Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Сар шинийг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн энэ оны анхны хуралдаан 1 дүгээр сарын 9-нд болж, хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдийг угтаж авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн жил сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэж иргэд үнэлсэн юм. Тиймээс энэ жилийн сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар боллоо.
Тодруулбал томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахдаа 2014 оны 1 дүгээр сарын 18-ны бямба, 26-ны ням гарагуудад сондгой, 1 сарын 19-ны ням, 25-ны бямба гарагуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслэл НИТХ-аас тогтоосон бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулжээ. Сар шинийн өмнөх өдрүүдэд Хүчит шонхор худалдааны төвийн орчим замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас Хүчит шонхор захын зүүн урд уулзвараас хойш 300 метрт нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна. Мөн сар шинийг угтсан ажлын хүрээнд Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайд автомашины зогсоол байгуулах, дүүргүүдэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм. Сар шинийн баярын өдрүүдэд гэр хорооллын зарим гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас гэр хорооллын гудамжуудад орох, гарах гарцыг нээж зохицуулалт хий, гэрэлтүүлэггүй газруудад шинээр гэрэлтүүлэг тавихаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн энэ оны анхны хуралдаан 1 дүгээр сарын 9-нд болж, хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдийг угтаж авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн жил сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэж иргэд үнэлсэн юм. Тиймээс энэ жилийн сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар боллоо.Тодруулбал томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахдаа 2014 оны 1 дүгээр сарын 18-ны бямба, 26-ны ням гарагуудад сондгой, 1 сарын 19-ны ням, 25-ны бямба гарагуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслэл НИТХ-аас тогтоосон бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулжээ. Сар шинийн өмнөх өдрүүдэд Хүчит шонхор худалдааны төвийн орчим замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас Хүчит шонхор захын зүүн урд уулзвараас хойш 300 метрт нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна. Мөн сар шинийг угтсан ажлын хүрээнд Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайд автомашины зогсоол байгуулах, дүүргүүдэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм. Сар шинийн баярын өдрүүдэд гэр хорооллын зарим гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас гэр хорооллын гудамжуудад орох, гарах гарцыг нээж зохицуулалт хий, гэрэлтүүлэггүй газруудад шинээр гэрэлтүүлэг тавихаар төлөвлөсөн байна.
0 Сэтгэгдэл























