМПАНИ ХОЁР ӨДРИЙН ДОТОР 50 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛД ОРЛОО

Санхүүгийн тайлан нь нэмэх тоо руу хэвийж ч үзээгүй гэх 650 ажилтантай “Автобус-1” компанийн ажилчид хоёр өдөр ажил хаяснаар тус компани дунджаар 50 сая төгрөгийн алдагдалд оржээ. Тодруулбал, Шархад, Чингэлтэй, Хайлааст, Үйлдвэр-7 буудал зэрэг захын хорооллын 15 чиглэлд 108 том оврын автобусаар үйлчилгээ үзүүлдэг тус компани энэ сарын 8-нд 24, өчигдөр 11 автобус үйлчилгээнд гаргаснаар хоёр өдрийн орлогоо алдсан гэв. Харин ажилчид цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаялтаа цаашид үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд нэг цагийн хөдөлмөрийн хөлсөө жолоочийнх 5000, кондукторынх 4000 төгрөг болгохыг хатуу шаардаж байна. Тэд үргүй зардлыг танах байдлаар цалин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэсэн ч удирдлагын зүгээс өөр хариулт өгөв. Тодруулбал, тус компани автобусны суудлын бүрээсийг жилд хоёр удаа сольж, 100 гаруй автобусыг жилд нэг удаа буддаг гэнэ. Харин энэ талаар ажилчид, “Суудлын бүрээсийг үнэтэй материалаар хийдэг.
Тиймээс гадна өнгийг нь сольж байна гээд дахин, дахин будах шаардлагагүй. Түүнийхээ оронд угааж хэрэглэж болно. Түүнчлэн захиргааны бүтэц ч гэсэн нэмэгдсэн” хэмээн хариулсан юм. Гэвч удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад өнгө үзэмжнээс эхлээд тавигдах шаардлага бий. Үүнийг үргүй зардал хэмээн ойлгож болохгүй хэмээн хариу барив.
Харин ажилчдын цалин хөлсийн хувьд харилцан адилгүй бөгөөд орлого, ажилласан цаг зэргээс хамааран сард дунджаар кондуктор 800 мянган төгрөг, жолооч 1 сая 200 мянган төгрөг авдаг байна. Энэ нь “Автобус-1” компанийн санхүүгийн тооцооноос гаргасан тоо. Гэтэл ажилчид сард ийм хэмжээний мөнгө авдаг бол цалин нэмэгдүүл гэж ажил хаях шаардлага байхгүй хэмээн хашгиралдаж байв. Тиймээс тэдний цалингийн баримтыг үзэж, нэг цагт авдаг хөдөлмөрийн хөлсийг нь тодруулав.

ЦАГТ 1600 ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖИЖ, 20 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГ ОЛДОГ

Өнөөдрийн байдлаар жолооч, кондукторууд нэг цагийн хөдөлмөрийн хөлсөө 1600-2300 төгрөгөөр үнэлүүлж байна. Энэ нь кондуктор сард 350 мянга, жолооч 450  мянган төгрөгийн үндсэн цалин авч байгаа гэсэн үг юм. Харин тэдэнд тавигдах нэг цагийн орлогын хэмжээ нь ямар шугаманд үйлчилж байгаагаас хамааран өөр, өөрөөр тогтоогджээ. Хамгийн сүүлд гаргасан орлогын судалгаанаас харвал, кондукторууд нэг цагийн дотор багадаа 17 420 төгрөг олсон бол хамгийн ихдээ Шархадны чиглэлээс 26 843 төгрөгийн орлого олжээ. Энэ нь “Автобус-1” компанийн том оврын нэг автобус сард дунджаар  4.5 сая төгрөгийн нормтой гэсэн үг. Энэ нь  биелүүлэхэд хүнд байдаг гэж  ажилчид ярьсан ч нормын биелэлт хангалттай гардаг гэнэ.
Тодруулбал, 264 хураагчаас ердөө ес нь нормоо биелүүлж чадаагүй гэнэ. Энэ нь 255 хураагч нэг өдөрт 100 мянгаас дээш төгрөгийн орлого олж байна гэсэн үг. Үүнээс гадна, хөнгөлөлттэй зорчих иргэдийн мөнгийг улсаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад олгодог. Ингэснээр үйлчилгээ эрхлэгчдийн эцсийн орлого бодогддог бөгөөд нийт мөнгөний 45 хувь нь ажилчдын цалин болдог байна.
Бид ажилчдын жилийн дундаж орлогыг нийгмийн даатгалд бичигдсэн байдлаар нь үзэх хүсэлт тавихад цалингийн цэсээ сайн дураараа үзүүлсэн жолоочийн жилийн дундаж орлого нь 9 832 323 төгрөг байв. Энэ нь хоёр автобусны нэг сарын орлогоор нэг ажилтан жилийнхээ цалинг авахтай дүйж байгаа юм

