Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Говь-Алтай аймаг төв ёолкоо тэмдэглэж “боксын аваргаа” шалгаруулжээ
2013 оны шинэ жилийн баяраа зарим нэг байгууллагууд өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Говь-Алтай аймаг аймгийнхаа төв шинэ жилийн баярыг тэмдэглэж, тэр үеэр аймгийн засаг дарга Ш.Амагаланбаяр нь согтууран танхайрч Спорт хорооны дарга н.Сүррагчаа гэгчийг олны өмнө зоджээ. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахын оронд эрхийг нь зөрчиж, зодож цохисон Ш.Амгаланбаяр нь МАН-ын гишүүн аж. Баярын үеэрээ бусдыг зодож, дарга хүн юу ч хийсэн дурын хэрэг хэмээн танхайрсан Ш.Амагаланбаярт одоогоор эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус аймгийн он, оны шинэ жилийн баяр нижгэр болдог, зарим нэг халамцсан хүмүүс хоорондоо үг сөрөх үзэгдэл гардаг ч энэ жилийнх шиг ичгүүртэй хэрэг огт гарч байгаагүй хэмээн Алтай нутгийнхан халаглаж сууна. Тэр тусмаа Засаг дарга нь “цам харайж” бусдыг хүн байна чинээ тоолгүй гарынхаа чилээг гаргаж танхайрсанд нутгийн олон ихэд зовж суугаа гэнэ.
“Зодоонч” Засаг дарга Ш.Амгаланбаярын тухай энэ биш мэдээлэл олон байдаг гэнэ. Тэрбээр Засаг дарга болохын тулд аймгийн МАН-ын дэд дарга Ганзоригтой хамсран намын нөхдөөсөө урван ардчилсан намтай хуйвалдаж засаг дарга, аймгийн орлогч даргийн суудалд тухалсан гэдэг. Мөн 2012 оны орон нутгийн сонгуулиас өмнө Ш.Амгаланбаяр нь засаг дарга байхдаа авилгатай тэмцэх газар байцаагдан, аймгийн ажил хийхээсээ илүү хотод ихэнх хугацаагаа өнгөрөөж байсан байна.
Алтай нутгийн хөгжлийг ухрааж ажилд чөдөр тушаа болсон энэ эрхэм төрөлх нутгаар нь тоглож, ёс бус зан гарган дээгүүр харж яваад Алтай нутгийнхан ихэд дургүйцэж ажил хийдэг хүнээр солих хэрэгтэй хэмээн ярьж байна.
2013 оны шинэ жилийн баяраа зарим нэг байгууллагууд өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Говь-Алтай аймаг аймгийнхаа төв шинэ жилийн баярыг тэмдэглэж, тэр үеэр аймгийн засаг дарга Ш.Амагаланбаяр нь согтууран танхайрч Спорт хорооны дарга н.Сүррагчаа гэгчийг олны өмнө зоджээ. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахын оронд эрхийг нь зөрчиж, зодож цохисон Ш.Амгаланбаяр нь МАН-ын гишүүн аж. Баярын үеэрээ бусдыг зодож, дарга хүн юу ч хийсэн дурын хэрэг хэмээн танхайрсан Ш.Амагаланбаярт одоогоор эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус аймгийн он, оны шинэ жилийн баяр нижгэр болдог, зарим нэг халамцсан хүмүүс хоорондоо үг сөрөх үзэгдэл гардаг ч энэ жилийнх шиг ичгүүртэй хэрэг огт гарч байгаагүй хэмээн Алтай нутгийнхан халаглаж сууна. Тэр тусмаа Засаг дарга нь “цам харайж” бусдыг хүн байна чинээ тоолгүй гарынхаа чилээг гаргаж танхайрсанд нутгийн олон ихэд зовж суугаа гэнэ.

0 Сэтгэгдэл