ТАСАЛБАР АВАХ НЬ ДААТГАЛД ХАМРАГДАХ БАРИМТ

Өмнө нь чимээгүйхэн байснаа гэнэтхэн цалин нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн хөхөө өвлийн хүйтнээр ажил хаялт зарласан тэднийг хардах хэд хэдэн шалтгаан байгаа аж. Тодруулбал, өмнө нь зорчигчдод тасалбар өгөхгүй байх тохиолдол олноор гардаг байсан. Харин сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг сүүлийн үеийн технологи ашиглан GPS-д холбож, камержуулсан учраас кондуктор тасалбар олголгүй өөрийн халаасанд мөнгө хийх үйлдэл эрс багассан байна. Түүнчлэн нийтийн тээврийн газраас гэнэтийн шалгалт явуулж, тасалбар өгсөн эсэхийг хянадаг болжээ. Тиймээс цалингаасаа гадуур орлогожих “боломж” хаагдсан учраас амьжиргааны орлогоо цалин нэмэгдүүлж  өсгөх гэж байна хэмээн хардах нэгэн ч байна. Ер нь, нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэн та тасалбараа авах нь чухал бөгөөд түүний тоогоор кондукторын орлогын тоог хэмждэг учраас энэ нь таны төлсөн мөнгө нийтийн тээврийн салбарт шууд орж байгаа гэсэн үг.
Нөгөөтэйгүүр тасалбараа авах нь даатгалын үйлчилгээ болдог байна. Тодруулбал, зорчигч автобусаар зорчиж явахдаа ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж гэмтэж, бэртсэн бол автобаазад гомдол гаргаж, тасалбарын хамт хавсаргаж өгснөөр даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой юм байна.

ЖОЛООЧ ПААРАА тавих ҮҮРЭГТЭЙ

“Автобус-1” компанийн хувьд “Пийшингийн нэмэгдэл” буюу хүйтний улиралд халаалт үлээлгэх нэмэгдэл олгодог байна. Гэсэн ч нэг өдрийн норм шатахуун хүрэлцэхгүй учраас жолооч нар нийтийн тээврийн хэрэгслийн халаалтыг үлээлгэлгүй, цонх цантсан байдалтай хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг аж. Гэхдээ автобус “GPS”-ээр тоноглогдсон буюу өөрийн маршрутаар явж байгаа эсэхийг хянадаг учраас халаалтаа үлээлгэж, шатахуунаа зарцуулахыг удирдлагын зүгээс зөвшөөрдөг аж. Харин шатахуун дуусвал тухайн газраасаа бааз руу буцахыг зөвлөдөг. Ажилчид “Үүн шиг үлгэр байхгүй. Паар тавиад шатахуунаа барчих юм бол зогссон газартаа шатахуун хүлээгээд орой болгодог. Тэгээд нэмж авчирсан шатахууны мөнгө нь бидэнд өр болдог” хэмээн хариулсан юм. Юутай ч жолооч “Пийшингийн нэмэгдэл” авдгийн хувьд халаалтаа ашиглах ёстой аж.

АЖИЛ ХАЯЛТЫН ҮЕЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

“Автобус-1” компанийн ажилчид ажил хаях үеэр зөвхөн Нисэх чиглэлд үйлчилдэг том оврын автобусыг орлож, 250 орчим жижиг тэрэг болон 200 орчим микро автобус үйлчилгээнд гарсан хэмээн тус компанийн зүгээс үзжээ. Хэдийгээр энэ чиглэлд микро автобус дээрх хэмжээний тоогоор үйлчилгээнд явах зөвшөөрөлгүй ч Нисэх рүү явах автобусны чиглэл ганцхан байдгаас улбаалж, дээрх хэмжээний эрэлт үүссэн байна. Харин үнийн хувьд шөнө оройн цагаас шалтгаалж 700-1500 төгрөгөөр үйлчилж байсан бол, Яармаг-Нисэх чиглэлд олон жилийн турш явж байгаа суудлын автомашин өдөр, шөнө ялгалгүй 1500 төгрөгийн тарифаар үйлчилжээ.  

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан